Ангилал: Нийгэм

Монголчуудын өв соёл, Эх орноороо омогших, сэтгэлийн нарийн утсыг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хөндөж чаддаг. Анх “Улаан залаат Монголчууддаа” зориуллаа хэмээн нэвтрүүлэг эхлэх цаг мөчид хэлдэг бол өдгөө “Дэлхийн Монголчуудад зориулав” болж өөрчилсөн нь Өвөрмонголын алдарт жүжигчин Б.Баасанжавын оролцсон нэвтрүүлэгээс бид бүгд харж байна.

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченкод консулын патентаа гардуулав. Консулын патентаа гардуулсантай холбогдуулан Амбан захирагч С.Г.Левченко Ерөнхий консул Л.Амарсанааг хүлээн авч уулзав.

Хотын төвд, 100 айл дах Хэвлэлийн хүрээлэнгийн баруун хойно, MNBC олон сувгийн телевизийн байрны өргөтгөлд байрлах, гаднаа 20 машины зогсоолтой, Хэвлэлийн бага хурлын заал болох “LIVE CONFERENCE CENTER“ шинээр ашиглалтанд орлоо. Тус төв нь Хэвлэлийн бага хурлын зориулалттайгаас гадна 30-40 хүний оролцоотой лекц, хурал, семинар зохион байгуулах боломжтой юм.

Монголын үндэсний урлагийн “Домог” хамтлаг нь 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойгоор үндэсний язгуур урлагаа эх орондоо болон дэлхий дахинаа сурталчлан таниулах, уламжлан хадгалах, орчин үеийн болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг морин хуур, хөөмэйн аялгуутай хослуулан мэргэжлийн өндөр түвшинд уран бүтээл туурвих зорилготойгоор байгуулагдсан билээ.

Монголын Үндэсний Музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ үзмэрийн дээжис” үзэсгэлэнг 4 дэх удаагаа үзэгч түмэндээ толилуулах гэж байна. Тус үзэсгэлэнд 2014-2016 онд музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой 1800 гаруй үзмэрээс 400 орчим шилдэг үзмэрүүдийг дэглэн үзүүлэх ажээ.

Монголын кино уран бүтээлчид олон улсын кино наадмаас шагнал хүртжээ. Тодруулбал, Берлиний олон улсын кино наадмын үеэр жил бүр олгодог Cinema for Peace буюу “Энхийн төлөө кино” шагналыг кино уран бүтээлчид хүртсэн байна. Тус наадам энэ сарын 13-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсөн бөгөөд 15 дахь удаагийн Cinema for Peace ёслолын арга хэмжээ болсон юм. Энэ үеэр Best Supporter буюу энхийн төлөө киног дэмжигч шагналыг “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа” телевизийн олон ангит кино болон “Тусгай салаа 2” уран сайхны киног бүтээсэн гурван төсөлд олгосон аж.

Үндэсний хөгжмийн “Хөсөгтөн” хамтлаг “Хөсөгтөн баг–Дэлхийн тайзнаа 2017” төслийн хүрээнд ирэх сарын 3-26-нд АНУ, Канадад аялан тоглолт хийхээр болжээ. Нүүдэлчин Монголынхоо өв соёлыг тээж хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байгаа тэд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны танхим, алдарт “Rubin museum” зэрэг АНУ, Канадын мэргэжлийн тайз дээр бүрэн хэмжээний тоглолт хийнэ.

Улсын Филармонийн Морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОРГОНЫ ХЭЭ” гайхамшигт ардын дуу цуврал тоглолтоо сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 17-ний 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Аав, ээж, эмээ, өвөө азай буурлуудаа хүндэтгэн баярлуулах “ТОРГОНЫ ХЭЭ” тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, дуучин С.Баттулга /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ нар оролцоно.

Монголын Сайтуудын Гуравдугаар нэгдсэн чуулганаар сонгогдсон Монголын сайтын холбооны шинэ удирдлагын баг энэ сарын 6-12-ны өдрүүдэд ОХУ-ын Иркутск муж, Улан-Удэд ажлын аялал хийж, АИСТ телевиз, Сэтгүүлчдийн холбоогоор зочилж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ.