Канадын алдарт дуучин Жастин Бибер Кливланд хотын Квикен Лөүнс Аренад болсон сагсан бөмбөгийн Кавальерс болон Уорриорс багуудын тоглолтыг үзээд гарч яваад зодоонд оролцжээ. Яхооньюсийн мэдээлснээр нэг этгээд Ж.Бибиерийн толгойруу юм шидсэнээс уурыг нь хөдөлгөж, нударга зөрүүлэхэд хүрсэн байна. Бичлэгээс харахад Ж.Бибиерийг өдсөн гэх этгээд нь өндөр нуруутай, лагс биетэй өнгөт арьстан байх аж. Зодоон хэдхэн секундын хугацаанд болж, өнөөх эр залуу дуучинг дарж газар унагаснаар өндөрлөжээ. Эл хэргийн улмаас цагдаа дуудсан гэх мэдээлэл алга байна.
Ангилал: Нийгэм
1254 оны тавдугаар сарын 31-нд Их Хаан Мөнх7 яг тэр үед Францын хаан IX Лүигийн хүсэлтийг илэрхийлэхээр Монголд сууж байсан Католик шашны Францискан урсгалын миссионер Виллиам Рүбрүкийг хүлээн авч уулзжээ. Бидэнд Рүбрүк энэ уулзалтынхаа тухай, ямар ч эргэлзээгүйгээр Монголчуудын тухай дундад зууны үеийн хамгийн найдвартай мэдээ баримтыг өгдөг 1253-1255 оны хооронд бичсэн Монгол руу хийсэн аялал хэмээх номдоо яг бүтнээр нь нарийвчлан өгүүлсэн билээ. Тэр үед Мөнх хаан шинэхэн байгуулагдсан Монголын эзэнт улсыг захирч байлаа. Энэ бол хэдийгээр Чингис хааны төсөөлж байсан хэмжээний газар нутгийг хараахан гартаа оруулаагүй ч, Алс Дорнодоос Ази тивийг бүхэлд нь хамарч улмаар Уралын нурууг даваад Европ хүрсэн, хүмүүний түүхэнд бий болсон хамгийн том эзэнт улс байсан юм.
32 настай, алдарт модель Миранда Керр Каннын наадмын үдэшлэгт ягаан өнгийн гоёмсог даашинзаар гангарч иржээ. Түүний зургийг хүргэе.
Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг “Улаанбаатар- Венийн вальс” нэртэйгээр гурав дахь жилдээ 06 сарын 10-ны өдөр буюу өнөөдөр 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
1980 онд бүтээгдсэн “Өнөр бүл” уран сайхны киноны уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Тэд “Хүлэгү пикчерс”, “Монгол кино нэгтгэл”-ийн хамтран бүтээсэн “Өнөр бүл өнөө цагт” уран сайхны кинонд сэтгэл дундуур буйгаа илэрхийлэв. Тус хэвлэлийн хуралд МУГЖ Ч.Алтан-Өлзий, МУГЖ Ц.Цэнд-Аюуш, “Өнөр бүл II” киноны зохиолыг бичсэн Д.Нансал нар оролцов.
Нэрт дуучин Мадонна reddit.com цахим хуудсаар дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ шууд чатаар ярилцжээ. Шууд чатлах үеэр Мадонна нэрт жүжигчин Брэд Питттэй нэгэн оронд хамтдаа унтсан тухайгаа ярьсан байна. Гэхдээ зөвхөн зүүдэндээ гэнэ. Энэ үгийнхээ төлөө мөн Анжелина Жолигоос уучлалт хүсчээ.
“Rio 2016” оны зуны олимпд оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд “Олимпийн хөгжлийг дэмжих сан”, “Монголын үндэсний олимпийн хороо”, “Монголын байт харвааны холбоо”, “Анир” студи хамтран “Бид эх оронтойгоо хамт” хэмээх тамирчдын албан ёсны сүлд дууг бүтээсэн юм.
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамнаас энэ сарын 6,7-ны өдрүүдэд буву хоёр өдрийн турш “Соёлын төвийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд Монгол орны өнцөг булан бүрээс 330 сумын 330 соёлын төвийн эрхлэгчид, мөн нийслэл дүүргүүдийн соёлын ордны захирлууд, соёл урлаг хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
Монгол Улсын Филармониос 2016 оны 06-р сард Гадаад дотоодын аялагчид, жуулчдад зориулсан үндэсний өв соёл, түүх заншлаас улбаатай монгол хөгжмийн бүтээлийг сурталчлах таниулах зорилгоор тоглолт, үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх “Монголын сайхан орон” жуулчдад зориулсан төслийг хэрэгжүүлж байна. Уг төслөөрөө дамжуулан хөгжмийн шилдэг бүтээли
Монгол түмний соёлын их өв, бахархал болсон морин хуур хөгжмөө урлаж, хөгжимдөж хүүхэд залуучууддаа өвлүүлэн яваа “Монгол хуур” төвөөс ардын авъяастнууд болон залуу уран бүтээлчдийн авъяас чадварыг илрүүлэх, монгол ардын уламжлалт урлаг, мартагдсан дууг сэргээх, үзэгчдийн хүртээл болгох иргэд залуучуудын соёл урлагийн боловсрол, гоо зүйн мэдлэгийг хөгжүүлэх эрхэм зорилготойгоор “Хүрээ аялгуу” ардын богино дууны уралдааныг насанд хүрэгчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болжээ.
