Ангилал: Нийгэм

АНУ-ын “Next Top Model” шоунаас моделийн гараагаа эхэлсэн Вэнни энэ жил загварын ертөнцөд хувьсгал хийгээд байна. Түүний жинхэнэ нэрийг Чантелэ Браун Ионг гэдэг. Тэрээр Канадын Торонто хотод төрж өссөн бөгөөд дөрвөн настайдаа хүн амын нэг хувьд тохиолддог арьсны өвчнөөр оношлогджээ. Энэхүү өвчин нь мөн алдарт дуучин Майкл Жэксонд тохиолдсон бөгөөд тэрээр өнгөт арьстанаас цагаан арьстан болох хагалгааг хэд хэдэн удаа хийлгэж байсан юм.

ОХУ-ын Оренбург хотын нэгэн эмэгтэй 40 жилийн дараа хэтэвчээ буцаан олж авчээ. Түрийвчийг нь нэгэн худалдааны төвийн цахилгаан шатны хонгилоос хүмүүс олсон байна. Хэтэвчин дотор Зөвлөлтийн мөнгөн тэмдэгт болох рубль, хар цагаан өнгийн гэрэл зураг байсан гэнэ. Сайн санаат ажилчин залуус уг хэтэвчний эзнийг олохоор шийдсэн аж. Ингээд нийгмийн сүлжээнд олсон бүх мэдээллээ байршуулжээ. Төдөлгүй нэгэн эмэгтэй уг зурган дээрээс өөрийгөө таньсан байна.

Монголчуудыг XIII зуунд л бичиг үсэг гээч зүйл байдаг гэдгийг сая мэдсэн мэтээр манай их мэдэгчид амны алдас хийх нь мэр сэр байна. Харьд, ялангуяа хаяа залгаа Орос, Казахстан мэт улсад ийн өгүүлэгчид бүр ч олон бололтой. Тэд “Юань улсын судар”-ын 124 дүгээр ботийн нэгэн домгоор гул барих атлаа аль эрт хэлбэржин тогтсон бичгийн сонгодог хэлний бодит жишээ болох “Монголын нууц товчоо” хэмээх агуу бүтээлийг үл анзаарах нь харамсалтай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Норвеги улсад суугаа Өргөмжит Консул Шэйтл Крэйныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.Норвеги Улсад суугаа өргөмжит консул Шэйтл Крэйн “2018 онд тохиох Монгол, Норвегийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Норвегийн алдарт зураач Эдвард Мюнхийн уран зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод гаргахаар төлөвлөж байгаа юм. Энэ тал дээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсч байна. Уг үзэсгэлэнг гаргах талаар Монгол Улсын Гадаад хэргийн яам, Боловсролын яамтай хамтран ажиллаж байна” гэв. Мөн тэрээр Осло хотод диновазрын үзэсгэлэнг гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Daily Mail-д мэдээлснээр Саймон О’Кейн гэдэг англи эр эхнэр Леандрагаа зарахаар интернет-дуудлага худалдаа болох eBay-д зар оруултал хоёрхон өдрийн дотор үнэ нь 65 мянган фунт хүртлээ суга өсжээ. Энэ нь тансаг зэрэглэлийн Jaguar машинтай зэрэгцэж очсон гэсэн үг аж. Мань эр байнга л уурлаж уцаарлаж гомдол тавьж байдаг эхнэрээ шоглох хашраах зорилгоор зарыг нь машин борлуулах хэсэгт оруулжээ. Бүр төмөр хүлэг шиг тодорхойлсон нь олны инээдийг хүргэжээ.

Хүүхдийн инээд цангинасан хичээлийн шинэ жил эхэлжээ. Жил бүр тохиодог номын баярыг угтан хүүхдийн номын ордон болон “Номус ХХК” хамтран 800 гаруй номыг багтаасан апликэйшн есдүгээр сарын 16-нд 13:00 цагт “I cinema” кино театрт нээлтээ хийх нь ээ.

Хүүхэд насандаа Диснейн од болж урлагийн замаа нээсэн дуучин Майли Сайрус “ELLE” сэтгүүлийн ирэх 10-р сарын нүүрийг чимэхээр болжээ. Түүний үзэсгэлэнт төрхөөс гадна чин сэтгэлийн ярилцлага нийтлэгдэх уг дугаарт тэрбээр ахин улаан хивсэн дээр алхаж, ёслолын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэлсэн байна.

Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпан “The Eagle Huntress” киноны гол дүр болж чадсан. Бяцхан биендээ багтамгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргасан Н.Айшолпан охины гараас дүүлэн ниссэн бүргэд адил түүний нэр хүнд ч холливуд даяар алдаршжээ.