Ангилал: Нийгэм

Шинэхэн үеийн түүхнээ Монгол Улс дахин сэргэж 200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлалаас чөлөөлөгдөн Богд Жавзандамбаа улсын хаанаар өргөмжлөн туурга тусгаар Монгол улсаа тунхагласан өдөр. Энэ өдөр тусгаар улсаа тунхаглах их ёслол Да хүрээнээ болж шашны тэргүүн Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, хатан Дондогдуламыг улсын эх дагина хэмээн залахад Богд хаан зарлиг гарган Да Хүрээг Улсын Нийслэл Хүрээ гэж нэрлэх, оны цолыг Олноо өргөгдсөний хэмээж нэгээс эхлэн тоолохыг зарлигджээ. Мөн таван яамтай Засгийн газраа байгуулан энэ өдрөөс эхлэн Монгол Улс манж Чин улсаас туурга тусгаар болсныг зарлан тунхагласан бичгийн Халх дөрөв, Дөрвөд Урианхайн хязгаар, өвөрлөгч хошуудад илгээн өндөр настнуудад бэлэг гардуулж, хоригдлуудад өршөөл үзүүлсэн гэдэг. Нийслэл хүүрээнд их баяр болж хүн бүрий гоё ганган, өнгөтэй өөдтэйгөө өмсөн баясан цэнгэж богдын ордны зүг харан мөргөгн сүсэглэж байсан бол хөдөө нутаг, алс хязгаарынхан ч Нийслэл хүрээний зүг харан мөргөж залбирч байсан гэдэг.

Монголын Хөгжмийн зохиолчдын Холбооны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойдоо зориулж “ЗУУН ДАМНАСАН МОНГОЛ ХӨГЖИМ” Эрдэм шинжилгээний бага хурлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын байранд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулжээ. Тус эрдэм шинжилгээний хурлыг нээж Хөгжмийн Зохиолчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Бямбабаяр үг хэлж, хурлыг СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал, дэд профессор Г.Ганцэцэг удирдан явуулжээ.

Эр зориг, авхаалж самбаагаа гайхуулагч авьяаслаг циркийн урлагийнхны шинэ жил болж өнгөрлөө. 70 жилийн турш бичигдсэн циркийн түүхийг өнөөдөр ч циркчид нэр төртэйгөөр үргэлжлүүлэн авч явж байна. Энэ жил циркчдийн хувьд олз омог ихтэй, амжилт бүтээл арвин жил болж өнгөрсөн байна. Монголын Циркчид ОУ-ын болон дотоодын тэмцээн уралдаан, тоглолтуудад өндөр амжилт үзүүлсэн уран бүтээлчдээ шалгаруулж шилдгүүдээ тодрууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2017.12.22) БНСУ-ын нэр хүндтэй найруулагч Пэ Гён Хуан-тай уулзав. Уулзалтаар, 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан урлаг, соёлын арга хэмжээний талаар ярилцлаа. Энэ хүрээнд Сөүл хотод Гранд опера Чингис Хаан дуурийг тоглуулахаар талууд санал солилцлоо.

Монголын морин спорт, залуу уяачдын холбоо нь бодлого төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа үндсэн зорилтын дагуу, монголын уламжлалт хурдан морины уралдаанд өөрийн эр зориг, эрдэм чадал, тэсвэр хатуужил, арга ухаан, авъяас билэг, хүч хөдөлмөрөө зориулан үнэтэй хувь нэмэр оруулан хөгжүүлж яваа эзэн, уяач, уралдаанч хүүхдүүдийг шагнаж, урамшуулах нэрэмжит шагналуудтай болжээ.

Зохиолч Б.Сарантуяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн эмчилгээний зардлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон МИАТ компани даахаар болсон гэдэг мэдээлэл албан бус гэдгийг мэдэгдлээ. Зохиолч Б.Сарантуяа Б.Лхагвасүрэн гуайтай уулзаж эмчилгээний зардалтай холбоотой мэдээллийг лавлахад одоогоор албан ёсоор хандсан хүн байхгүй гэж хэлжээ. Тиймээс Төрийн соёрхолт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайд туслах талаар бичсэн янз бүрийн цуурхал мэдээнд ул суурьтай хандаж Б.Лхагвасүрэн гуайн бичсэн номыг худалдан авч эмчилгээний зардалд нь тус нэмэр болохыг хүсчээ. Түүний нүүр номондоо бичсэн мэдээллийг хүргэж байна.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь мөсөн сийлбэрийн гайхамшигт бүтээлүүдийг урлаж өчигдөр “Мөсөн хотхон”-ы нээлтийг хийлээ.

Олноо Ану нэрээрээ танигдсан дуучин Ч.Уранхолбоо Монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог. Гоё сайхан бие, царай төрх, эрхэмсэг байдлаараа охид бүсгүйчүүдийн дунд ам дамжин яригддаг түүний тухай сайхан, муухай мэдээллүүд гарч байдаг ч тэрээр тайлбар хийж байсан удаагүй. Эрчүүдтэй ховор нэр холбогдож байсан тэрээр насны ханиараа бизнесмен залууг сонгож одоогоор 3 хүүхдийн эх болоод байгаа билээ. Харин түүнийг гурван ч удаа төрчхөөд гуалиг биеэ хадгалж байгаад гайхах, атаархах нэг нь тээгч эх хөлсөлсөн хэмээн шуугих нь ч бий.

Энэ сарын 30-нд алдарт “Boney M” хамтлаг Монголд тоглолтоо хийх гэж байна. Крокус эвент холл “Back to the 80’90’ Disco/Crocus” хөтөлбөрийн хүрээнд энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа аж. “Boney M feat Sheila Bonnick” Европ болон ОХУ-д аялан тоглолт хийх үеийг ашиглан 12-р сарын 30-нд тоглуулахаар урьсан гэдгээ зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Мөн 80,90-ээд оны диско хөтөлбөр шинэ жилийн үдэштэй нэгдэж бут авах гэнэ. Тоглолтод хүрэлцэн ирсэн хүмүүст “Найзуудын ёлка” нэрийн дор анги хамт олон найз нөхөд, гэр бүлээрээ тэмдэглэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Монголын Сайтын холбоо”, “Мэдээллийн Тэргүүлэгч сайтуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциаци” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн “Вэб авардс-2017” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулах гэж байна.