Бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгоход хэдхэн хоног буюу 13 хоног үлдээд байна. Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн /БНОУХ/-гийн иргэний нийгэм,…
Ангилал: Нийгэм
Жинхэнэ эмэгтэй хүнээс дутахааргүй гоо үзэсгэлэнг цогцлоож чадсан Транс мисс Б.Солонго хайр дурлалдаа шатаж бусад хүмүүсийг ч анзаарах сөхөөгүй явна. Тэрээр бэлтэй найз залуугийнхаа ачаар гоо сайхны хагалгаанд орж, шинэхэн тэргээр гангарч, баячуудын хороолол руу нүүх ч сураг дуулдсан.
АН-ын сурталчилгаа Баян-Өлгий аймагт үргэлжилж байгаа ажээ. Харин энэ үеэр тус аймгийн зарим иргэд “Бид МАН-д итгэж байсан ч бидний итгэлийг хөсөрдүүлсэн. Одоо хаширсан, МАН-д дахиж итгэхгүй” гэдэг тайлбар хэлжээ. Харин Х.Баттулгын сонгуулийн ажилд хамгийн идэвхтэй оролцож байгаа сумогийн их аварга Аса Д.Дагвадорж казах үндэсний хувцас өмсөөд, казахаар мэндчилж Баян-Өлгий аймгийн иргэдийг ихэд хөөргөсөн байна.
Найруулагч Д. Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны Монгол Улс дахь албан ёсны нээлт энэ сарын 30-нд 1100 хүний суудалтай, Монголын хамгийн том 4k форматын ѳргѳн дэлгэцтэй кино театр “Corporate Cinema”-д болно. Уран бүтээлчид тус бүтээлээрээ Монголын эртний түүхт морины уралдааны уламжлал соёл, эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн Монгол хүүхдүүдийн ур чадварыг харуулжээ.
Forbes сэтгүүл энтертайнмент салбарын хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Жагсаалтын тэргүүнд Шон “Дидди” Комбс бичигдсэн байна. Өнгөрсөн жил 22 дугаарт бичигдэж байсан тэрбээр энэ жил 130 сая ам.долларын орлого олжээ. АНУ даяар аялан тоглолт хийснээс гадна архины компанитай маркетингийн гэрээ байгуулж, Sean John нэртэй түүний эзэмшдэг хувцасны брэндийн орлого өссөнөөр тэр жагсаалтыг тэргүүлэх боломжтой болсон байна.
Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сарын 21-27ны өдрүүдэд Якут улсын П.А.Ойунского-ийн нэрэмжит Драмын Эрдмийн театрын урилгаар тус улсад “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг тоглохоор болжээ. Мөн ОХ-ын Якут улсын П.А Ойунского-ийн нэрэмжит драмын эрдмийн театрын үйл ажиллагаатай танилцах, хоёр орны театрын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах, монголын драмын театрын уран бүтээлийг гадаадад сурталчлах аж.
Монголын поп, ритмт блюз дуучин Батчулууны Маралжингоогийн “Хүлээсэн Учрал” дуугаараа нэрлэсэн анхны бие даасан тоглолт энэ сарын 17-нд Крокус Event Hall -ийн тайзнаа 20 цагаас болох гэж байна. “Хүлээсэн учрал” тоглолт 3 хэсгээс бүрдэнэ.
Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа билээ. Тус чуулгын уран бүтээлчид, хөгжимчид ойн баяраа угтан олон тоглолт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн “Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” концертыг 2017 оны 06-р сарын 22-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулах гэж байна.
Яруу, уянгалаг ятга хөгжмийн хатан хаан гэж нэрээ дуудуулах нь ямар ч гавьяа, өргөмжлөлөөс эрхэм алдар юм. Утсыг ус шиг зөөлөн, уул шиг хүчирхэг, уянга эгшиглэнт болгон чимээлж чадах түүний авьяас Ч.Мөнх-Эрдэнэ гэж эмэгтэйг “Ятгын хатан хаан” хэмээх хүндэтгэлд аваачиж чадсан.
Эрин цагийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлогч, дэлхийд нэр хүндээрээ тэргүүлэx Венецийн олон улсын дүрслэх урлагийн биеннальд ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар Монгол улс 2 дахь удаагаа албан ёсоор оролцож байна. Энэ удаа эх орноо төлөөлөн Монгол улсын төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар “Lost in Tngri” буюу “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ Италийн Венец хотын төв хэсэгт байрших Istituto Santa Maria della Pietà-д 5-р сарын 11-ны өдөр албан ёсоор нээлээ.
