Соёлын сайдын А/85 тоот тушаалаар яамны залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдан ажиллаж эхэлсэн. Тэгвэл соёл, урлагийн төрөл, чиглэл бүрд залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулах асуудлаар энэ сарын 21-ны өдрөөс эхлүүлсэн бүртгэлд хамрагдсан 510 гаруй залуучуудын төлөөлөл болсон 90 орчим залуучууд цахим уулзалт хийж мэдээллээ солилцлоо.
Ангилал: Нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр түүх, соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдрал зэргийг харуулсан соёлын аливаа бүтээлийг гадаад зах зээлд гарахад нь хууль эрх зүйн таатай орчин, татварын бодлого гээд бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Үүний төлөө бүтээлч, уламжлалтай, уялдаа холбоотой, нэг стратеги барьж хамтран ажиллахыг уриалав. Ингэснээр соёлын бүтээлч үйлдвэрлэл уул уурхайгаас дутахгүй орлого олох боломжтойг тэмдэглэв.
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ.
Хөл хорионы хугацаанд цахим сургалтаа амжилттай явуулж, сургалтын нэг жилээ дуусгаж буй Монголын балетын үндэсний сургуулиас өөрийн суралцагчдын дунд уралдаан зарласан билээ. Цахим уралдааны бүртгэл өчигдөр (2021.05.16) дууслаа.
Монгол Улсын Соёлын сайдын А/85 тоот тушаалаар соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөл байгуулагдаж, өнөөдөр 07:00 цагт анхдугаар хуралдаанаа зохион байгуулжээ. Тус хуралдаанд соёлын сайдын зөвлөх Н.Бямбадорж тушаалын төслийг танилцуулсан бол Залуучуудын Хөгжлийн Үндэсний Зөвлөлийн Нарийн бичгийн дарга, ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж соёлын салбарын залуучуудын хөгжлийн төв зөвлөлийг бүртгэсэн батламжийг гардуулжээ. Түүнчлэн өнөөдрийн анхдугаар хуралдаанаар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, яамны дэргэдэх зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцсэн байна.
Буриадад Өндөр гэгээн Занабазарын хайр, дурлалын тухай балет үзэгчдийн хүртээл болох гэж байна. Өндөр гэгээн Занабазар бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт билээ.
Соёлын сайд асан С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар томилжээ. Түүнийг өнгөрөгч гуравдугаар сард музейн захирлаар томилсон бөгөөд ажлаа аваад удаагүй байгаа гэнэ. Энэ талаар Соёлын яамны дэд сайд М.Батбаяраас тодруулахад “Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил хатуу хөл хорионы үеэр түр хугацаанд зогссон. Хөл хорио сулрахаар тавдугаар сарын 8-наас бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийж эхэлнэ. Музейн барилга угсралтын ажлыг ирэх долдугаар сарын 1-нд багтаан хүлээлгэж өгөх хэвээрээ.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, Оксфордын Их сургуулийн судлаач хатагтай Мари Фэйвриг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр түүний англи хэлнээ хэвлүүлсэн “The Horde. How the Mongols changed the World” (Harvard University Press, 2021) ном болон Чингис хааны үеийг судалсан судалгаа, бүтээлийг Францын хэвлэлийн газрууд, олон нийтээс сонирхох хандлага нэмэгдэж буй талаар ярилцсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгож, үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, бичиг үсэг, ном судар бүтээдэг эд өлгийн түүхийг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх талаар олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд залуучуудад үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэн зэргээр өргөн олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн ард нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.
