Казахстан Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болон «Наурыз»-ын баярыг тохиолдуулан “Наурыз 2017” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн асан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, УИХ-ын гишүүн асан, академич А.Бакей, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Монгол Улсад суугаа Казахстаны иргэд уригдан оролцсон юм.
Ангилал: Уртын дуу
Финландын хойд хэсэгт Монголын цаатан иргэдтэй ижил амьдралын хэв маягтай цаатангууд цаа маллан одоо болтол амьдардаг. Лэплэнд хэмээн нэрлэдэг энэ газар монгол гэрийн хэлбэр, дотоод заслыг дуурайлган хийсэн амралтын газар байгуулсныг www.amazingescapes.ch сайтаар сурталчилсан байна. Энэ гэрт 4 шөнө хоноход нэг хүний 6400 еврогийн үнэтэй ба гэр ариун цэврийн болон угаалгын өрөөтэй.
Киноны салбарын Little White Lies сэтгүүл 1990-ээд онуудад дэлгэцнээ гарсан 100 шилдэг киноны чансааг гарган сайтдаа нийтэлсэн байна. Чансааг Африк дахь гадаадын легионы цэргийн амьдралын тухай өгүүлсэн Францын найруулагч Клер Денийн “Сайн ажил” нэртэй кино тэргүүлэв. Хоёрдугаарт нь Британийн найруулагч Теренс Дэвисийн “Урт өдрийн төгсгөл” нэртэй кино бичигдлээ. Гуравт нь Ричард Линклейтерын “Залхуу” кино орсон байна.
1245 онд Ромын Пап IV Инноченциодоос Монголын гуравдугаар их Гүюг хаанд илгээсэн захидал Ромын Ватиканы вант улсын сан хөмрөгт хадгалагдаж байгаа билээ. Энэхүү захидлын хувилбарыг Хархоринд ирүүлэх тухай хүсэлтийг хоёр жил орчмын өмнө гаргаж байсан аж. Тэгвэл энэхүү хүсэлтийн дагуу Ромын Ватиканы Вант улсын түүхийн музейгаас уг захидлын хувилбарыг Хархоринд шилжүүллээ. Итали улсын иргэн Padre Giorgio Marengo эх хувийн зөвшөөрөгдсөн цорын ганц хувилбарыг Хархорорум музейд өнөөдөр хүлээлгэн өгч, ховор нандин үзмэрийг нэгээр нэмсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/ өчигдөр хийсэн ажлынхаа тайланг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавилаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн секторын эрхлэгч О.Самбуудорж, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч М.Баярсайхан, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Л.Жумдаан, Дэлхийн Монголчуудын чуулганы ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар оролцлоо.
Засгийн газрын хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болж, ОХУ-д зохиогддог Н.А.Римский-Корсаковын нэрэмжит залуу дуурийн дуу дуулаачдын Олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин Чулуунбаатарын Бадралд 24 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн ОХУ-ын Санктпетербургийн хөгжмийн дээд сургуулийн магистрант Түвшинжаргалын Энхбатад 19 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2017 оны 03 дугаар сарын 13,14-ны өдрүүдэд Соёл урлагийн газрын Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцан арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулжээ. Сургалтад нийт 17 харьяа байгууллагын удирдлага, албан хаагчид хамрагдсан байна. Сургалтыг Ажлын хэсгийн ахлагч Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Шилэн дансны болон Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” сэдвээр, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ажилтан Л.Анхныбаяр, Д.Одонтуяа нар “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” болон “хөрөнгө орлогын мэдүүлэг” сэдвээр тус тус сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-нд Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавъяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэн өдөр тохиож байна. Иймд түүний алдарт “Би хаана төрөө вэ” шүлгийг уншигч танаа хүргэе.
Сүүлийн үед манай сонгодогийнхон амжилтуудаараа Монголоороо дэлхийг огшуулаад эхэлсэн, ард түмэн ч тэднийгээ дэмжин бахархдаг болоод байгаа билээ. 50 жилийн түүхтэй Монголын сонгодог урлагт үе үеийн гайхамшагууд байсаныг бид мартаагүй харин сүүлийн жилүүдэд Монголын Баритон хоолойтонууд хүчтэй давалгайлж буй гэж олон улсын урлаг судлаачид дүгнэж буй. Тэдгээрийн амжилтууд яах аргагүй энэ дүгнэлтэд хүргэж буй, ялангуяа сонгодог урлагт дурлагч урлагийнхан дунд “Монголын гурван баритон”-ы тухай шуугиад эхэлсэн байна. Тодруулбал, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Э.Амартүвшин, МУСТА Ч.Бадрал нар юм. Тэд Монгол Улсынхаа нэрийг дуурийн эх орон болох ОХУ болон дэлхийн тайзнаа сурталчилж байгаа, олон улсын А зэрэглэлийн уралдаануудад тэргүүн дэд байруудад шалгарсан олон арван амжилтуудыг гаргасан нь амжилттай оролцон тэргүүн дэд байруудын шагналыг түүгээд эхэлсэн нь яахын аргагүй олон улсын анхааралд байх болсон билээ.
Хангай шиг түшигтэй ханагар сайхан эрчүүдийн минь баяр айсуй. Мартын 8-наар мартагдахааргүй баярласан бүсгүйчүүд та бүхэн мэдээж эрчүүдээ хэрхэн баярлах вэ гэж бодож сууна уу. Тэгвэл эргэлзээгүй Крокус эвент холл-ийг зорихыг зөвлөе. Учир нь Монголын рок, попын шилдэгүүд энэ Баасан гарагт гайхамшигт тоглолт зохион байгуулах гэж байна.