Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа
Нийгэм

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

Урлаг Урлаг20/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол өв соёл, түүхээ дэлхий дахинд таниулж, утга зохиол, урлаг соёл, хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй зохиолч, ном бүтээгчдийг дэмжин урамшуулж, “Улаанбаатар грант” шагналыг гардууллаа. “Улаанбаатар грант” шагналыг судлаач Ж.Соёмбо, Ж.Төртүвшин нарын хамтын бүтээл “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулан өглөө.

Үндэсний номын баярын дээд шагнал “Мэргэн ном” цомыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана “Шүгдэн” роман, “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн Ergelt.mn сайтын сэтгүүлчдийн хамтын бүтээл “Сүүлчийн нүүдэлчид” номоороо хүртлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран 20 дахь жилдээ “Номын баяр”-ыг зохион байгуулж байгаа юм.

Номын баяраар гурван өдрийн турш зохиолчдын хэсэг, гадаад оролцогчдын гудамж, хэвлэлийн газруудын тусгай гудамж, залуу хэвлэн нийтлэгчдийн “Indie Street”, Зурагт номын гудамж зэрэг хэсэг ажиллаж, зохиолч, уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, гарын үсэгтэй худалдаа, хүүхдийн номын уншлага, шатрын тэмцээн, урлагийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026

Жулиа Стайлс олон жилийн айдсаа даван туулж байна

09/10/2026

Эндрю Гарфилд Сэм Алтманыг мундаг хүн гэж бодож байжээ

09/10/2026

Дэвид Боуигийн 80 насны ойг “Bowie80” хөтөлбөрөөр тэмдэглэнэ

09/10/2026

Орчин үеийн урлагийн уран бүтээлч Т.Энхболдын “Олборлолт” тусгай үзэсгэлэнг толилуулж байна

09/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.