БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр 11:40 цагт түүний хөшөөнд цэцэг өргөлөө.
Ангилал: Нийгэм
Тэрээр одоо 50 настай ба өөрийн имиджиндээ ихэд анхаарал тавьж бие бялдараа хөгжүүлдэг гэнэ. Авто машины эд анги үлдвэрлэдэг биснесмен,…
Номын баяр өчигдөр өнөөдөр хоёр өдөр 9:00-20:00 цагийн хооронд хүртэл үргэлжлэх юм. Энэ үеэр олон улсын соёлын үзэсгэлэн, “Ном яръя, кофе ууя”, “Уншлагын баяр”, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолт, номын үзэсгэлэн худалдаа, хүүхдийн зургийн уралдаан, номын шагналтай тэмцээн уралдаан зохиогдох юм байна. Мөн ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдах ажээ.
Их Британийн нэрт дуучин Адель ойрын 10 жил аялан тоглолт хийхгүй гэж төлөвлөөд байгаа гэнэ. Хүү Анжелодоо анхаарал хандуулах цаг зав гаргахын тулд ийм шийдвэрт хүрчээ. “Адель хүүгийнхээ дэргэд байнга байхын тулд аялан тоглолтоосоо татгалзахаар болсон” хэмээн эх сурвалж өгүүлэв.
Адель ч өөрөө аялан тоглолтоор явахдаа дургүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. “Аялан тоглолтоор явах нь надад хэцүү байдаг. Учир нь, би их гэрсэг хүн” хэмээн учирласан байна.
Алдартай жүжигчин, дуучин, загвар өмсөгчид бүх цаг үед олны өмнө байдаг. Тэд ээж болсон ч олон нийт анхаарлаа хандуулсаар л байдаг. Тийм ч учраас тэд төрснийхөө дараа маш богино хугацаанд хуучин жиндээ очих шаардлага тулгардаг. Бүсгүй та ч гэсэн жирэмсэн болоод 20, 30 кг жин нэмж л байсан байх. Энэ таргалалтыг дэлхийн ямар ч эмэгтэйчүүд тойрч гардаггүй юм шүү. Одод төрснийхөө дараа илүүдэл жингээ хэрхэн хаясан нууцыг сонирхуулж байна.
Дэлхийн шоу бизнесийн хамгийн гоёмсог хосын нэг болох загвар өмсөгч Жижи Хадид, дуучин Заян Малик нар хагас жил үерхсэний эцэст хоёр тийш болжээ. Дуучин залуу Викториа секретийн загвар өмсөгч халуухан бүсгүйг хаясан байна. Дуучин залуу маань үзэсгэлэнт бүсгүйтэй оройн зоог барьж суугаад түүнийг гэнэт ганцааранг нь орхиод гарч оджээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын 333 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулах комисс байгуулагдаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр батлагджээ.
Алс холын Ливан улсын жуулчин Нессим Стивенсон өнгөрсөн намар Монголд аялжээ. Түүний зорилго нь Монголын талаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, баримтат кино бүтээх явдал байлаа. Монгол Улс түүний хувьд сэтгэл хөдөлгөсөн, урьд өмнө үзэж харж байгаагүй ертөнц байв. Эх орондоо хариад Нессим богино хэмжээний кино хийн үзэгчдэд танилцуулсан нь олон хүнд ихэд таалагджээ. Тавхан минутын бичлэгээр тэрбээр Монголын онгон зэрлэг байгаль, эелдэг, нээлттэй ард түмнийг гарган харуулж чадсан юм.
Буриадын Улаан-Үд хотод есдүгээр сарын 11-16-нд “Алтан Сэргэ” олон улсын театрын наадам болж байгаа билээ. Энэхүү наадамд манай улсаас Ромео Жульетта жүжгээр оролцохоор болжээ. Өнгөрсөн жилүүдийн хувьд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгүүдээр амжилттай оролцоод ирсэн юм.
True sign of intelligence is not knowledge, but imagination”,
“Mathematic will get you from A to B. Imagination will take you everywhere”
.. гэх мэт “imagination” –ыг магтсан ишлэлүүдийг Эйнштэйн, Томас Эдисон, Стив Жобс нарын суутнууд хэлж, түүнийг нь манайхан янз янзаар орчуулж цахим орчинд тараах болж. Ихэнхидээ л “imagination” –ыг ”төсөөлөл” гэж махчлан буулгадаг. Жишээ нь “Математик А цэгээс Б цэг хүрэхийг л заана, харин төсөөлөл хаа ч хүрэхийг заана”, “Мэдлэг биш төсөөлөл илүү чухал” гэх маягаар. Эйнштэйн өөрөө физикч, түүний харьцангуйн онол математик тооцоогүй төрөх боломжгүй учир “математик нь чухал биш, математик сэтгэхүй чухал” гэсэн санаа дурдсан байх.
