Монгол Улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал 33” уран бүтээлийн тоглолт ирэх сарын 13-нд Соёлын төв өргөөнд болно. Уг тоглолтын талаар Б.Шарав гуайн дүү Б.Уянгаас тодруулахад “Үндэсний их театрын уран бүтээлчид өмнө нь “Сэрсэн тал 30” уран бүтээлийн тоглолт хийж байсан. Энэхүү тоглолтоо энэ жил 11 дүгээр сарын 13-нд Б.Шарав ахын 65 насны төрсөн өдрөөр тоглох гэж байна. Ах маань энэ сарын эхээр Бээжингийн эмнэлгээс гарч, эх орондоо ирээд, химийн эмчилгээгээ хийлгэж байна. Биеийнх нь байдал харьцангуй сайжирч байгаа” гэсэн юм.
Ангилал: Нийгэм
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Япон Улсын иргэн Каваүчи Широд Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Каваүчи Широ нь Японы Токушима мужийн худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн бөгөөд “Кансай Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийг байгуулан ажиллуулж байна. Тэрээр 2012 оноос Монголын язгуур урлагийг сурталчлан таниулах ажил үйлсэд хүчин зүтгэсэн бөгөөд Японы баруун бүс нутгийн хотуудад монголын ардын урлагийн томоохон хэмжээний тоглолтуудыг өөрийн санхүүжилтээр зохион байгуулж, сүм хийд сэргээн засварлахад санхүүгийн дэмжлэг үзүүлж, түргэн тусламж, гал комманд, хогны машин зэргийг бэлэглэж, Улаанбаатар хотод бэйсболын талбай байгуулах зэргээр Монголын хүүхэд залуучуудын хөгжил, боловсролыг дэмжиж ирсэн.
Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ болон Краков дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын санаачилгаар энэ оны 10 дугаар сарын 26-ны өдөр Краков хотод байнгын ажиллагаатай Монголын Соёлын төв үүдээ нээлээ. Соёлын төвийн нээлтийн арга хэмжээнд Варшав дахь ЭСЯ-ны төлөөлөл, Өргөмжит консул Ц.Уртнасан болон Малопольска муж, Краков хотын удирдлага, хотын Боловсрол, соёлын газрын төлөөлөл, Краковт суугаа гадаад орны Өргөмжит консулууд, Краковт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа монгол иргэд өргөнөөр оролцов.
Соёл, урлагийн газраас улс, орон нутгийн музейн сан хөмрөгт үзмэр худалдан авах ажлыг 2017 оны 11-12 дугаар сард зохион байгуулахтай холбогдуулж музейдээс 2017 онд худалдан авах үзмэрийн санал, холбогдох баримт бичиг, гэрэл зургийг хүлээн авч нэгтгэв.
Үндэсний үйлдвэрлэгч “Содон фүүдс” ХХК “Киви” хамтлагтай нэг жилийн 300 000 000 төгрөгийн гэрээ хийжээ. Энэхүү гэрээний дагуу “Киви” хамтлагийн охидын зураг “Содон фүүдс” брэндийн кофен
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.
Охидын “Гала” хамтлагаас урлагийн гараагаа эхэлж залуусыг нэг хэсэг шуугиулж байсан нэгэн бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо. “UB Palace”-ийн задгай талбайд хамгийн олон үзэгчтэй тоглолтыг хийж өөрийн гэсэн өнгө аяс, стил имижийг бүрдүүлж трэнд болгож явсан тэрээр одоо телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч, бизнессмэн, гэрийн сайн эзэгтэй.
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран орон нутгийн ард иргэдэд соёл, урлагийн арга хэмжээ, соёлын үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын төвүүдэд кино үзвэрийн үндэсний сүлжээг сэргээх ажлын эхлэл болгож улсын хэмжээнд 2013 онд кино төхөөрөмж суурилуулсан 15 аймгийн 33 соёлын төвийн “Кино техникийн ажилчдад зориулсан сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын үндэсний музейн байранд зохион байгууллаа.
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, “Монголын Ерөөлч, Магтаалчдын төв” хамтран 10 гаруй жил тасарсан “Ерөөлч, магтаалчдын улсын YII уралдаан”-ыг 2017 оны 11 дүгээр сарын 11,12-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохиогддог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 25 дахь удаагийн уралдаант наадам”-ыг амжилттай зохион байгуулж дүнгээ гаргасан билээ.
