Гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг байлдан дагуулсан олон сайхан бүсгүйчүүдийн нэг нь А.Жоли. Тэрээр энэ сарын 4-нд 42 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Жүжигчин, кино найруулагч А.Жоли Калифорни мужийн Лос Анжелес Хотод төрсөн. 1982 оноос дэлгэцийн урлагт хүч сорьж, өдгөө 48 уран сайхны кинонд гол ба туслах дүр бүтээсэн байна.
Ангилал: Уртын дуу
Италийн Болонья хотод зургаадугаар сарын 9-19-ний өдрүүдэд болох “Биографильм” олон улсын кино наадамд найруулагч Б.Ганболдын “Хоёр амь” уран сайхны кино оролцохоор болжээ.
1990-ээд оны залуусын шүтээн Английн алдарт “EAST 17” хамтлаг Монголд тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлагийн тоглолт энэ сарын 09-нд буюу ирэх баасан гарагт “Крокус эвэнт Холл”-д болно.
Нэгэн цаг үед уран бүтээлээрээ дэлхийн олон сая залуусыг байлдан дагуулж явсан “EAST 17” хамтлаг нь 1991 онд байгуулагдсан.
Алдартай аавуудынхаа замналаар явж, тэднийхээ тусламжтайгаар карьер хөөж яваа, басхүү авьяаслаг охид Холливудад олон. Тэдэн дундаас хамгийн эрэлттэй “аавын охид”-ын замналыг хүргэе.
Өмнөд Солонгос улсад “Юнгсун” нэртэй кино ирэх 8-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Уг кинонд тоглосон жүжигчид болон бусад уран бүтээлчид нь киноныхоо нээлтэд зориулж өчигдөр хэвлэлийн хурал хийлгэсэн байна.
Илүүдэл жингээсээ салах зорилгоор анх фитнессээр хичээллэж байсан Г.Солонго хэдхэн жилийн дараа “Монголын мисс, мистер-2011” тэмцээний “Модель мисс” өргөмжлөл хүртэж, энэхүү спорт амьдралынх нь нэг хэсэг болно чинээ санаагүй явсан гэдэг. Гоо сайхан, хүч тамирын спорт гэлцдэг бодибилдинг, фитнессээр арав гаруй жилийн турш хичээллэж буй тэрбээр “Калифорни” фитнессийн тамирчин гэгддэг юм билээ.
Манчестерт тоглох үед нь халдлага гарсан, америк дуучин Ариана Гранде амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан хандивын тоглолт хийхээр болсон байна. Уг тоглолтын билет зургаахан минутын дотор бужигнан дууссан бөгөөд харамсалтай нь, одоогоор бараг 1000 доллараар дамлан зарж буй тэдгээр шагчдын гарт орсон тухай Mirror мэдээлжээ.
Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн энэ сарын 03,04-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Дотоодын аялагч нарт нэгдсэн мэдээллийг олгох зорилготой тус үзэсгэлэнг нийслэлийн Аялал жуулчлалын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Монгол Улс Америкийн нэгдсэн улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжимчид манай улсад хүрэлцэн иржээ. Тэд зургадугаар сарын 3-ны 11.00 цагт Хүүхдийн ордонд Филадельфиагийн сонгодог найрал хөгжмийн хөгжмийн утсан хөгжмийн дөрвөл “Олон улсын хүүхдийн долоо хоног” концерт тоглоно. Мөн тус өдрийн 12.00 цагт Улсын их дэлгүүрийн өмнөх Битлзийн хөшөөний дэргэд Филадельфийн сонгодог найрал хөгжмийн үлээвэр хөгжмийн тавал поп-ап концерт тоглох аж. Үүний дараа 18.30 цагт Улсын филармонийн концертын танхимд Филадельфийн сонгодог найрал хөгжмийн уран бүтээлчид “Найрамдлын аялгуу-Түншлэлийн 30 жилийн ойд зориулав” концертыг олон нийтэд тоглож үзүүлэхээр төлөвлөжээ. Тоглолт үнэ төлбөргүй гэдгийг зохион байгуулагчид тодотгож байна.
“Урлагийн олимп” гэгддэг Венецийн биенналь зууны турш дэлхийн хамгийн нэр хүндтэй урлагийн арга хэмжээ байсаар ирсэн. 1895 онд анх зохион байгуулагдсан тус биенналийг үзэхээр өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун мянган хүн зочилж очдог болсон. Биенналь гэдэг нь Италиар “Хоёр жилд нэг удаа” гэсэн утга санааг илэрхийлдэг учраас Венецийн биенналь хоёр жилд нэг удаа болдог.