Ангилал: Нийгэм

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч МУСТА Д.Цовоо Монголын үндэсний телевизийн 50 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан “Сэнтий түшсэн хатад” нэртэй түүхэн номныхоо нээлтээ хийсэн билээ. Эртний хатдын түүхийг мушгин гуйвуулалгүй үнэнээр өгүүлсэн энэхүү номыг сонсдог ном болгосноор Монголын залуучууд түүхээ мэддэг байх, Монгол эмэгтэйчүүд өвөг дээдсийнхээ хэрэглэж заншсан ёс заншлыг ойлгож, уламжлан авч үлдэх мөн амьдралдаа хэвшүүлж хэрэгжүүлээсэй хэмээсэн юм. Ингэснээр эмэгтэйчүүд төдийгүй Монголын айл гэр бүл бүр ухаалаг сайхан харилцаатай байж бат бөх харилцааг үүсгэж улмаар Монгол улсын ирээдүй тогтвортой хүчирхэг байхын суурь тавигдах гээд олон ач холбогдолтой.

Урлаг соёлын одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдсэн байна. Тэд энэ сарын 23-ны 19 цагт “Элэг бүтэн амьдрал хамгийн сайхан” тоглолтыг Монголын Үндэсний АСА циркт хийхээр болжээ.МУГЖ “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, МУГЖ Д.Энхзул нарын Хэнтий нутгаас төрөн гарсан гавьяатуудын санаачилсан уг тололтод тэднээс гадна МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Х.Болормаа, МУГЖ Г.Хонгорзул, СТА Л.Чулуунбаатар, СТА Г.Чинболор, СТА Б.Болдбаатар, СТА А.Түмэн-Өлзий, СТА С.Бичүү, СТА Б.Баярцэцэг, дуучин Д.Найдандорж нарын олны танил уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх аж. Ийнхүү гавъяатууд, олны сонсох дуртай дуучид цугласан нэгэн үдэш үзэгчдийг хүлээж байна.

“Яг түүн шиг” шоунд оролцож Монголчууддаа өөрийгөө таниулаад авсан дуучин С.Гантогоо амьдралдаа ганц л эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан гэдэг. Өдийг хүртэл ганц бие яваа сайхан залуу Гантогоог шоуны дараанаас хараандаа авсан охид бүсгүйчүүд тоогоо алдсан гэхэд хилсдэхгүй. Ойрын 2-3н жилдээ гэр бүл зохиох бодолгүй байгаа гэх тэрээр өөртөө таалагддаг охид бүсгүйчүүдийн талаар нэгэн нэвтрүүлгийн үеэр ийн дурджээ.

Циркийн урлагийн олон улсын хэмжээний тэмцээнд тогтмол амжилттай оролцдог манай циркчид циркчдийн “олимп” хэмээгддэг “А” зэрэглэлийн томоохон тэмцээнээс алтан цом хүртжээ. Ийнхүү тэд Монголын циркчдийнхээ түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмлээ.

Монголын уудам тал нутгийн сайхныг хоёрхон чавхдаст багтаасан морин хуурын эгшиг. Энэхүү үл тасрах уламжлалт хөг аялгууг Монголдоо төдийгүй дэлхий дахинаа эгшиглүүлж буй Морин хуурын чуулга нь байгуулагдаад 25 жил болжээ.

Хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадмыг Монголын залуучуудын холбоо /МЗХ/ 19 дэх жилдээ саяхан /2017.10.14/ зохион байгууллаа. Энэ жилийн наадмыг МҮОНТ, Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-тэй хамтран зохион байгуулсан юм. Тус наадмын эхний шатны шалгаруулалтад 100 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд 30 оролцогч шүүгчдийн шүүлтээр шалгарсан. Уг наадмын онцлог нь МЗХ-ны 21 аймгийн Залуучуудын Холбоо аймагтаа зохион байгуулж, шилдэг оролцогч шууд хоёрдугаар шатанд шалгаран ордог билээ. Энэ жилийн хувьд Өвөрхангай аймгаас Л.Эрдэнэтуул, Өмнөговь аймгийн оролцогч Т.Батхүрэл, Дархан-Уул аймгаас оролцогч С.Бумцэнд нар аймгаа төлөөлөн оролцсон юм. Эдгээр 30 оролцогчид МҮОНТ-ийн “Студи-600”-д өөрсдийн уран бүтээлээ үзэгч олондоо толилуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн өнөөдөр нээлтээ хийж буй “Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд, Улаанбаатар хот /1983-2016/ үзэсгэлэнг үзэж сонирхов.

Мэрилин Монрогийн 1942 онд 16 настайдаа анх нөхөрт гарч байв. Түүний нөхрийг Жим Догерти гэдэг байжээ. Энэ алхам нь түүний хувьд хүүхэд асрах газар дахин очихгүй гэсэнд байлаа. Нөгөөтээгүүр өргөж авсан гэр бүл нь өөр газар нүүх байсан тул Монрог авч явах дургүй байсантай энэ бас холбоотой. 1 жилийн дараа нөхөр Жим нь флотод алба хаахаар, харин Мэрилин Монро онгоцны үйлдвэрт ажиллахаар болжээ.

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн бие даасан тоглолтынхоо товыг зарлалаа. Түүний тоглолт “Монгол бөхийн өргөө”-нд ирэх арваннэгдүгээр сарын 17-нд болно. Энэ өдөр дуучны болон түүний охины төрсөн өдөр аж.