Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Маргааш номоо солилцох өдөр
Нийгэм

Маргааш номоо солилцох өдөр

Урлаг Урлаг06/01/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8b4c47000350c80c795139538586d71e4614883382017-01-06-11-08[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж оролцох аж. Мөн ном солилцсон эхний 100 хүнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичиг бэлэглэх гэнэ.

Дашрамд дуулгахад солилцох номын тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд иргэд хэдэн ч номтой ирж, хэнтэй ч солилцох боломжтой юм. Түүнчлэн “Номоо солилцъё” өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт, Д.Сүхбаатарын талбайд 12:00-13:00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд 2017 оны 1-р сарын 7-ны Бямба гарагт анхны ном солилцох өдөрлөг болно.

Анхны “Номоо солилцъё” өдөрлөгийг Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо, www.bookish.mn цахим хуудас зэрэг байгууллага дэмжин ажиллаж байна. 

“Номоо солилцъё” өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан ажиллаж байгаа юм байна. 

Уг арга хэмжээ сар бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм. Ингэснээр алслагдсан дүүргийн иргэд номын хангамжтай болох боломж бүрдэх бөгөөд иргэд хадгалж байсан номоо, мөн өөрийн бичиж хэвлүүлсэн бүтээлийг номын сангуудад хандивлах боломжтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026
Нийгэм Урлаг

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026
Нийгэм Урлаг

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна

22/09/2026

“Ялагчдын цуваа-2026” олон улсын моно жүжгийн наадмын шилдгээр Сербийн жүжигчин тодорлоо

22/09/2026

Лууяа буюу Э.Лувсанцэрэн: Хөдөлмөрлөсөн он жилүүд минь хүлээн зөвшөөрөгдөх эхлэл байсан

22/09/2026

“Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар Э.Энхдэлгэрэх тодорлоо

22/09/2026

Хүүхдүүд хэлний мэдлэгээ дуу хөгжмөөр илэрхийллээ

22/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.