Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Соёл амралтын “ЗАЙСАН ХИЛЛ” цогцолборын 4DX кино театр нээлтээ хийнэ
Уртын дуу

Соёл амралтын “ЗАЙСАН ХИЛЛ” цогцолборын 4DX кино театр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг23/01/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1516333565_77217a_zai15_x9746228642232018-01-23-10-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
   Зайсан хилл цогцолборын Prime Cineplex кино театр нь олон улсад нэр хүндтэй, Азид томоохонд тооцогддог, сүлжээ кино театрын Монгол дахь албан ёсны анхны салбар юм.  Энэхүү кино театр нь 4DX, 3D, Dolby Atmos  системээр тоноглогдсон, 600 суудал бүхий  6 танхимтай. Танхим бүр суудлын тоо, тоноглол, үзүүлж буй үйлчилгээгээр ялгагдах онцлогтой.
   4DХ гайхамшиг болон хүлээн зөвшөөрүүлэхэд, танхимын хана таазанд байрлуулсан тоноглолуудаас гадна үзэгчийн суудал чухал үүрэг гүйцэтгэдэг.  
Найман чигт үйлдэл хийдэг сандал, бага зэргийн чичиргээ, доргих, донслох, гижигдэх, огцом хөдөлгөөн хийх бол ус цацах, үнэр гаргах, салхи, манан гэсэн эффектүүд урд талын суудлын арын хэсэгт байрлана. Танхимын таазны хоёр талд  аянга цахилгаан цахих, аадар бороо, шуурга, манан татах зэрэг эффектүүдийг үзүүлэх төхөөрөмжүүд байрлана. Энэ бүхэн нэгэн цогц болон  нийлж гайхамшигийг бүтээн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөдөг. 
Монголын анхны 4DX танхим

 Бүх талаас дуугарах 180 хүний DOLBY ATMOS танхим

48 хүний суудалтай Premium танхим  

 Хосуудад зориулсан VIP танхим

 

Кино урлагийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон Prime Cineplex кино театр хүүхэлдэйн киноны төрөлд саяхан нээлтээ хийн өндөр үнэлгээ аваад байгаа Ferdinand, аймшгийн төрлийн Insidious: The last key, адал явдал хайгчдад зориулан Jumanji: Welcome to the jungle зэрэг кинонуудаар нээлтээ хийх гэж байна. 

 

Нэгэн сайхан сэтгэлтэй Фердинанд нэртэй бух байжээ.Аварга том бие, асар их хүчтэй нэгэн боловч харагдаж байгаагаа шигээ аймшигтай амьтан биш, тулалдах ч дургүй. Гэвч нэгэн удаа түүнийг бухны тулаанд оруулахаар Мадрид хот авч явсанаар бүх адал явдал эхэлдэг. Багачуудын сэтгэлийг татсан эр зориг, адал явдлаар дүүрэн энэхүү кино  Prime Cineplex кино театрын 4DX  танхимд гарна.

 

Jumanji: Welcome to the jungle. Балар эртний үеийг орчин үетэй гайхалтай хослуулсан, адал явдлаар дүүрэн нэгдүгээр анги кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан бол хоёрдугаар анги мөн л амжилтаар дүүрэн байлаа. 21 жилийн дараа хийгдсэн хоёрдугаар ангид   өсвөр насныхан Jumanji видео тоглоомын ертөнцөд шилжин, сонгосон дүрдээ тоглон  эсрэг талыг  ялж, гэртээ эргэн ирэхийн тулд ид шидийн хүчийг даван туулж байгаа тухай өгүүлнэ. Эр зориг авхаалж самбаа шаардсан адал явдлаар дүүрэн энэ кино 4DX болон Dolby Atmos танхимд гарна.

Гуравдугаар давхарт чөлөөт хэв загварыг эрхэмлэгч спортлог залуусын тэсч ядан хүлээсэн "Трамполин парк” нээлтээ хийж байна. Газрын татах хүчийг тооцохгүйгээр агаарт хөөрч, дүүлэн нисч хүссэнээ хийх үнэхээр янзтай. Хурд хүч  агуулсан биеийн жин, уян  харимхай чанарыг ашиглаж, өндөрт үүсгэх орон зай. Үсэрдэг тавцанг сонирхогчдын хорхойг улам хөдөлгөдөг. Өндөрт хөөрсөн бие,  чөлөөт уналт, хүндийн төвөөс тасрах мөч. Энэ бүхний эцэст хамгийн зөв зохистой энергийн зарцуулалт бие организмд явагдсан байдаг нь трамполины гайхамшиг. 1-р сарын 20-нд Prime Cineplex кино театртай зэрэгцэн нээгдэж байна.

 

Нээлтийн үйл ажиллагаатай уялдуулан Зайсан Хилл Цогцолбороос 1-р сарын 20, 21-нд олон нийтэд зориулсан олон сонирхолтой үйл ажиллагаа зохиогдохоос гадна нээлтийн урамшуулалт үнийн мэдээллийг та бүхэнд танилцуулъя. 

 

Тав тух аюулгүй байдал бол Зайсан хилл цогцолборын нэрийн хуудас. Зорин ирсэн хэн бүхний  аюулгүй байдал бүрэн хангагдана. Зайсан хилл цогцолборын нээлт ийнхүү эхэлж байна. 28,000 м2, 11 давхар, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан энэхүү аварга байгууламж хэсэгчилэн үе шаттайгаар нээгдэх бөгөөд энэ удаа хүүхэд залуучууд өсвөр үеийнхэнд ийнхүү хүндэтгэл үзүүлж байна. 

 

Соёл Амралтын Зайсан Хилл Цогцолбортой хамтран ажиллах сонирхолтой бизнес эрхлэгч та бүхэн 99998939, 94998939 дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.