Ангилал: Нийгэм

Монголд бүтэн жилийн хур тунадасны 80-90 хувь нь зун, ялангуяа долоодугаар сард унадаг. Долоодугаар сарын хур тунадасны олон жилийн дунджийг харвал энэ жил төдий л өөрчлөгдөөгүй байгаа аж. Гэхдээ энэ жил хур тунадас газар нутаг бүрт өөр байгаа гэнэ.

Монголын анхны “boy band”-уудын нэг “Номин талст” хамтлагийн 15 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Тэд хамтлагийнхан ойн хүрээнд ирэх есдүгээр сарын 29, 30-нд Улаанбаатар паласын их танхимд өөрсдийн бие даасан тоглолтоо хийж, фенүүдтэйгээ хамт нижгэр баяр хийхээр болсон байна. Гэвч одоогоор тоглогдох тоглолтдоо нэр өгөөгүй байгаа гэж хамтлагийн ахлагч Д.Батсүх мэдээллээ.

Тулаант киноны нэрт мастер Брюс Лигийн тухай “Би бол Брюс Ли” хэмээх баримтат шинэ кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Нас барснаас нь хойш бараг 40 жил өнгөрсөн ч алдартнуудын жагсаалтад хүндтэй байр суурь эзэлсээр буй тулааны нэрт мастерын тухай баримтат киног түүний охин Шэннон Ли бүтээжээ.

-Саяхан наадам болж өнгөрлөө. Сайхан наадав уу?
-Сайхан наадлаа. Наадам гэдэг гэр бүлээрээ сайхан баярладаг уламжлалт баяр. Миний хувьд ч гэсэн гэр бүлтэйгээ наадамлалаа. Гэхдээ үүний хажуугаар тоглолттой байж таарлаа. Эрдэнэтийн наадамд очиж ая дуугаа өргөсөн. Мөн Их хотын үдэш зэрэг тоглолтуудад оролцсон.

Холливудын од 27 настай Скарлетт Йоханссон киноны түүхэнд хамгийн өндөр хөлс бүхий гэрээ байгуулснаараа Гиннесийн номонд орохоор болжээ.Тэрээр уран зөгнөлт, адал явдалт “The Avengers” киноны үргэлжлэлд тоглохоор 20 сая долларын гэрээ хийсэн нь хамгийн өндөр гэгдэж байсан Анжелина Джолигийн “Tourist”-ын гэрээнээс 1 саяар илүү гарсан байна.

Дуучин Карли Рэй Жепсений “Call me maybe” хэмээх дуу “Billboard”-ыг тэргүүлсээр байна. Эдүгээ 26 настай дуучин бүсгүй 2008 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж байгаа билээ. Тэрбээр “Канадын шүтээн” реалити шоуны гуравдугаар байрын эзэн бөгөөд 2008 онд “Tug of War” цомгоо гаргасан ч төдийлөн амжилт олоогүй ажээ.

Нэгэн цагт охидын шүтээн болж, дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байсан Backstreet Boys хамтлагийнхан эргэн нэгдэж байна. Өнгөрөгч Мягмар гаригт Английн Лондон хотоос хамтлагийн залуус хиймэл дагуулаар дамжуулан “Good Morning America” нэвтрүүлэгт оролцож, тав дахь студийн цомгоо гаргахаар АНУ-д ажиллах болсон тухайгаа зарлажээ. “Бид маш их сэтгэл хангалуун байна. 2005 оноос хойш бид анх удаа ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээрээ студид цуглах гэж байна. Бид шинэ цомгоо Лондонд бичүүлнэ” хэмээн Хоуви Дороу мэдэгдсэн юм.

“River beach”-т болж өнгөрсөн финалын тэмцээнд “UFO” хамтлаг гран-при хүртэж, иж бүрэн хөгжмийн зэмсгээр шагнуулснаас гадна ирэх арваннэгдүгээр сард Сингапурт болох “Asian Beat” наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэд боллоо.

Зохион байгуулагчдын зүгээс “Хайрласаар”, “Хүлээсээр” зэрэг дуугаараа олны танил болсон “UFO” хамтлагт итгэл найдвар тавьж энэ жилийн “Asian Beat” наадамд өмнөх жилийг амжилтыг ахиулна гэдэгт итгэлтэй байгаа аж.

Ес хоногийн дараа нээлтээ хийх “Лондон 2012” олимпийн наадмыг Пол Маккартни “Битлз” хамтлагийнхаа “Hey Jude” дуугаар нээх аж. Энэ дууг П.Маккартни 1968 онд хамтлагийн ахлагч Жон Ленноны хүү Жулианд зориулан бичсэн гэдэг. Зуны олимпийн XXX наадмын нээлт Лондон хотын Стратфорд цэнгэлдэх хүрээлэнд болох ч зохион байгуулагчдын зүгээс нээлтийн хөтөлбөрийг олонд танилцуулаагүй байна.

“Лондон-2012″ олимпийн наадмын үеэр зохион байгуулагчдын зүгээс сурвалжлах хэвлэл мэдээллийхэнд 4000 хүний суудалтай зоогийн газар бэлджээ. Олимпийг Монголоос МҮОНТ, “MN-25”,”UBS”, “NTV”, “SBN”, “TV-5”, “Боловсрол” суваг телевизүүд шууд дамжуулна.