Ангилал: Нийгэм

Их Британийн нэрт дуучин Адель ойрын 10 жил аялан тоглолт хийхгүй гэж төлөвлөөд байгаа гэнэ. Хүү Анжелодоо анхаарал хандуулах цаг зав гаргахын тулд ийм шийдвэрт хүрчээ. “Адель хүүгийнхээ дэргэд байнга байхын тулд аялан тоглолтоосоо татгалзахаар болсон” хэмээн эх сурвалж өгүүлэв.
Адель ч өөрөө аялан тоглолтоор явахдаа дургүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. “Аялан тоглолтоор явах нь надад хэцүү байдаг. Учир нь, би их гэрсэг хүн” хэмээн учирласан байна.

Алдартай жүжигчин, дуучин, загвар өмсөгчид бүх цаг үед олны өмнө байдаг. Тэд ээж болсон ч олон нийт анхаарлаа хандуулсаар л байдаг. Тийм ч учраас тэд төрснийхөө дараа маш богино хугацаанд хуучин жиндээ очих шаардлага тулгардаг. Бүсгүй та ч гэсэн жирэмсэн болоод 20, 30 кг жин нэмж л байсан байх. Энэ таргалалтыг дэлхийн ямар ч эмэгтэйчүүд тойрч гардаггүй юм шүү. Одод төрснийхөө дараа илүүдэл жингээ хэрхэн хаясан нууцыг сонирхуулж байна.

Дэлхийн шоу бизнесийн хамгийн гоёмсог хосын нэг болох загвар өмсөгч Жижи Хадид, дуучин Заян Малик нар хагас жил үерхсэний эцэст хоёр тийш болжээ. Дуучин залуу Викториа секретийн загвар өмсөгч халуухан бүсгүйг хаясан байна. Дуучин залуу маань үзэсгэлэнт бүсгүйтэй оройн зоог барьж суугаад түүнийг гэнэт ганцааранг нь орхиод гарч оджээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын 333 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулах комисс байгуулагдаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр батлагджээ.

Алс холын Ливан улсын жуулчин Нессим Стивенсон өнгөрсөн намар Монголд аялжээ. Түүний зорилго нь Монголын талаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, баримтат кино бүтээх явдал байлаа. Монгол Улс түүний хувьд сэтгэл хөдөлгөсөн, урьд өмнө үзэж харж байгаагүй ертөнц байв. Эх орондоо хариад Нессим богино хэмжээний кино хийн үзэгчдэд танилцуулсан нь олон хүнд ихэд таалагджээ. Тавхан минутын бичлэгээр тэрбээр Монголын онгон зэрлэг байгаль, эелдэг, нээлттэй ард түмнийг гарган харуулж чадсан юм.

Буриадын Улаан-Үд хотод есдүгээр сарын 11-16-нд “Алтан Сэргэ” олон улсын театрын наадам болж байгаа билээ. Энэхүү наадамд манай улсаас Ромео Жульетта жүжгээр оролцохоор болжээ. Өнгөрсөн жилүүдийн хувьд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгүүдээр амжилттай оролцоод ирсэн юм.

True sign of intelligence is not knowledge, but imagination”,

“Mathematic will get you from A to B. Imagination will take you everywhere”

.. гэх мэт “imagination” –ыг магтсан ишлэлүүдийг Эйнштэйн, Томас Эдисон, Стив Жобс нарын суутнууд хэлж, түүнийг нь манайхан янз янзаар орчуулж цахим орчинд тараах болж. Ихэнхидээ л “imagination” –ыг ”төсөөлөл” гэж махчлан буулгадаг. Жишээ нь “Математик А цэгээс Б цэг хүрэхийг л заана, харин төсөөлөл хаа ч хүрэхийг заана”, “Мэдлэг биш төсөөлөл илүү чухал” гэх маягаар. Эйнштэйн өөрөө физикч, түүний харьцангуйн онол математик тооцоогүй төрөх боломжгүй учир “математик нь чухал биш, математик сэтгэхүй чухал” гэсэн санаа дурдсан байх.

Сүүлийн үед залуусын сонирхлыг татах болсон Рэппэр N.M.N буюу Номин-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн зураг тун ч зоримог зураг байв.

Учир нь дан хөхөвчтэйгээ авахуулсан зураг түүнд бага үгүй олон шүүмжлэлийг авчирчээ. Түүний энэхүү зургийг харсан хүмүүс жижигхэн хөхтэй юм байна хэмээн дургүйг нь хүргээд авлаа.

Чойжин ламын сүм музей жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. 2015 онд “Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээний “Дэд” байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Шөнийн музейд Хөсөгтөн” ардын урлагийн тоглолт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Энэ жил Улсын Филармонийн Морин хуурын чуулгатай хамтран “Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” үдшийн цэнгүүнийг 2016 оны 09 сарын 14-ний өдөр зохион байгууллаа.