“Forbes” сэтгүүлээс тодруулдаг 30-аас доош насны дэлхийн хамгийн өндөр хөлстэй алдартнуудын жагсаалтын шилдэг аравыг тодруулжээ.
2011 оны 5-н сараас 2012 оны тавдугаар сарын хоорондох нийт олсон ашгаар нь жагсаажээ.
“Forbes” сэтгүүлээс тодруулдаг 30-аас доош насны дэлхийн хамгийн өндөр хөлстэй алдартнуудын жагсаалтын шилдэг аравыг тодруулжээ.
2011 оны 5-н сараас 2012 оны тавдугаар сарын хоорондох нийт олсон ашгаар нь жагсаажээ.
Буриадын үндэсний “Алтаргана” их наадам энэ сарын 20-22-нд ОХУ-ын Агын Буриадад болно. Тус наадмыг хоёр жил тутамд зохион явуулсаар 18 дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү наадамд Монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа 600 гаруй Буриад үндэстэн оролцох аж.
Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли “Нойрсч буй гүнж” киноны шулмын дүрд тоглохоор болжээ. “Disney”-н шинэ бүтээл болох уг кино 2014 оны гуравдугаар сарын 14-нд дэлгэцнээ 3D технологиор нээлтээ хийх юм байна. Киноны зураг авалтыг Англид хийсэн бөгөөд Анжелинө Жоли хэдийнэ шулмын дүрд хувирч, зураг авалтдаа орсон нь адтай гэрэл зурагчдын дуранд өртжээ.
Дэлхий даяар сая сая хүмүүний зүрх сэтгэлийг эзэмдэж олон арван амжилтуудын эзэн болсоор байгаа Английн алдарт залуу дуучин Аделе-ийн фэнүүд нь түүнийг үнэхээр чин сэтгэлээсээ шүтэн биширч улам бүр алдаршуулсаар байгаа юм. Гэхдээ түүний залгамж халаа болж ирээдүйд Аделе-ийн амжилтуудыг эвдэх өндөр магадлалтай хэмээн ам дамжин шагшицгааж байгаа нэгэн гайхалтай охин болох “Marina Dalmas “ийн бичлэгийг та бүхэндээ хүргэж байна.
Шилдэг таван залуу эмэгтэй дуучин
Их Британийн нэрт дуучин Элтон Жон өөрийнхөө амьдралаас сэдэвлэн кино бүтээхээр сэтгэл шулууджээ. Киног Ли Холл найруулж, Элтон Жон нөхөр Дэвид Фэрнишийнхээ хамтаар шаардагдах бүх зардлыг гаргахаар болсон байна. Тус киноны гол дүрийн жүжиг одоогоор тогтоогүй байгаа аж.
Өсвөр насны алдартай хосууд болох Жастин Бибер, Селена Гомез нар нэг насны зөрүүтэй аж. Жастин 18 настай бол Серена түүнээс нэг насаар эгч гэнэ. Тэдний хувьд АНУ болон Канадад шөнийн цэнгээний газарт орох хуулиар хориотой юм. Харин Австралид 18 ба түүнээс дээш насныхныг шөнийн цэнгээний газарт орохыг зөвшөөрдөг тул Жастин, Селена нар Мелбурн хотноо “зад шоуджээ”.
Нэрт дуучин Мадоннагийн 14 настай охиныг бага насны хүүхэд гэж ойшоохгүй байж болохооргүй болжээ. Францын Биаррице дэх наран шарлагийн газар Мадоннагийн гэр бүлийнхэн амрахад охин Лурдес нь эрчүүдийн харааг булаам сайхан галбиртай болсныг папараццчид дэлхий даяар харууллаа.
Алдартай хүмүүсийн хувьд гадаад үзэмжиндээ ихээхэн анхаардаг. Тэдний хувьд зарим нь үзэмжээ гос сайхан харагдуулахаар хичээдэг бол зарим нь этгээд сонин байдлаар бусдад харагдахыг хүсдэг. Ингээд алдартнууд үсний засалтаараа хэрхэн өөрчлөлт хийдэгийг хар даа …
Бидний амьдралыг салшгүй дагадаг тоо бол 5-ын тоо гэдэгтэй та санал нийлнэ байх. Амьдралыг тавын тоо бүтээдэг гээд хэлчихэд ч нээх хилсдэхгүй болов уу. Улс орнууд дэлхийн бөмбөрцгийн таван тивд хуваагдаж, хүн төрөлхтөн таван мэдрэмжээрээ орчлонтой танилцаж, ажлын таван өдөр хөдөлмөрлөж амьдралын амтыг мэдэрдэг. Тэгвэл энэхүү 5-ын тоо урлагийн ертөнцөд ч гэсэн өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ эзэлжээ.
