“Хурд” хамтлаг маргааш 11:00 цагаас Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зарлажээ. Хэвлэлийн хурлаар баруун аймгуудын алслагдсан сумдын эмнэлэгийн нярайн тасагт техник тоног төхөөрөмж хандивлаж буйгаа зарлаж, эмнэлэгийн удирдлагуудад нь гардуулах юм байна.
Ангилал: Нийгэм
Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэж, оюуны өмчийг эрхэмлэх асуудлыг Улаанбаатар хотноо хэлэлцэн;
Монголын үндэсний сэтгүүлзүйн цаашдын зөв хөгжилд зохиогчийн эрх, оюуны өмчийг дээдлэх соёлыг төлөвшүүлэх хэрэгцээ нэн чухал байгааг хүлээн зөвшөөрч; Оюуны өмч, зохиогчийн эрхийг салбартаа эрхэмлэн мөрдөх баталгааг нэгдмэл саналтайгаар гаргахын чухлыг цохон тэмдэглэж; Зохиогчийн эрх, оюуны өмчийн зөрчил хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт ултай оршин буйг ухамсарлан;
Дэлхий нийтээрээ зохиогчийн эрх, оюуны өмчийг дээдэлдэг болсон энэ цаг үед манай улс ч мөн адил энэ тал дээр анхаарал хандуулж, олон арван ажлыг зохион байгуулсаар нэлээдгүй он жилүүдийг өнгөрүүлсэн. Гэсэн хэдий ч манайд хэрэгжиж буй зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудлын хөгжлийн үйл явц удаашралтай, шүүмжлэл дагуулсан хэвээр байгаа билээ.
Нарангийн сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг билээ. Энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү үзэсгэлэн худалдаанд Creme 21, Evoluderm,Enchanteur, Тулип, Мондент зэрэг Герман, Франц улсуудад үйлдвэрлэгдсэн өргөн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүн, Германы Storck брэндийн Toffifee, Merci, Nimm2 чихэр шоколад, АНУ-ын DelMonte, Австралийн Pfanner жүүс , Dr Rolz бохь, Германы Bon Bon Budies брэндийн хүүхдийн тоглоомтой чихэр, шоколад зэрэг бүтээгдэхүүнийг бөөний үнээр борлуулж байна.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоотой хамтран “Сэтгүүл зүй ба оюуны өмч” сэдвээр сонсгол, хэлэлцүүлгийг “Пума Империал” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Сонсгол, хэлэлцүүлэгт “Глоб интернэшнл” ТББ, Хэвлэлийн хүрээлэн, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Мэдээллийн сайтуудын ассиоцаци, “Медиа порт” телевизүүдийн консорциум, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Нийслэлийн сонины холбоо, МҮОНРТ, Gogo.mn сайт, “Оллоо” ХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.
“Дархад дууны цоморлог” хэмээх энэхүү номыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагааны санаачилгаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба эрхлэн гаргажээ. Энэхүү номыг Олон улсын эх хэлний өдөр буюу энэ сарын 21-нд нээх юм байна. Номын гол онцлог нь хээрийн байцаалт хийж, дархад ардын олон дуу, дууны хувилбаруудыг бичиж, эх сурвалжуудыг сураглан хэвлэгдсэн түүвэр, соронзон бичлэг, гар бичмэл, шинжилгээний анги, албан томилолтын тайлан бичлэгүүдийг зохих газрын зөвшөөрөлтэйгөөр ашиглан эмхэтгэсэн байна.
Монголын Маркетинг Менежмэнтийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй “Цагаан сарын Ёндоотой экспо” гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байна. Тухайлбал, үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Монголд ховорхон байдаг 100 литрийн багтаамжтай, өөрөөсөө луун сийлбэртэй шаазан ваарыг дуудлага худалдаагаар борлуулах нь ээ.
“ЭХ УНДАРГА” ардын урлагийн их наадмын үндсэн бүрэлдэхүүнд язгуур урлаг, соёлын өвийг тээн, тив дэлхийд Монгол орноо сурталчлан түүчээлж яваа “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, “Их Монгол” болон “Нүүдэлчид”, “Хэмнэл” хамтлагууд орж байгаа ба 21 лимбэ, 21 товшуур, шанз, 21 уртын дууч, 21 хөөмэйч зэрэг онцгой содон монгол гайхамшиг нэгэн тайзнаа цугларч байна.
Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны (МХөгЗХ) Удирдах зөвлөлөөс баталсан журмын дагуу 2017 оны 02 сарын 1-10 хооронд “Морин хуур” наадамд оролцох гишүүдийг бүртгэж дууслаа. Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал, нийгмийн сэтгэлгээнээс үүдэн “Эх орны сэдэв”-тэй дуунууд энэ удаагийн наадамд зонхилж байна. Энэ утгаараа уран бүтээлчдийн сэтгэлгээ нь ард түмний толь мөн гэдгийг энэ удаагийн Морин хуур наадам илтгэнээ.
Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны (МХөгЗХ) Удирдах зөвлөлөөс баталсан журмын дагуу 2017 оны 02 сарын 1-10 хооронд “Морин хуур” наадамд оролцох гишүүдийг бүртгэж дууслаа. Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал, нийгмийн сэтгэлгээнээс үүдэн “Эх орны сэдэв”-тэй дуунууд энэ удаагийн наадамд зонхилж байна. Жишээлбэл:
