Ангилал: Нийгэм

Индонезид амьдардаг Ариа Пермана хэмээх 10 настай бяцхан хүү 192кг жинтэй бөгөөд энэ байдал нь түүний амь насанд аюул учруулах хүртэл хүнд шалгаан болоод байгаа гэнэ. Дэлхийн хамгийн тарган хүүхэд болсон тэрбээр одоо байгаа жингээсээ хасаж зөвхөн бор будаа идэж хоолны дэглэм барихаар шийджээ. Энэ байдлаараа удаан байвал эрүүл мэнд болоод нийгэмд оршин тогтноход нь хүртэл аюултай хэмээн эмч нар үзээд байгаа аж.

Монголын хамгийн залуу найруулагч Б.Нямдаваагын бүтээл “Шилжилт” УСК энэ сарын 10-нд нээлтээ хийх гэж байна.

Шинэ дүр төрхийг гаргаж, залуу уран бүтээлчдээс бүрдсэн нэгэн кино бодит түүхээс сэдэвлэсэн юм. Тодруулбал 2010-2011 оны үйл явдлыг энэ кинонд харуулах ба тэр үеийн нийгэм, нууцлаг түүхийг бодитоор сөхөх нь эцэг эх хүүхдүүдэд нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгах биз ээ.

“Энх өглөө”, “Нарны унага” киноны дуу, “Цагаан сарнай” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин Хүрэлээ “Гэгээн хайрын баярын өдөр” буюу 2 сарын 14-нд Аса цирк-т “Миний дурласан бүсгүй” уран бүтээлийн анхны бие даасан цомгийн баяр, тоглолтоо толилуулна.

Үйлийн үр гэж юу вэ? Карма гэдэг нь үйлдэл гэсэн утгатай санскрит үг. Үйлийн үр гэдэг нь Ньютоны “аливаа биед тодорхой хүчээр үйлчилхэд нөгөө бие ижил хүчээр эсрэг чиглэлд үйлчлэх” хуультай ижил утгатай. Бид бодох, ярих, үйлдэл хийх болгондоо түүнд үйлчилэх хүчийг бий болгодог. Энэхүү буцах хүч шалтгаан нөхцлөөс хамааран өөрчилөгдсөн, таагүй болсонбайх магадлалтай бөгөөд ихэнх хүн үүнийг өөрчлөх боломжгүй. Шалтгаан болон дагаварын хууль нь шийтгэл бус тэр чигээрээ хүнийг хөгжүүлэх, сайжруулахын тулд байдаг.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярыг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан наадам зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Оны шилдэг дуу шалгаруулж, ая, аялга, хэлбэр, хөгжмийн найруулгыг тодорхойлох “Морин хуур-2016” наадмын бүртгэл өчигдөрөөс эхэлж, энэ сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна.

Үүнд ОХУ-ын Буриад, Халимаг, ӨМӨЗО гэх мэт Монгол угсаатанд хамаарах аж. Гэхдээ зөвхөн өнгөрсөн онд зохиогдсон дуу байх бөгөөд мэргэжлийн, эстрад, рок, поп гэсэн төрөлд өрсөлдөж болох юм байна.

Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор БСШУСЯ-аас зарласан хүүхдэд зориулсан уран бүтээлийн 10 дугаар уралдаанд СУИС-ийн багш, найруулагч Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн төсөл шалгарч/2017.02.05/ нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн З.Баянзул нарын холбогдох албаны хүмүүс оролцов.