Дэлхий дахинд өөрийн авьяас чадвараараа үнэлэгдэн Mонгол орныхоо нэрийг электроник хөгжмийн ертөнцөд гаргаж яваа DJ Одонбат өнөөдөр 19.00 цагт “Vegas” Night Club-т “Paradise” цомгоо танилцуулах шоу хийх гэж байна.
Ангилал: Нийгэм
Холливудын жүжигчин Кейти Холмс нөхөр Том Крузээс гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өргөдөл гаргаад буй билээ. Сури охиноо төрүүлснээс хойш ихэнх цагийг охинтойгоо хамт өнгөрүүлэх болсон жүжигчин бүсгүй дөрвөн жил завсарласны эцэст Бродвейн тайзнаа эргэн иржээ.
Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөл хуралдаж, зарим зохиолчийг шагнах болон шинэ гишүүд элсүүлэх тухай хэлэлцжээ. Энэ хурлаас орчуулагч Ш.Одонтөр, зохиолч О.Энхжавхлан, яруу найрагч М.Билэгсайхан нарт МЗЭ-ийн шагнал, яруу найрагч Б.Сарантуяа, О.Цэнд-Аюуш нарт Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртээхээр болсон юм. Харин энэ үеэр Г.Сэр-Одын нэрэмжит шагналтны тоог нэгээр нэмж буй залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш энгэрийн тэмдэг, батламжаа гардлаа.
Тэгвэл 2012 оны 07 сарын 19-ний өдөр буюу өчигдөр “Камертон 2” төслийн ерөнхий зохион байгуулагчид хамгийн халуухан, хамгийн өрсөлдөөнтэй мөн жинхэнэ мэргэжлийн түвшний үе болох хоёрдугаар үеээ эхлэж байгааг олон нийтэд албан ёсоор зарлалаа.
“Miss World 2012” тэмцээнд Монгол улсыг төлөөлөн мисс Х.Баярмаа оролцохоор ӨМӨЗО-ны Ордос хотыг зорьсон. Тэрээр “Шилдэг өнгө” продакшны жүжигчин бөгөөд “Miss Mongolia 2012” тэмцээны ялагч болсноор, энэхүү наадамд оролцох эрхтэй болсон юм.
Кантри дууны хатан хаан гэгдэх Кити Веллс 92 насандаа өөд болжээ. 60 жилийн өмнө түүний дуулсан «It Wasn’t God Who Made Honky Tonk Angels» дуу нь дэлхий дахинаа алдаршиж, олон улсын кантри чартуудын тэргүүнд бичигдэж байв. Тэрээр АНУ-ын Tennessee муж дахь гэрээтээ өөд болсон хэмээн түүний гэр бүлийнхэн нь хэлж байна. Кити Веллс нь өдгөө 50 гаруй цомог туурвисан бөгөөд тэдний дийлэнхийг нь 1970-аад онд гаргаж байжээ.
Тайзан дээр хэзээ ч тохитой, томоотой хувцастай гарч ирж байгаагүй дуучин Рианна саяхан болж өнгөрсөн Wireless Festival хөгжмийн наадмын үеэр олны өмнө эмээ дотоожтой гарч ирж үзэгчдийг гайхшруулжээ. Од бүсгүй үзэгчдийг чадварлагаар хөгжөөн тайзыг эзэгнэж байхдаа хэл амаа гозолзуулж байсан гэнэ.
Оросын эстрадын нэрт дуучин Алла Пугачева гэрээслэлээ бичиж, нийтэлжээ. Тэрбээр гэрээслэлдээ “Амьдралынхаа туршид олсон бүх орлогоо охин Кристина Орбакайте, зээ хүү Никита Пресняковт үлдээнэ” хэмээн бичсэн талаар “TCH” агентлаг мэдээлэв.
Дуучин Кэти Перри крикет тоглогч Доуг Боллингертэй ёс зүйгүй үйлдэл гаргаснаас шүүхэд дуудагджээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард дуучин бүсгүйг Энэтхэгийн лигийн өсвөрийн тамирчдын анхны тоглолтын нээлтэд дуулж байхад Доуг Боллингер гарч ирэн араас нь тэврэн гарнаас нь барьж зүй бус авирласан байна. Энэ үед Кэти Перри мөн өмнөөс нь хариу үйлдэл үзүүлжээ.
“Харри Поттер” киноны гол дүрээр үзэгчдийн хүндэтгэл хайрыг татсан жүжигчин Даниел Радклайф мэргэжилдээ огцом өөрчлөлт хийжээ. Тэрбээр инээдмийн романтик хайрын киноны гол дүрийг бүтээж байгаа аж. Тэрбээр АНУ-ын кино найруулагч Жосс Ведоны 2007 оноос хойш хийж буй цуврал инээдмийн киноны сүүлийн төсөл болох “In Your Eyes”-д тоглож байгаа юм. Кинонд үдэшлэг дээр танилцсан хос хоёрын адал явдалт инээдмийн хайрын түүхийг өгүүлдэг аж.
