Ангилал: Нийгэм

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам тун удахгүй арлын Японыг зорих гэнэ. Тэрбээр “Шинжлэх ухааны баримтат киноны нйигэмлэг”-ийн тэргүүний хувьд Японд хоёр удаа дайтаж байсан Хубилай хаантай холбоотой түүхэн дурсгалыг судалж, судалгаа хийх юм байна.

Нэг үе залуучуудын хайрыг булааж Монголын хамгийн царайлаг дуучнаар тодорч байсан дуучин Сэрчмаа уран бүтээлдээ анхаараад тун чиг завгүй байгаа бололтой.

Өвөр Монголын иргэнтэй гэр бүлж хөөрхөн охинтой болсон тэдний амьдрал удаан оршин тогтнолгүйгээр хоёр тийш болсон. Дуучин бүсгүй маань саяхан телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Би та нараас юугаа нуухав. Би нөхрөөсөө салсан. Тэр хүн бид хоёр, хоёр өөр орчин, өөр өөр ёс заншилтай болохоор ойлголцож чадаагүй.

Хип хопын алтан үеийнхэн хэмээн нэрлэгддэг Дижитал хамтлагийнхан тараад багагүй хугацааг ардаа үдээд байгаа билээ. Гэсэн ч тус хамтлагийн ахлагч Баавар хип хоп урлагаа орхихгүй хэмээн мэдэгдээд байгаа. Тэрбээр тусдаа уран бүтээлээ туурвин бие даасан дуунуудаа сонсогчиддоо хүргэхээр зэхэж байгаа аж. Түүний хэлснээр ирэх намраас шинэлэг уран бүтээлүүдээрээ үзэгч фенүүддээ бэлэг барих юм байна.

Дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг драмын театрын тайзнаа дахин амилуулахаар найруулагч нарын дунд өнгөрсөн тавдугаар сард тендер зарлаж, найруулагч Н.Наранбаатар ялсан билээ. Тэрбээр УДЭТ-ын тайзнаа өвөл цагийн улирлын нээлтийг “Гамлет” жүжгээр эхлүүлэх юм.

“Nature Sound” студийн дэргэдэх “Шинэ давалгаа” дуулаачийн дамжаанаас уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн, олон түмэндээ бол нүүрэндээ том нүдний шилтэй, дуулж байхдаа нуруу нь хойшоо татдаг хэмээн алдаршсан Г.Маралжингоог одоо танихгүй хүнгүй болжээ.

Ардын дууч Бурмаа ирэх есдүгээр сард тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тэрбээр “Хайрлахгүй байхын аргагүй” нэртэй дөрөв дэх цомгоо гаргасан билээ. Цомгийнхоо баярт зориулан тав дахь тоглолтоо хийхээр бэлдсэн байна. Тэрбээр хуучны дуунуудыг сэргээн 12 дуутай цомог гаргасан юм. Дуучин бүсгүйн хэлснээр энэ цомог нь зохиолын дууны шинэ төрлийг харуулсан аж. Одоогоор дуучин бүсгүй шинэхэн хүнээ салхилуулан хөдөөгүүр амарч байгаа гэнэ.

Тун саяхан чимээ шуугиантайгаар тайзан дээрээ эргэн ирсэн дуучин Бритни Спирс өөртөө урьдын сэтгэл санааны тайван байдлаа эргүүлж авчирсан байна. Хэрэв өмнө нь дуучин бүсгүй сэтгэл санааны хүндхэн байдлаас болж асуудалд орж байсан бол одоо урьдын хэвэндээ орж, амьдралын баяр баясгаланг жинхэнэ утгаар нь амталж буй аж.

Саяхан өөрийн нөхөр Эштон Катчераас салсан Холливудын нэрт жүжигчин Деми Мураас түүний гурван охин нүүр буруулж эхэлжээ.

Гэр бүлийн энэхүү таагүй байдлын гол шалтгаан нь үзэсгэлэнт Мур хар тамхинаас хамааралтай болсонд байгаа аж. Нөхөр Эштон нь түүнтэй харьцаагаа сэргээхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан боловч жүжигчин бүсгүй өөрийн хорт зуршлаасаа татгалзахыг хүсээгүй байна.