Ангилал: Нийгэм

МУГЖ Д.Сосорбарам Монголоо гадаадад сурталчлах ажлыг гайхамшигтай сайн явуулж байгаа бөгөөд уран бүтээлийн тайлангаа Дундговийн задгай театрт тавих гэж байна.

Саяхан тэрбээр Ард кино театрын буйран дээр сүндэрлэх 20 давхар бүхий Монголын сонгодог театрынхаа төслийнхөө талаар Японы компаниудтай уулзахаар арлын орныг зорьжээ.

Холливуудын сайхан хосын тоонд яах аргагүй багтдаг байсан жүжигчин Том Круз, Кэти Холмес нарын салалт ойрын өдрүүдэд ярианы гол сэдэв болоод байна. Зарим хүмүүс Кэтиг нөхрийнхөө далбаан дор амьдрахыг бодолгүй, өөрийн карьераа нэмэгдүүлэхийг хүссэн учир салах шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаа гэнэ.

Охидын хамтлагууд дун­даас хамгийн урт, удаан хугацаанд уран бүтээлээ туурвиж байгаа нь “Гурван охин” хамтлаг билээ. Харин сүүлийн үед тэднийг хамтлагийнхаа нэ­рийг солих байх гэсэн яриа фэнүүдийнх нь дунд бор шувуу мэт нисэх болжээ.

Монголд нэгэн үе од болохыг хүсэмжлэгчдээс олон зүйл байсангүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өдгөө тэд урлагийн тэнгэрт од болон гялалзах мөрөөдлөө орхин, улстөр, бизнес, тэр ч бүү хэл шашны салбар руу урваж эхлэв.

Реппер Гантулга, Цэцэ нарын хамтарсан “Punk and Rap” тоглолт өнөөдөр Дархан хотод болно. “Опозит” хамтлагийн реппер А.Гантулга долдугаар сарын 7-нд анхны бие даасан тоглолтоо “Рекордс” клубт амжилттай тоглосон. Харин “Vanquish” хамтлагийн реппэр Цэцэгийн хувьд АНУ-д интерьер дизайны чиглэлээр сургуулиа амжилттай дүүргэн эх орондоо бүр мөсөн ирээд удаагүй байгаа аж.

Майкл Джексоны гэр бүлийнхэн дуучны ээжийг алга болсон талаар цагдаад мэдэгдсэн байна.

Ойр дотныхны ярьж буйгаар 82 настай Кэтрин Джексон долоо хоногийн турш тэдэнтэй холбогдох боломжгүй байгаа ажээ. Энэхүү хэрэг Калифорнийн хүн амь, хулгайн хэргийг мөрдөх хэлтэст шилжээд байгаа юм байна.

Монголын загварын салбарыг олон улсын тавцанд гаргаж ирнэ хэмээн шуугиан тарьж хүлээлт үүсгээд байгаа Fashion Channel 8-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Sky resort-д сүр дуулиантайгаар нээлтээ хийх гэж байна. Энэхүү телевизийн нээлтэд алдарт дуучин Lady Gaga ирж магадгүй талаар “Fashion channel”-ийн зохион байгуулагчид мэдээллээ.

Хотоо цэвэр байлгах гэсэн хүсэлтэй залуус санаачилга гаргаж, өөрсдөө хогоо цэвэрлэхээр шийджээ. Энэ санаачилгыг Э.Ивээлсайхан, Д.Ууганбаяр, Э.Оюунболд нар фейсбүүк хуудсаар хэлэлцүүлэг өрнүүлж гаргасан байна. Тэд “Хоггүй хот-2012” аян зохион байгуулж “Сайхан хотод амьдаръя” уриан дор өнгөрөгч амралтын өдрүүдэд хотын зарим хэсгийг хогноос нь салгав. Тэд фейсбүүк хуудсаар залууст хандан сайн дураараа энэ цэвэрлэгээнд оролцохыг уриалсан байна.

Реппер B.A.T кино урлагийг түлхүү сонирхох болсон гэнэ шүү. Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн “Big Fish” буюу “Том загас” хэмээх киног найруулан тун ч завгүй яваа юм.

Задгай агаарт задгай дуугаралт сонсохыг хүссэн хүмүүсийн цуваа наймдугаар сарын 4,5-нд Гачууртын “Монгол шилтгээн” тийш чиглэх нь. Энэ зуны хамгийн нүргээнт наадам болох “Playtime 2012” –ыг зохион байгуулагчид “амьд” хөгжим сонирхогчдын цусыг хөөргөхөөр бэлтгэл ажлуудаа хийсээр байна.