Сүфийн их арш Жунайдыг нөгчихийн өмнө шадар шавь нь: “Хайрт Багш минь, та биднийг орхин одох гэж байна. Бид нэг зүйлийг мэдэхийг үргэлж хүсдэг байсан ч танаас асууж зүрхэлдэггүй байлаа. Одоо л амжиж асуухгүй бол оройтох нь. Тийм болохоор бүх шавь нар надаас шаардсан юм. Таны багш хэн байсан бэ? Энэ тухай ярьж байхыг тань бид ер дуулаагүй” гэжээ.
Ангилал: Нийгэм
Монголын Урлагийн Зөвлөлөөс соёл урлагийн олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулах гэж байна.
Тус фестивальд бүх насны хүмүүс болон чөлөөт бүжгийн хамтлагууд оролцох боломжтой. Оролцогчид рэп, хип хоп, брэк, електро, гудамжны бүжиг зэрэг орчин үеийн чөлөөт бүжгийн төрлөөр өрсөлдөх юм. Тодруулбал, хамтлаг бүжиг болон 1:1 баатл тулаан гэсэн хоёр төрлөөр эл тэмцээнийг зохион байгуулж, эхний шатнаас хамгийн өндөр оноотой 10 хамтлаг, уран бүтээлчийг тодруулах аж.
Монголчуудын үзэх дуртай “Яг түүн шиг” шоу дэлхий одуудын анхаарлыг ч татаж эхэлжээ. Хэдхэн долоо хоногийн өмнө супер од Ники Минаж, Лэди Гага өөрийнхөө ихрийг харж байсан бол өчигдөр дэлхийн алдарт од Аделийн дүрийг ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү бүтээсэн. Түүнийг үзсэн Британийн дуучин бүсгүй твийтэр хуудаснаа “Би Амархүүг Премьер Министрт байхаас мэднэ. Амжилт хүсье” гэжээ.
Америкийн “The Voice” шоуны ялагч 22 настай Кристина Гриммийг буудан хороосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин бүсгүй Орланда мужид тоглолтоо зохион байгуулж, сүүлчийн дуугаа дуулж байхад нэгэн этгээд түүнийг буудсан аж. Харин дуучныг хөнөөсөн этгээд мөн өөрийгөө буудаж, амиа егүүтгэсэн байна. Энэхүү явдалд Hollywood-ын одод гүн эмгэнэж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Дуучин бүсгүйн дурсгалд зориулж хандивын данс нээсэн бөгөө одоогоор 97,037$ цуглараад байгаа гэнэ.
Модон барын Их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг залах ёслолын ажиллагаа өнгөрөгч мягмар гарагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн боллоо. Ёслолын ажиллагааг нээж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун үг хэлсэн бөгөөд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын яам эх орноо гадаадад сурталчлан, таниулах хөтөлбөр, Монгол, Дани, Шведийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх улмаар жуулчдыг татах зорилтын хүрээнд Азийн Авьяастнууд уралдааны дэд байрын шагналт, Ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийг Данийн Копегаген хотноо болон Шведийн нийслэл Стокгольм, гурав дахв том хот болох Малмо хотноо урин тоглуулав.
Өнөөдөр бол Холливуудын гол багана, жүжигчин Жонни Деппийн төрсөн өдөр. Тэр дэлгэцэнд мөнхрөн үлдэх олон сайхан дүр, гоолиг бүсгүйчүүдийн галзуу, басхүү гунигтай романсуудтай хамт 53 нас хүрч байна. Тиймээс ч та бүхэнд түүний амьдралдаа хийж байсан хамгийн хачирхалтай, “солиотой” зүйлсийг хүргэж, түүний тухай ховор баримтуудыг дэлгэж байна.
Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг “Улаанбаатар- Венийн вальс” нэртэйгээр гурав дахь жилдээ 06 сарын 10-ны өдөр буюу өнөөдөр 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
Mонголын Урлагийн Зөвлөл, Солонгосын урлагийн зөвлөл хамтран “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан-2016 хөтөлбөрийг зарлалаа. Хөтөлбөр Улаанбаатар хот ба Өмнөговь аймагт 2016 оны 9-р сарын 3-12 хооронд хэрэгжих юм байна. “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан-2016 хөтөлбөрийн зорилго нь Монгол, Солонгосын хөгжмийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, уран бүтээлийн шинэ санаа, эрэл хайгуулыг дэмжихэд оршино. Уг төсөлд Солонгосын хөгжимчид Монгол уран бүтээлчидтэй хамтран оролцоно.
