Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»People сэтгүүл оны шилдгүүдийг нэрлэлээ
Сонгодог уран зохиол

People сэтгүүл оны шилдгүүдийг нэрлэлээ

Урлаг Урлаг03/01/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5952_46079948959687642017-01-03-14-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Асар богинохон хугацаанд Монголын топ сэтгүүлүүдийн тэргүүн эгнээнд нэгдэж чадсан “PEOPLE of Mongolia” сэтгүүл шинэ оны босгон дээр “PEOPLE AWARDS”-ийг зохион байгуулж, анхны түүхэн номинациудын эздийг тодрууллаа. 

Улиран одсон 2016 оныг дүгнээд улс төр, бизнес, урлаг, спорт, энтертаймент, хүмүүнлэг гэсэн төрлүүдээр “PEOPLE AWARDS”-ийг зохион байгуулахдаа Монголын топ сайтууд болох Control.mn, Paparatsi.mn-ийг түшиглэн олон нийтийн дунд санал асуулга явуулж, мөн салбар хариуцсан яамд, төрийн байгууллагуудын үнэлгээ, дүгнэлт, мэргэжлийн экспертүүдийн судалгааг үндэслэн People сэтгүүлийн редакциас тодруулсан юм. 

Сар бүр чанартай, даацтай сэтгүүлийг уншигчдынхаа гар дээр тавьдаг “People” нь 21-р зуунд нийгмийн бүх салбарт манлайлж, хөгжлийн түүчээ болон яваа хүчирхэг, агуу эрхмүүд, байгууллагууддаа урам зориг өгөхийн зэрэгцээ алдаршуулах нь хэвлэл мэдээллийнхэн бидний хувьд ч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж буй нэгээхэн хэрэг билээ. Энэ ч утгаараа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүмүүнлэг үйлсэд гар бие оролцдог, тухайн онд салбартаа амжилт гаргасан эрхмүүдийг нэрлэж, хөхиүлэн дэмжиж ажиллахаа ийнхүү илэрхийлж байна.

Нэр хүндтэй арга хэмжээний үеэр дуучин Х.Мөнгөнцэцэг,Э.Болор-Уянга, Ice top хамтлагууд ая дууны мэндчилгээ өргөж, хурсан олныг баясгасан билээ.  

Дашрамд дурьдахад Монголын хамгийн залуу “PEOPLE” сэтгүүл нь сар бүр 5 000 хувиар хэвлэгдэж, давхардаагүй тоогоор 30-40 мянга, жилдээ 500-600 мянган хүн уншдаг болсныг дуулгахад таатай байна.
Мэдээллийн ивээн тэтгэгч: “Өглөөний сонин”, “Монголын үнэн”, “Монголын мэдээ”, “Монголчуудын амьдрал”, “Сэрүүлэг” сонинууд, Control.mn, Paparatsi.mn, Mongolcomments.mn, Zaluu.com, Caak.mn, Tovchoo.mn, Breakingnews.mn, Zone.mn, Nuuts.mn, Ontslokh.mn, Shuurhai.mn, Bolod.mn, Fact.mn, Wikimon.mn, Times.mn, Inder.mn, Morningnews.mn, Shudarga.mn, 24 tsag.mn, ATG.mn, Todaynews.mn, Amjilt.com, Dorgio.mn, Info.mn. 

Улс төр

1.    Оны хамгийн нөлөө бүхий улстөрч-М.Энхболд /УИХ-ын дарга/

2.    Эх оронч Түшээ-Ж.Эрдэнэбат /Монгол Улсын Ерөнхий сайд/

3.    Оны онцлох эмэгтэй улстөрч-Д.Оюунхорол /БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн/

4.    Оны Шийдэл сайтай улстөрч-Г.Мөнхбаяр /БХБ-ын сайд/

5.    Түшигтэй төрийн түшээ-Д.Очирбат /Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/

6.    Оны Зангарагтай улстөрч-С.Эрдэнэ /УИХ-ын гишүүн/

7.    Оны иргэний зоригтой улстөрч-Н.Алтанхуяг /УИХ-ын гишүүн асан/

8.    Эх орон, ард түмэн, нөхөддөө ээлтэй улстөрч-Г.Батхүү /УИХ-ын гишүүн асан/

9.    Олноо хүндлэгдсэн улстөрч-З.Нарантуяа /УИХ-ын гишүүн/

10.    Иргэдийн итгэл хүлээсэн залуу улстөрч-С.Эрдэнэтуул /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал/

11.    Оны хөшигний ардах сөрөг хүн-Ц.Элбэгдорж /Монгол Улсын Ерөнхийлөгч/

Бизнес

1.    Оны Шилдэг санхүүжүүлэгч-Худалдаа хөгжлийн банк 

2.    Оны Эх оронч бизнесмэн- Т.Ариунболд “Алтан Дорнод Монгол”

3.    Оны Шилдэг бүтээн байгуулагч компани- Хөтөлийн Цемент-Шохой ХК
 
4.    Оны Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, Уул уурхайн шилдэг компани-“Болдтөмөр Ерөө гол” ХХК 

5.    Оны Шилдэг шинэлэг технологи нэвтрүүлэгч- Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК

6.    Оны Шилдэг татвар төлөгч-“Эрдэнэт үйлдвэр” ХХК

7.    Оны Хамгийн нэр хүндтэй, иргэдийн итгэл хүлээсэн, шударга байгууллага-“Начин заан” ХХК

8.    Оны шилдэг залуу Бизнес хатагтай-Э.Халиун “Super Rubin” компанийн захирал 

9.    Оны Барилгын салбарын шилдэг компани-“ББСМО” зураг төслийн компани

10.    Эрүүл мэндийн салбарын шилдэг байгууллага-“Гранд Мед” Эмнэлэг

11.    Оны Аялал жуулчлалын шилдэг байгууллага-“Нью Жуулчин Турс” ХХК

Хүмүүнлэг, Энтертаймент

1.    Оны Хүмүүнлэгийн үйлстэн- Г.Ундармаа
2.    Оны сайн үйлстэн-Б.Зулаа /Хос билгүүн зул ХХК-ийн захирал/
3.    Оны Хамгийн сайхан, үлгэр жишээ гэр бүл-“Макс” Д.Ганбаатарын гэр бүл 
4.    Оны олны таашаалд хамгийн их нийцсэн брэнд-“Sherri Hill” Mongolia
5.    Оны Хамгийн сайхан биеэ авч явдаг хатагтай-П.Анужин
6.    Оны жентельмэн-У.Хүрэлсүх /Монгол Улсын Шадар сайд/
7.    Оны Сошиал ертөнцийн од-Ц.Цогтбаяр, Б.Баяраа /Дасгалжуулагчид/
8.    Оны дур булаам хатагтай-Ч.Дэлгэрцэцэг /Хийлч/
9.    Оны туушдаа тэмцэгч-Ц.Туяацэцэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.