Энэ кино наадам монголчуудад сайн танил мөртлөө огт танигдаагүй гэж хэлж болохоор. 1959 оны дахин сэргээгдсэн Москвагийн олон улсын I кино наадамд БНМАУ “Ардын элч” киногоор оролцон уг киноны Ариунаагийн дүрийг бүтээсэн Пүрэвийн Цэвэлсүрэн “Шилдэг эмэгтэй дүрийн” шагнал авч байв. Дэлхийн нэр хүндтэй кино наадмуудаас Монголд ирсэн цорын ганц шагнал нь энэ юм. Үүгээрээ ч кино наадам бидэнд сайн танил.
Ангилал: Нийгэм
“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг зургадугаар сарын 25-д тоглохоор болоод байсан юм. Тэгвэл тус телевизээс хэвлэлийн хурал хийж, гала тоглолт хойшлогдсон талаар мэдээлэл өглөө.
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагсан 'BBC Cardiff Singer of the World-д…
Дэлхийн супер модель буюу “World Super Model 2017” тэмцээн 06 дугаар сард хоёр долоо хоногийн турш манай урд хөршид зохион байгуулагджээ. 30 гаруй орны шилдэг моделиуд финалын шатанд шалгаран үлдэж өрсөлдсөн бөгөөд тэргүүн байранд Чех улсын модель шалгарсан бол хоёр, гуравдугаар байранд Хятад, Бразил улсуудын моделиуд шалгарчээ. Тэгвэл тус тэмцээний тусгай байранд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Гоёл 2017” наадмын шилдэг загвар өмсөгч, Мисс монголиа наадмын тэргүүн мисс, Д.Долгион шалгарсан байна.
өмнө
Хамгийн их хүлээлттэй бүтээл
“Трансформерс-5” буюу “Сүүлчийн хөлөг баатар” кино нь энэ зуны төдийгүй ойрын жилүүдийн хамгийн өндөр хүлээлттэй уран бүтээл.
Алдартнуудын цугларал Холливуудын алдарт найруулагч Майкл Бэй-ийн найруулсан энэ бүтээлийн гол дүрд нь Марк Уоллберг, Антони Хопкинс, Жош Духамел зэрэг алдарт жүжигчид тоглосноос гадна залуу дуучин, бүжигчин Изабелла Мөүнер Робот франчайзад нэгджээ.
Сонирхолтой өгүүлэмж, тайлал 2007 онд эхэлсэн уг цувралын тав дахь бүтээл болох сүүлчийн “Сүүлчийн хөлөг баатар” хэмээх энэ цувралд хүн төрөлхтөний түүхийн нэг хэсэгтэй Трансформуудын түүх огтлолцох юм.
12 хөлөг баатрын сүүлчийн хөлөг баатар хэн байх, түүхийн нууцын нугачаанд тэдний аврах түлхүүр хаа нэгтээ нуугдаж байгааг энэхүү кинонд техник, технологийн дэвшлийг ашиглан гайхалтай үзүүлсэн бөгөөд энэ нь тайлал болох юм байна. IMAX-д зориулсан бүтээл Парамаунт пикчерсын мега блокбастер Трансформеруудын франчайз, тэдний тулаан энэ удаа илүү үзүүштэй бас илүү бодит дүрслэлтэй болох IMAX дэлгэцэд зориулсан юм.
Тус киноны 10 ч биш, 50 ч биш бүр 98 хувийг Imax 3D Алекса камераар бичсэн байна. Уран бүтээлчдын зүгээс энэ бол шилдэг гурав хэмжээст мэдрэмж байх болно гэдгийг амлажээ. Гурав хэмжээст мэдрэмж том байх тусмаа үзүүштэй хэмээн алдартнууд бахдан хэлжээ.
“Трансформерс- 5” бүтээлийн талаарх сонирхолтой баримтууд
Бараг найман жилийн турш өдөр шөнөгүй рекламдаж, нүүр царайгаар нь ажиллаж ирсэн “Хаан” банкиндаа ямар их хайртай, дуртай болохоо эрхэм гавьяат маань их л таатай нь аргагүй илэрхийлдэг. Нэг арга хэмжээнд уригдахдаа дор хаяж 3-5 сая төгрөгөөр дуулдаг МУГЖ Б.Сарантуяа элдэв янзын хандивын тоглолтод оролцохгүй гэдгээ шулуухан хэлчихдэг хатагтай. Энэ бүхнийгээ “Бид нар ямар буяны байгууллагын ажилчид юмуу.
Г.Ариунбаатар маргааш эх орондоо ирнэ
Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам “Playtime” долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д зохион байгуулагдахаар болсон. Тэгвэл уг наадмын урьдчилсан үдэшлэг буюу “Playtime 2017 Pre-Party Нааглихац” энэ сарын 23-ны өдөр “Club Temple”-д болох гэж байна. Энэ үеэр наадмын гурван өдрийн “Early Bird” 50 мянган төгрөгийн тасалбарыг 40 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Арга хэмжээ оройн 22.00 цагт эхлэх бөгөөд тасалбарын үнэ 10 мянган төгрөг юм байна.
“Туурайн төвөргөөн” наадам энэ жил 17 дахь удаагаа болох бөгөөд Монголд анх удаа хөгжмийн шинэ төрөл болох R&B урсгалыг нэвтрүүлж байсан түүхтэй юм. Тус наадмын зорилго нь дэлхийн хөгжмийн чиг хандлага орчин үеийн хөгжмийг манай Монголын уламжлалт ардын урлагийн өв соёлтой нийлүүлэн аль альных нь утгыг алдагдуулахгүйгээр түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Энэ жилийн тухайд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран төр түмний их шүтээн Мигжиг Жанрайсиг бурханы өмнөх талбайд зохион байгуулагдана. Уг үйл ажиллагаанд Ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээр дуулж, Гандантэгчэлин хийдийн тэргүүн их хамба лам, СГЗ, Гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, гавж Д.Нанзаддорж тэргүүнтэн тэргүүнтэн лам хуврагууд айлдвар сургаалаа айлдаж, ХБНГУ-ын Проф, Бернхард Вульф зэрэг гадаадын болон Монголын уран бүтээлчид оролцоно.
Монголчуудын дотоод ертөнц, ахуй амьдрал, хүний мөн чанарын илэрхийлэл болсон бий биелгээ бүжгийг өвөг дээдэс маань туйлаас хайрлаж, түүндээ оршихуйн ухааныг бэлгэдлийн инад чинадын хэлбэрээр шингээж үе дамжуулан уламжлуулж ирсэн түүхтэй. Төр засаг маань энэ язгуур урлагийн төрлийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах үүднээс “Монголын уламжлалт бүжиг-бий биелгээ”-г Монгол Улсын болон ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлж хадгалж хамгаалах дотоод, гадаад орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа билээ.
