Дэлхийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээн Герман улсад зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн бүжгийн спортын “Moon dance” хамтлаг шилдгээр шалгарч, зургаадугаар байрт оржээ.
Ангилал: Нийгэм
Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпан “The Eagle Huntress” киноны гол дүр болж чадсан. Бяцхан биендээ багтамгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргасан Н.Айшолпан охины гараас дүүлэн ниссэн бүргэд адил түүний нэр хүнд ч холливуд даяар алдаршсан билээ.
Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож буй юм.
Поп хатагтайн фэнүүдэд дуулгах таатай мэдээ байна. Ганган гацуураа засч, гял цал даашинзаа зэхээд хамгийн тансаг үдэш хэзээ, хаана тохиох вэ гэж эрэл сурал болж байгаа бол МУГЖ Б.Сарантуяагийн “Мөнгөн шөнө” live concert мөдхөн болох гэж байна. Хамгийн гол нь ердөө 100-хан хүнд, их хотын номер нэг ресторанд үнэнч фэнүүдээ хүлээн авч, үе үеийн хит дуунуудаа чанх дэргэд нь дуулах гэнэ.
Монголчуудыг гэр бүлээр нь цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан “Авъяаслаг Монголчууд” шоу энэ жилийн ялагчаа хэдхэн хоногийн өмнө зарласан. Энэ жилийн ялагчаар хуучин цагийн кантри урсгалыг оруулж ирж чадсан дуучин О.Энх-Эрдэнэ шалгарч, 100 сая төгрөгийн эзэн болсон юм.
Галзуу хурд -8 киноны трэйлэр хамгийн их хандалттай трэйлэр болжээ
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Mongolian’s Got Talent” буюу “Авъяаслаг Монголчууд 2016” шоу нэвтрүүлэг амжилттай зохион байгуулагдаж энэ жилийн үндэсний ялагчаар Энх-Эрдэнэ тодорч 100 саяын эзэн болсон билээ.
“Netflix” компанийн санхүүжүүлсэн “Марко Поло” олон ангит киноны төсөл зогсохоор болсон гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн даваа гарагт мэдээллээ. Компанийн зүгээс киноны эхний цувралыг олон нийтэд хүргэж, улмаар хоёр дахь цувралын зураг авалтыг эхлүүлэхээр төлөвлөж байсан ч тооцоолж байсан ашгийн тал хувьд ч хүрээгүй учир төслийг албан ёсоор зогсоож байгаа аж.
Бид агуу. Хүний түүхийг хэсэг зуур манлайлсан болоод тэр үү, өнөөдөр хоёр гүрний завсарт хавчуулаастай хэрнээ хүзүү сунган шоволзож, юм л бол монгол хүний генээс эхлээд дуучныхаа хоолойг дэлхийд зарлаж, Гиннесийн ном, Дэлхийн банк, стратегийн ордоос доош, их наядаас бага, 2030, 2040 оноос нааш юм ярихаа больжээ. Дээдсийн захиснаар мориноосоо буугаад тогтож хайрлахын оронд сав л хийвэл буцаж мордсоор өдий хүрлээ.
Их Британий загвар өмсөгч, интернет од Деми Роүз өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо болсон SIXTY6 сэтгүүлийн арга хэмжээнд оролцжээ. Түүний өмссөн даашинз ирсэн зочдын нүдийг орой дээр нь гаргасан байна. Ингээд загвар өмсөгч бүсгүйн халуухан зургуудаас хүргэе.
