Дуу гэдэг өөрөө хүмүүн бүхэнд сэтгэлийн таашаал өргөх тарни байдаг бол түүнийг амилуулагч гол амин сүнс нь дуучин хүн байдаг. “Учралын намар”, “Хайрламаар”, “Миний нандин” зэрэг өөрийн гэсэн өнгө аястай дуунуудаараа сонсогч олны сонорыг мялаасан дуучин бол Ганболдын Дэлгэрцогт юм. Саяхан өөрийн анхны бие даасан “Үлэмжийн гоо” цомгоо сонсогчдынхоо гар дээр хүргэсэн тэрбээр анхны бие даасан тоглолтын товоо гаргажээ.
Ангилал: Нийгэм
Монголын хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа цахим сэтгүүлзүйн салбарын анхдагч “Монголын Сайтын холбоо”-ноос санаачлан Нийслэлчүүд та бидний өмнө тулгамдсан асуудлын нэг болоод байгаа утааны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, утааны гол эх үүсвэр болсон гэр хорооллыг янданг цөөлөх бодлогод төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг чиглүүлэх зорилгоор “Утаагүй Улаанбаатарын төлөө хамтдаа” уриан дор “Орон сууцжуулах аян”-ыг эхлүүлэн өрнүүлэхээр болжээ.
Ард түмэндээ “Морины дуучин” хэмээн овоглогдсон Соёлын тэргүүний ажилтан Ламжавын Нарантуяагийн уран бүтээлийн тавдахь бие даасан тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 03-нд Монгол Бөхийн өргөөнд болно.
Улсын Филармони нийгмийн хариуцлагын хүрээнд “Цэцээ Гүн” Ротаракт клуб, “Thanks man” ТББ-тай хамтран залуусын боловсролыг дэмжих зорилгоор “Сор бүтээлийн дээжис” тоглолтыг гурав дах жилдээ зохион байгуулж байна. Морин хуурын чуулгын “Сор бүтээлийн дээжис” хандивын тоглолт 10-р сарын 27,28-нд Тусгаар тогтнолын ордонд тоглогдох бөгөөд тоглолтын бүх орлого “Цэцээ Гүн” ротаракт клубын хэрэгжүүлдэг “Хүн бүр сурах эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтэд хандивлагдана.
Улсын Филармонийн симфони найрал хөгжим Австрийн нэрт хөгжмийн зохиолч Антон Брукнерийн VII симфонийг 10-р сарын 26-нд үзэгч, сонсогчдод хүргэхээр бэлтгэж буй билээ. Сонгодог хөгжмийн орон Австрийн хөгжмийн зохиолчдоос В.А.Моцарт, Й.Гайдн, И.Штраусын бүтээлд ойр дөт манай үзэгчдийн хувьд нэр нь төдийлөн танил бус байж мэдэх А.Брукнер симфониудаараа алдартай юм байна.
БНСУ-ын Пусан хотын урлагийн 55 дахь наадам болж байна. Уг наадмын хүрээнд БНСУ, Монгол Улсын залуу зураачид хамтарсан үзэсгэлэнгээ анх удаа Пусан хотод гаргаж байна. Үзэсгэлэнд манай улсын 25 зураач, солонгосын 33 зураач дүрслэх урлагийн бүтээлээ толилуулж байгаа юм. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Шинэ давалгаа” үзэсгэлэнд Солонгосын төлөөлөл оролцож, уран зургийн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах санал тавьсан. Пусан хотын соёл урлагийн нэгдсэн холбооны дэмжлэгтэйгээр Монголын урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн холбоо” хамтран анх удаа энэ үзэсгэлэнг гаргажээ.
Монголд анх удаа 90 уран нугараач нэг тайзнаа нэгдэх гэнэ. Учир нь дэлхийн тавцанд уран нугаралтын гайхамшгаар таниулсан Гавьяат жүжигчин, уран нугараач Л.Энхцэцэгийн уран бүтээлийн 45 жилийн ойн баяраар 6-60 насны уран нугараачид цуглаж, уран нугаралтын гайхамшгийг үзүүлэх нь ээ. Уран нугаралтын тоглолтод АНУ-аас Нарны циркийн багш, уран нугараач Ж.Эрдэнэчимэг, Б.Сэрчмаа нар ирэх юм байна. Тоглолтод Япон улсын циркийн жүжигчид урилгаар оролцох юм байна.
Урлагийн ертөнцөд байр сууриа олохоор хичээж буй шинэхэн уран бүтээлч эсвэл ард түмний сэтгэл зүрхэнд тодоос тод гэрэлтэх од болохоор мөрөөдөж буй залуучуудад бас нэгэн шинэ боломж гарч ирлээ. Энэ бол “Оддын академи” шоу нэвтрүүлэг.
БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Соёл урлагийн газар хамтран “Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн үр дүнг хэлэлцэх “Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт 2017 оны 10 дугаар сар 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалт нь Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийн төслийг танилцуулах, төслийн хэрэгжилтийн явцад хүрсэн ололт амжилт, тулгарсан сорилт бэрхшээл, авсан сургамж зэргийн талаар салбарын мэргэжилтнүүдэд ойлголт, мэдээллийг түгээх зорилготой юм.
Дуучин Дэлгэрмөрөнгийн нууцлаг хурим болов
