Ангилал: Нийгэм

Бээжин жил бүр 11 см-ээр “сууж” байгааг эрдэмтэд тогтоожээ. Тус хотын төв хэсэгт суулт их байгаа нь агаарын бохирдлоос ч илүү том асуудал хэмээн тэд анхааруулав. 20 гаруй сая хүнтэй тус хотын суултад хамгийн түрүүнд өртөх нь төмөр замын сүлжээ гэж тооцоолсон байна. Хиймэл дагуулын зураглалын тусламжтайгаар судалгааг хийсэн Чэн Ми, Ли Сяожуан нар “Бид одоо голлох дэд бүтцэд ямар нөлөөтэйг судалж байна” хэмээгээд төмөр замын шугам бүхий хэсгүүдэд худаг гаргахгүй байхыг зөвлөсөн байна. Судалгааны дүн энэ оны сүүлчээр гарах аж.

Дэлхийд алдартай “Алибаба” группыг үндэслэгч Хятадын тэрбумтан Жак Ма манай улсад айлчлаад байна. Түүнийг дэлхийд томоохонд тооцогдох бизнесмэн гэдгийг хүмүүс мэдэхээс түүний бага залуу нас тийм ч дардан өнгөрөөгүй гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Зөвхөн шалгарсан гоц сайн хүн л тэрбумтан агуу бизнесмэн болдог гэдэг ойлголтыг тэрээр эвдсэн нэгэн юм. У

Кэти Пайпер бүсгүй дөнгөж 24-хөн насандаа хүчлийн халдлагын золиос болж, насан туршдаа сэтгэлийн шархтай амьдрах болжээ. 2008 онд найз залуу Дэнни Линч нь Кэтигийн нүүр лүү хүхрийн хүчил цацсанаас хойш 7 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Кэти бууж өгөлгүй тэмцсээр гоо сайхны хагалгаагаар сорвио арилгаж, загвар өмсөж эхэлсэн юм.

Хэд хоногийн өмнө Нью-Йорк хотноо болсон нэгэн үдэшлэгийн зочидтой хамт ганцхан цагийн туршид гэрэл зургаа авахуулсныхаа төлөө телевизийн од Ким Кардашьян 700 мянган долларын орлого олсон. Түүний мөнгө олох хурд үнэхээр гайхмаар байгаа юм. Гэвч Кимд энэ тал дээр томоохон өрсөлдөгч нь Селена Гомес болж мэднэ. Дуучин бүсгүй хэдхэн минутын дотор халаасандаа хагас сая доллар хийж дөнгөдөг байна. Тэрбээр нийгмийн сүлжээнд маш идэвхтэй байдгийн ачаар ийм амжилтад хүрчээ. Селена өөрийн хуудсан дээр зар сурталчилгааны постуудыг идэвхтэй тавьдаг юм.

Давсыг зүрх, бөөрөнд муу гэдгийг сайн мэдэх байх. Гэхдээ давстай хоолонд дурласнаар бас биедээ “илүүдэл жин” тээж явдгаа мэдэх үү? Яагаад олон хоолны дэглэмд давсаа хасахыг санал болгодгийг мөн шорвог зүйлд дуртай бол яаж ч хичээгээд жингээ хүссэнээрээ хаяж чадахгүйн шалтгаанаа эндээс уншаарай.

Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой тохиож байна. Ю.Цэдэнбал 1916 оны 9-р сарын 17-нд Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт хошуунд (Одоогийн Увс аймгийн Давст суманд) төржээ. Ю.Цэдэнбал Монголын төр Засгийг 44 жил удирдсан XX зууны манлай удирдагч байсан нь булавч бултайх цагийн өнгөн дээр бид амьдарч байна. Эх орны дайны жилүүд болон Монголын хамгийн үсрэнгүй хөгжлийн үе-их бүтээн байгуулалтын он жилүүд Ю.Цэдэнбал үйл ажиллагаатай салшгүй холбоотойг шаргал түүхийн хуудас улам бүр тодрон гэрчилсээр байх билээ. Ингээд Ю.Цэдэнбалын Академиас түүний 100 насны ойд зориулсан “Ю.Цэдэнбал-Монгол орон” шүлэг яруу найраг, уран бичлэгийн уралдаан зарлаж байна.

Гурван мянганы хагаст, хөх түрэгийн тэртээд, Алтайн хөх өвгөдийн дуу хуурыг Өмнөхийн хормойд өлгийдсөн эртний нүүдэлчдийн үл давтагдах нэн ховор олдворыг сэргээн судлаж дахин эгшиглүүлэх боломж олдлоо. Өрөөлийн дэмээр өрлөг нь болж өндийсэн Өмнөхийн агуйн эзэн Чүрээ баатрын нуман ятгыг “Алтай ятга” хэмээн нэрийддэг билээ.

1800-аад оны үед Америк улсад зугаа цэнгэлийн хамгийн том хэлбэр нь Цирк, Казино 2 байлаа.Энэ үед циркэд ер бусын үзүүлбэр үзүүлэхээс гадна хүмүүсийн урьд өмнө нь харж байгаагүй амьтдыг харуулж баясгаж хөгжөөдөг байв.1842 оны үеийн циркэд нэгэн лусын дагина алдаршиж байсан гэнэ.