Пуэрто Рикагийн дуучин Луис Фонси-гийн “Despacito” лайв стримингийн дээд амжилтыг тогтоогоод байна. Реппер Daddy Yankee-тай хамтран дуулсан энэ дуу Spotify, Apple Music, Google Play, Amazon Unlimited, Deezer гээд бүхий л стримингийг манлайлж байна. Одоогийн байдлаар 4,6 тэрбум удаа тоглогдсон нь Жастина Биберийн “Sorry” дууг /4,38 тэрбум удаа/ ардаа орхисон гэсэн үг юм.
Ангилал: Нийгэм
Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай ходоодны хорт хавдрын улмаас Бээжин хотод эмчлүүлж байна. Тэрбээр хүнд хагалгаанд орсон бөгөөд хагалгааны дараах эмчилгээнд зориулж 100 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа аж. Түүний эмчилгээнд зориулж Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хандив цуглуулах аяныг эхлүүлээд байна.
“Mongolian next top model” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг мисс Ю.Балжидмааг мисс гэхээсээ илүү “Оппозит” хамтлагийн Гантулгатай болздог байсан гэдгээр нь хүмүүс анддаггүй байсан цаг саяхан. Гэвч өөрийн хүч авьяас билгээ гайхуулж, чамгүй чадварлаг нэгэн гэдгээ тус шоуны үеэр харуулсан Ю.Балжидмаад ард түмэн онц дүн тавиад буй.
Монгол улс Испани улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Испанийн соёл урлагийг Монголд сурталчлан таниулах, цаашид хоёр орны соёл урлагийн байгууллагууд урт хугацааны хамтын ажиллагаатай ажиллах зорилгоор Испанийн L’Home Dibuixat театрын “Помодорогийн адал явдал” хүүхдийн жүжгийг тоглоно. Мөн тус театрын зүгээс жүжигчдэд зориулсан мэргэжлийн воркшопыг хийнэ.
Walt Disney кино компани хүн бүрийн хайртай гүнжийн үлгэрүүдийг бүрэн хэмжээний кино болгох ажилд шуудран ороод байгаа. “Үнсгэлжин”, “Үзэсгэлэнт гүнж ба жонон хоёр” гээд эхнээсээ үзэгчдийн хүртээл болсон. Одоо “Мулан”, “Аладдин” киноны ажил эхэлсэн байгаа юм. Тэгвэл, Disney зөвхөн гүнжийн үлгэрээр хязгаарлагдахгүй, дэлхийд алдартай “Цөмөөхэй”-гийн үлгэрийг бүрэн хэмжээний кино болгохоор шийджээ. Дүрийн сонголт хийгдэж эхэлсэн бөгөөд Холливудын хөөрхөн бүсгүйчүүдийн нэг Кейра Найтли дагинын дүрд тоглох гэнэ. Харин бяцхан охин Кларагийн дүрд Макензи Фой сонгогдсон байна.
Улаанбаатар хотын анхны соёл, аялал жуулчлалын шөнийн гудамж нээгдээд нэг сарын хугацаа өнгөрчээ. Долоо хоногийн баасан, бямба, ням гаригийн үдэш бүр өөр онцлогтойгоор зохион байгуулагддаг гэрэлт гудамжны энэ долоо хоногийн хөтөлбөрийг хүргэж байна.
Энэ жил 47 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Италийн “Giffoni Film Festival”-д монголын хоёр уран сайхны кино оролцож байгаа ажээ. Дэлхийн 100 мянган төлөөлөгчтэй хүүхдийн хамгийн том кино наадам өнгөрөгч ням гаригт /07.16/эхэлж, албан ёсны нээлтээ хийжээ. Уг наадмын нээлтийг Холливиудын алдарт жүжигчин Жулиан Мооре хөтөлсөн байна.
Үнэхээр өргөн дэлгэр үзэх, харах шагшин бишрэх зүйл арвинтай. Үнэхээр манай Хошин урлагийнхан, Нийтийн дуучид Урлаг соёлын алдартнууд маань хүндэтгэн оролцдог бэсрэг наадам маань гайхалтай өргөн дэлгэр болж өндрөллөө.
Улсын хэмжээнд ой хээрийн түймэр ихээр гарч, онц байдал зарлахад хүрээд байгаа энэ үед хүн бүр өөрсдийн чадах чинээгээрээ гар бие оролцож, хандив мөнгө цуглуулж байгаа билээ. Олон нийтийг уриалан дуудаж түүчээлэн хөдөлдөг урлагийнхан маань энэ удаад нэг л нам жим байгааг олж харсан Хурд хамтлагийнхан энэ бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ.
Дэлхийн асар олон зочид буудалд өрөөний дугаар нь 419 байснаа шууд 421 болдог. Эсвэл 420 тоот гэхийн оронд 419+1 гэж бичсэн байдаг. Энэ нь ямар учиртайг та мэдэх үү?
