Ангилал: Нийгэм

Голландын иргэн 41 настай Александер Пиетр Чирк хэмээх залуу 2 сарын интернетээр дамжуулан 26 настай Чан нэртэй бүсгүйтэй танилцсан аж. Залуус 2 сарын хугацаанд интернетээр харилцаж улмаар дотносож эхэлсэн байна. Нэгэнт бие биедээ дотноссон хосууд уулзалдахаар болж Чирк Голландаас Хятадын Хунан хотод ирсэн байна. Хунан хотын ЧангШа онгоцны буудал дээр хосуудын анхны уулзалт болох байсан хэдий ч Чан бүсгүй ирсэнгүй. Чирк нэг ч удаа уулзаж байгаагүй найз бүсгүйтэйгээ уулзах гэж 10 хоног Хунан хотын онгоцны буудал дээр хүлээсэн бөгөөд улмаар бие нь муудан эмнэлэгт хүргэгдсэн байна.

Филлиппиний Лусан арал дээрх Кесон хотын шорон. Тэнд алуурчин, хүчингийн хэрэг хийгсэд, хулгайч, жижиг гэмт хэрэгтэнүүд ч бий. Шорон анх 600 хүн байршуулах зориулалттайгаар баригджээ.

2012 оны Паралимпын тэргэнцэртэй уралдааны аварга Бельгийн тамирчин Марике Верворт Риогийн тоглолтын дараа зодог тайлж, дараа нь эвтанази хийлгэж буюу сайн дураар, хуулийн дагуу үхлийн тариа хийлгэж хорвоог орхино гэсэн утгатай мэдэгдэл хийжээ. Верворт нь “RTL” сувагт ярилцлага өгөхдөө “Риогийн дараа би зодог тайлна. Харин дараа нь амьдрал надад юу авчрахыг харж л байя. Би амьдралын сайн сайхан мөч болгоноос таашаал авахыг хичээнэ. Гэхдээ би эвтанази хийлгэх талаар бодож эхлээд байгаа. Би хэдий хүнд өвчтэй ч гэлээ зарим хүний мөрөөдөхөөс цаашгүй байдаг олон зүйлтэй учирсан” гэсэн байна.

Сэтгүүлчид Бермудын гурвалжингийн хоёр нууцыг тайлжээ. Телевизийн Би-Би-Си сувгийн оролцоотой явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар 1948, 1949 онд суудлын 2 нисэх онгоц алга болсныг шалтгааныг олсон байна.

МЗЭ-ийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс “Ган зам” сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ган үзэг-2016” яруу найргийн наадам болох гэж байна. Энэхүү наадам нь эх сайхан монгол хэл, уран яруу найргаараа дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулан сурталчилах зорилготой билээ.

Магадгүй та аль хэдийн English for everyone бие даан англи хэл сурах номын тухай сошиал медиа болон мэдээллийн хэрэгслүүдээс харсан байж болно. Харин амжаагүй байвал цааш үргэлжлүүлэн уншихыг зөвлөе. English for everyone бие даан англи хэл сурах ном нь DK publishing-аас гаргаж буй, Монсудар хэвлэлийн газрын Монголд танилцуулж буй шинэхэн ном юм. Уг ном нь бүх насны хүмүүс хялбар бөгөөд найдвартай аргаар англи хэл эзэмшихэд зориулсан ном билээ. Мэдээж бие даан сурах гэдэг утгаараа бусад номоос нэлээд ялгаатай.

“LADY” залуу хатагтай ноёдын сургуулийн төгсөлтийн баяр өнөөдөр боллоо. Төгсөлтийн баяраар сурагчид, эцэг эхчүүддээ зориулан мэдсэн сурсан зүйлсээ тайлагнан, сонирхуулж байв. Мөн тус сургуулийн дэргэдэх “Dream dance” бүжгийн клубын чөлөөт бүжгийн “Ангуучид” хамтлаг мэндчилгээ дэвшүүлэн, бүжиглэсэн юм.

Юуны өмнө нэгэн алдартай үзмэрч, сүнснүүдтэй холбоо баригч бүсгүйн хэвлүүлсэн номыг уншигч танд толилуулахаар зэхлээ. Олон улсын гоц үзэгдэл судлаачид Кончетта Бертолди хэмээгч тэр бүсгүйн амьдралд нэвтрэн орж, нас барагсадтай холбоо барьж байх мөчид нь хэдэн арван удаа туршилт хийж, элдэв янзаар түншин үзсэн бөгөөд тэр хугацаандаа ямар нэгэн худал хуурмаг зүйлийг олж чадаагүйдээ алмайран гайхаж байсныг хэлэх нь зүйтэй байх.

МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Адъяабазарын Чадраабалын бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Нээлт долдугаар сарын 29-ны өдөр буюу өчигдөр “Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерей”-д болж уран сэтгэмж бүхий олон гайхалтай бүтээлүүдийг дэлгэн харууллаа. Үзэсгэлэнгийн нээлтэнд түүний гэр бүлийхэн болоод найз нөхөд, мэргэжил нэг уран бүтээлчид, урлаг сонирхогчид хүрэлцэн ирсэн байсан юм.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд өнөөдөр 13:00 цагт тус хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нь гардуулж өгөх юм. Харин орой нь 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.