Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 17-нд “Үзэсгэлэнт гүнж бас жонон” уран сайхны кино АНУ-д албан ёсоор нээлтээ хийж, Орос, Сингапур, Серби, Казакстан зэрэг 24 орны кино театруудаар гарч эхэлсэн. 2017 оны хамгийн их хүлээлт үүсгээд байсан тус кино, кино театруудад гарч эхэлснээсээ хойш 4 өдрийн дотор, дэлхий даяар нийт 350 сая америк долларын ашиг олж, дээд амжилт тогтоогоод байгаа тухай олон улсын СNN агентлаг мэдээллээ.
Ангилал: Уртын дуу
Жүжигчид дуулж, бүжиглэсэн тоглолт болох тухай сүүлийн өдрүүдэд телевиз радиогоор мэдээлэл цацагдаж, үзэгчдийг анхаарлыг татаад байгаа. Тэгвэл тус тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг интернет хэрэглэгчид, уншигчиддаа хүргэж байна.
Америкийн алдарт мөчлөг бүжиг дэглээч, эргэлтэт дугуйн спортын сургагч багш Кэйт Томсон Монголын эргэлтэт дугуйн холбоо болон Сүлд спиннинг клубийн урилгаар Монголд иржээ. Түүнийг алдарт дуучин Арина Кардинагийн клипний бүжгүүдийг дэглэдэг бөгөөд “KTX” фитнесс клубийн үүсгэн байгуулагч билээ. Кэйт Томсон манай оронд айлчилах үеэрээ хоёр өдрийн сургалт зохион байгуулжээ. Сургалт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эргэлтэт дугуйн бүх клуб оролцсон бөгөөд Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Өвөрхангай зэрэг аймгаас 15 клубийн тамирчид ирж оролцсон байна.
ЮНЕСКО-гоос соёрхон баталсны дагуу Дэлхийн яруу найргийн өдөр өнөөдөр тохиож байна. 1999 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 21-нд дэлхий нийтээр тэмдэглэх болсон энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр хэд хэдэн арга хэмжээ болох юм байна. Тодруулбал, Дэлхийн яруу найргийн өдрийн хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс www.nairuulga.mn цахим хуудсыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ 11.00 цагт БСШУСЯ-ны 401 /Б/ зааланд болно. Мөн түүнчлэн Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, “Зохист Дорно” хэвлэлийн газраас санаачлан анх удаа гэрэл зураг, яруу найргийн өгүүлэмжээр дамжуулан Монгол эх орныхоо үзэсгэлэнт байгаль, эх нутгийг бүтээлээрээ харуулахыг зорьжээ.
Монголын язгуур урлагийн гайхамшигт өв соёлыг сурталчилан, таниулах ирмүүн зорилгын дор нэгдэн нийлсэн Хөсөгтөн багийн АНУ, Канад улсаар хийж буй аялан тоглолт амжилттай үргэлжилж байна. Гуравдугаар сарын 3-наас Канадын Оттава хотоос эхэлсэн энэхүү аялан тоглолт одоогоор нийт таван хотод зохион байгуулагдаад байна.
Нийслэл хотын ном шимтэн уншигч иргэд өөрт байгаа номоо бусадтайгаа солилцож уншдаг уламжлалт “Номоо солилцъё” өдөрлөг ирэх сарын 1-ний 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Америкийн алдарт дуучин Кэти Перригийн эцэг, эх түүнийг хүүхэд байхад нь нөхөн үржихүйн эмчилгээнд хамруулдаг байсан тухай дуучин бүсгүй ярьжээ. Энэ нь ижил хүйстний бэлгийн чиг баримжаанаас гетеросекс буюу энгийн эсрэг хүйстнээ сонирхох бэлгийн чиг баримжаатай болгох эмчилгээ байсан гэнэ.
“Навсгар намайг хэн тоох вэ, нарны галтайд нутаг буцъя даа” хэмээн мянган залуу дуулж байснаа гэнэт зориг орон “Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа гэдэг. Зорьж ирсэн Сүнжидмаатайгаа уулзаад буцъя” хэмээн Сүнжидмааг хүлээсээр уулзаж, гэрт нь ордог. Энэ үед тэднийг харсан хээнцэр, хараваас угсаа гарвал сайтай, хэл үг нь хурц Наваан гэгч залуу байж ядан үлдэнэ. “Сүнжидмаа” дуулалт жүжгийн цааш өрнөл хэн бүхэнд сонин.
“Шинэ үе” продакшны захирал МУГЖ Н.Ариунболдыг талийгаач Т.Билгүүний хохирлын нөхөн төлбөрийг хувьдаа авч хэрэглэсэн тухай мэдээ зарим сайтаар цацагджээ. Үүнд МУГЖ Н.Ариунболд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Талийгаач Т.Билгүүнд “Одон” телевизээс өгсөн хохирлын хоёр тэрбум төгрөгийг намайг авсан гэж зарим сайтад бичсэн байна. Ийм зүйл болоогүй.
Улсын Филармонийн Симфони найрал хөгжим дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс 2017.03.30-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна. Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/ -н удирдсанаар үзэгч, сонсогчдын хүртээл болно.