Ангилал: Нийгэм

“Сайхан хотод сайхан амьдаръя” залуусын хөдөлгөөн өнөөдөр гудамжинд наасан плакат болон хог хаягдлыг цэвэрлэнэ. Хэсэг залуус “Сайхан хотод сайхан амьдаръя” хэмээн уриалж байна. Тэд уриалаад зогсохгүй өөрсдөө хотын хогийг цэвэрлэж, хогоо гудамжинд хаячихдаг хэнэггүй хүмүүсийг “ичээнэ”.

Буриад үндэстний “Алтаргана” их наадам өнөөдөр эхэлнэ. Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү наадам ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын буриадад болно. Тус наадмын хүрээнд олон арга хэмжээ, уралдаан тэмцээн зохиогдох бөгөөд манай улсаас 600 гаруй төлөөлөгч оролцох юм.

Наадмын дараа намар гэдэг. Төр түмний их баяр наадмын дараа монголчууд зуслангаа бараадаж, агаар салхинд гарч, их хотын чимээ шуугианаас түр ч атугай холдон, алжаалаа тайлцгаадаг билээ. Энэ үеэр урлагийнхан ч мөн амарцгааж, урлаг соёлын арга хэмжээнүүд цөөрдөг. Тэдний ихэнх нь хилийн дээс алхаж, зарим нь төрсөн нутгаа эргэж, байгалийн сайхнаар бие, сэтгэлээ цэнэглээд, намар нь ажилдаа орохоор их хотдоо буцаж ирдэг.

“B Production”, “Боловсрол” суваг телевиз хамтран өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн ард түмнийг байлдан дагуулах, урт хугацаанд мэргэжлийн түвшинд оршин тогтнох авьяас чадвар, эрч хүч, эв нэгдлээр дүүрэн цоо шинэ хөвгүүдийн хамтлаг байгуулах зорилгоор “Камертон-2” шоу төслийг санаачлан зохион байгуулсан билээ. 15-25 насны 760 гаруй залуус хамрагдсан уг шоу дөрөвдүгээр шатны байдлаар шилдэг 16 оролцогчыг авч үлдээд байна. “Камертон-2” шоуны зохион байгуулагчид болон шүүгчид болох “Камертон” хамтлагийнхан шилдэг 16 оролцогчдыг өнөөдөр хэвлэлийнхэнд танилцуулж, шоу цаашид юу хийхээр төлөвлөж буйгаа мэдээллээ.

“Хүний хөгжил сан”-гаас эх орны хишиг болгон иргэн бүрт бэлнээр олгож байсан 21 мянган төгрөг өнгөрсөн зургаадугаар сард 23 мянган төгрөг өгснөөр төгсгөл болсон. Тэгвэл энэхүү эх орны хишгээ авч амжаагүй иргэдийн дунд тус мөнгийг эргүүлэн татаж авах яриа гараад байгаа

Алдарт дуучин Мадонна ирэх жил Австралид хийх байсан аялан тоглолтоо цуцалсан тухай өнгөрсөн даваа гаригийн үдэш түүний тоглолтын зохион байгуулагч мэдэгдсэн байна. Гэхдээ яагаад цуцлах болсон талаар юу ч хэлээгүй ажээ. Энэ тухай түүний Австралийн шүтэн бишрэгчид нь тун сэтгэл дундуур байгаа гэнэ.

Жил бүрийн наадмын нээлтийг наадамчин олон тэсч ядан хүлээж ардын болон орчин үеийн урлагийн хөгжлөө бахдан сайшаадаг уламжлалтай. Наадмаас илүү наадмын нээлт, хаалтын тоглолт, наадмын хуушуур хамгийн эрэлт ихтэй гэж ойлгож болно. Монгол төрийн наадмын тоглолтыг олон удаа найруулж байсан С.Сүхбаатар ойрд даралт нь ихдэж, уур бухимдлаар дүүрэн яваа ажээ.

Ари, романсаар Монголдоо төдийгүй олон улсад гайхалтай аргил хоолойгоороо танигдсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романсын уралдааныг энэ жил олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болов. БСШУЯ, ДБЭТ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулах уг уралдаан ирэх арваннэгдүгээр сард болох бөгөөд одоогоор Орос, Буриад, Хятадаас дуурийн дуулаачид оролцохоор мэд үүлгээ өгчээ.

Хөгжимгүй бол миний амьдрал утга учиргүй” хэмээн ярьсан дуучин Баярцэцэг хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага аваад байгаа билээ. Боломжийн эвлэгхэн хоолойгоороо олонд танигдаж рок попын тогоонд рейтинг гайгүйхэн явах болсон тэрээр сүүлийн үед араасаа эрчүүдийг хуйлруулсан сайхан бүсгүй болоод байгаа гэнэ.