Ангилал: Нийгэм

Өчигдөр 15:00 цагт Мэдээлэл технологийн үндэсэий паркд Д.Гантулга гишүүнтэй холбоотой мэдээлэл хийх зар хэвлэлийнхний дунд чимээгүйхэн тарлаа. Найзаас найзын, танилаас танилын хооронд гэх үү дээ. Хурал эхлэхээс 20 минутын өмнө төрийн ордоноос гарч МТҮП д очход ямар ч хурал зарлаагүй гэж жижүүр нь хэлсэн учраас гайхаад гадаа зогсож байтал хүний эрхийн хуульч гэж өөрийгөө нэрлэдэг Ичинноров нэгэн эмэгтэй хамт шатан дээр суугаад утсаар ярьж байлаа. Удсан ч гүй АН-ын бүлгийн Батхүү ирж тэр хоёртой нийллээ. Батхүү бид хоёр 5 минутын өмнө төрийн ордны 4 давхарын лифтэнд сууж буугаад ордны хашаанаас хамт гарсын, очих газар нэг байжээ. Ингээд тэд нийлж Гантулга гишүүний гэх хэвлэлийн хурлыг зохион байгуулж байгаа нь тодорхой болов. Хэвлэлийнхэн ч ирлээ. Болсон үйл явдлыг уншигч та ч мэдэж байгаа учраас дэлгэрүүлж нуршихаа би больё.

“Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс Н.Ану олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнээс тэргүүн шагналыг нь хүртсэн сайхан бүсгүй. Миссийн титмээ загварын амжилтаараа “өнгөлж” яваа тэрбээр хошин урлагийн уран бүтээлчдийн урилгаар шоу тоглолтод хүртэл оролцож явсан. “Азийн супер модель” өргөмжлөлт мисс бүсгүйн хувьд, “Монгол модель” агентлагийн урдаа барьдаг загвар өмсөгчийн нэг гэгддэг юм билээ.

Зарим аймгуудын баяр наадам долдугаар сарын сүүлчээр болно. Наадмын товыг гаргахад тухайн аймгийн Засаг дарга нараас нь ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзжээ. Тухайлбал, Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж Баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд тэмдэглэнэ. Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд, зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар болжээ.

Хүн бүрийн амжилтын хэмжүүр, түүнд хүрэх үнэ цэнэ ялгаатай. Зарим нь дардан замаар амжилтын оргилд хүрдэг бол өөр нэгэн нь унаж бүдэрч, өгсөж уруудсаар эцэст нь хүссэндээ хүрсэн түүх ч байдаг. Тухайлбал, эрх чөлөөт их гүрний лидер болохынхоо өмнө Дональд Трамп 25 насандаа эцгийнхээ үл хөдлөх хөрөнгийн бизнесийг өвлөн авчээ. Угаас чинээлэг орчинд төрж өссөн түүний амжилтын зам дардан байсан.

Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам 6 дугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо Үндэсний баярын хүлээн авалт зохион байгуулав.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчууд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 200 жилийн түүхтэй италийн алдарт “Үнсгэлжин” дуурь энэ сарын 2-ны өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тайзнаа анх удаа тавигдлаа.

Жар гаруй жилийн түүхтэй, дэлхийн дүрслэх урлагийн цөм гэгддэг “100 өдрийн музей – Документа”-ийн 14 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн Грекийн Афинд дөрөвдүгээр сарын 8-нд, Германы Касселд зургадугаар сарын 10-нд нээлтээ хийсан юм.

Монголын утга зохиол, яруу найргийн ертөнцөд шинэ шагнал төрсөн арга хэмжээ өнгөрөгч баасан гаригт 2017.06.30 Хүүхдийн урлан бүтээх төв боллоо. Тодруулбал Монголын шинэ үеийн утга зохиол, яруу найргийн хөгжилд өвөрмөц сэдэл, онцлог санаа шийдэл бүхий гайхамшигт бүтээлд олгох Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагнал, мөн Монголын орчин цагийн утга зохиол судлал, шүүмжлэлийн бүтээлд олгох Доктор профессор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэвийн нэрэмжит шагнал юм. Энэхүү нэр хүнд бүхий шагналын үйл ажиллагааг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар болжээ.