АНУ-ын цагдаа Уолли Хансон шүдний эмчид үзүүлсэн биш цочролд оржээ.Шүд хорхойтчих шиг боллоо гэжэмчид үзүүлж, тэгээд түүний шүдний рентген зургийг авсан байна. Зураг өвчтөн, эмч хоёрын аль алиных нь гайхашралыг төрүүлжээ. Юу гэвэл, Хансоны шүд хорхойтсон биш, харин хачирхалтай нэгэн төхөөрөмж шүдэнд нь байж.Эмчийн хэлснээр,өмнөх үзлэгийн үеэр өвчтөний шүдэнд ийм зүйл байгаагүй гэнэ. Өөрийнх нь шүдэнд гадны зүйл яажорсныгөвчтөн өөрөө ч мэддэггүй байна.Чөлөөнд гарсан цагдаа Холбооны мөрдөх товчоонд хандаж,шүүх эмнэлгийн бүхий л шинжилгээ хийлгэжээ.
Ангилал: Нийгэм
“Муур хөөрхөн” хэмээх содон нэртэй үзэсгэлэн энэ сарын 19-нд буюу өчигдөр нээлтээ хийлээ. Монголд анх удаа зохиогдож буй энэхүү үзэсгэлэнгийн үеэр ховор үүлдрийн муурнууд нэг дор цугларснаараа онцлог юм. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр Бенгал, Чаузи, Шиншилла, Британи, Шотланд Фолд, Страйт, Сиам, Russian Blue, Турк Ангор, Абизиан зэрэг 20 гаруй төрлийн 50 орчим муур болон зулзагануудыг сонирхох боломжтой аж. Үүний зэрэгцээ үүлдэр бүрийн муужгайнууд, тэдэнд зориулагдсан хэрэгсэл, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгөхөөс гадна хүрэлцэн ирсэн хүмүүс муурнуудаас сонголтоо хийж, худалдан авалт хийх боломжийг бий болгосон гэнэ.
2001 онд дэлгэцэд гарсан “Галзуу хурд” киноны 15 жилийн ой энэ онд тохиож байна. Тус киноны Лэттийн дүр болох жүжигчин Мишель Родригозын “Entertainment weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе. Дашрамд , “ Галзуу хурд ” киноны наймдугаар анги 2017 оны хавар үзэгчдийн хүртээл болох ажээ .
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гудамжны бүжгийн аварга шалгаруулах “UB dance festival”-ийг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан. Энэ жил Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулгатай хамтран хоёр дахь жилдээ энэ амралтын өдрөөр зохион байгуулахаар болжээ.
Олон улсын бүжгийн ѳдрѳѳр “NOMADIC BALLET PRODUCTION” анхны уран бүтээл болох “SENTIMENT” буюу “Мэдрэхүй” тоглолтоо амжилттай хүргэсэн бол энэ удаа “NOMADIC BALLET SHOW” нэртэй хоёр дахь тоглолтоо үзэгчиддээ өргөн барих гэж байна.
СТА жүжигчин Ө.Мөнгөнтулга, Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян, “Гайхамшигт амьдрал” сэтгүүлээс хамтран санаачилж нийслэл хотын бүх гэр бүлүүд, хосууддаа зориулж үндэсний соёл амралтын хүрээлэнд “ХАЙРЫН НАРСАН ТӨГӨЛ” байгуулах ажлыг эхлүүлээд байна. Тус үйл ажиллагаа маргааш буюу 6 – сарын 18ны 12 цагаас албан ёсоор нээлтээ хийж 7- сарын 10ныг хүртэл үргэлжилнэ.
Лос Анжелес Лэйкерс багийн супер од Коби Брайнт өнгөрсөн 4 – р сард замналынхаа хамгийн сүүлийн тоглолтыг хийсэн билээ. Тэгвэл саяхан нэгэн телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэд хэдэн сонирхолтой асуултанд хариулсан байна. Сэтгүүлч түүнээс Стефен Карри, Клэй Томпсон нарын талаар, тэдэнд өөр шиг нь дайчин шинж чанар байгаа эсэх талаар асуухад “Тэд бол хүйтэн цуст алуурчид. Хүмүүс тэдний талаар юу ярих нь тэдэнд сонин биш. Хожлын шидэлтийг хэн нь шидэж, алдах эсвэл амжилттай болгох нь ч чухал биш. Тэд талбайд гараад ажлаа хийж байгаа мэт л байдаг.” хэмээн хариулжээ.
Холливудын од Ким Кардашиан хоёр дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа ч гоолиг биеэрээ шүтэн бишрэгчдээ гайхуулж байна. Тэрбээр төрснөөсөө хойш 27 кг жин хассан байна. Энэ сард Ким Кардашиан насанд хүрэгчдэд зориулсан америкийн алдарт “CQ” сэтгүүлийн нүүрийг чимэн нүцгэн зургаа авахуулж , илэн далангүй ярилцлага өгсөн нь бүр ч гайхалтай хэрэг боллоо. Тэрбээр дахиад ч жин хасах төлөвлөгөөтэй байгаагаа дотнын найздаа дуулгасан байна. Түүний жин хасах гол нууц нь өдөрт ердөө 1800 илчлэгээс хэтэрсэн хоол иддэггүй хэмээн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ .
Цуурын урлаг нь хүнээс байгальд хандах, түүнтэй харилцах арга замыг хайж, байгаль ертөнцтэй өөрийнх нь хэлээр ярилцах оролдлогын эртний улбаа гэж болох ардын билгийн сонирхолтой төрөл зүйл. Хөгжмийн түүхэнд холбогдох ном сударт цуурыг “Монгол цуур”,”Модон цуур”,”Хүннү цуур” гэх зэргээр цохож нэрлэсэн байдаг.
2016 оны 5 сарын 24-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан яам, Нүүдлийн зурган өгүүлэмж сан, Монгол контент ХХК болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа үйлдвэрлэлийн их сургууль хамтран “Монгол Агуулгыг Дэлхийд экспортлоно” уриан дор Контент экспорт арга хэмжээг зохион байгуулсан билээ.
