Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнд саатаарай
Уртын дуу

“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнд саатаарай

Урлаг Урлаг30/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fixedw_large_4x1696305172016-05-27-09-32[www.urlag.mn]266356632016-05-30-10-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний Музейн Түр үзэсгэлэнгийн танхимд 5 сарын 27-ны өдөр нээлтээ хийж энэ сарын 31-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Монголчууд бид хүн төрөлхтний өвийг тээгч ард түмэн билээ. Монгол Улс 2012 онд “Алтайн хадны зургийн цогцолбор”-ыг ЮНЕСКО-д буюу дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн.. Энэ хугацаанд хийгдсэн судалгаа шинжилгээнд тулгуурлаад “Хаданд мөнхөлсөн урлаг: түүх, ойллого, ярилцаан” олон улсын бага хурлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнг Монголын Үндэсний Музейд нээж олон түмэнд дэлгэн харуулж байна. 

Монгол орон хүн төрөлхтний түүх соёл, урлагийн хосгүй өвийг хадгалсан хадны зургийн дурсгалаар нэн баялаг бөгөөд Монгол Улсын хэмжээнд 500 гаруй цогцолбор хадны зураг байдаг. Эрдэмтэд хадны зургийг хүн төрөлхтөний оюуны бүтээл хэмээн үздэг бөгөөд дэлхийн соёлын өвд одоогоор 20-иод орны 34 хадны зураг бүртгэгдсэн байдаг бол Монгол Улсаас Алтайн нурууны хадны цогцолбор ЮНЕСКО-д бүртгэгдсэн тухай дээр дурьдсан.

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт 17 км урттай, 8 км өргөнтэй “ДЭЛ УУЛ” -ын хад болгон дээр олон мянган жилийн өмнөх хүн төрөлхтний түүх, урлаг, оюуны болон эдийн соёлын үнэт дурсгалууд сийлээстэй байдаг. Энд одоогоор Хүрэл зэвсгийн үеийн 3000 гаруй хадны дүрс зураг, 20 гаруй дөрвөлжин булш, руни бичгийн 4 төрлийн бичээс, Монгол нутгаас олдсон хамгийн эртний бичээс болох 665 оны Түрэг болон Хан улсын түүхэнд холбогдох нангиад буюу хятад бичиг, уйгаржин, Түвд бичгийн дурсгалууд байдаг. Дэл уулын дурсгал нь эрт үеийн хүмүүсийн аж төрөх ёс, эдийн засаг, нийгэм, соёл урлагийн түүхийн няцаашгүй баримт болж үлдсэн энэхүү гайхамшигт дурсгалаас дээжлэн “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгээр дамжуулан та бүхэнд үзүүлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнnau Монгол Улсад зохион байгуулна

25/06/2025

“Squid game” цувралаас онцлох баримтууд

25/06/2025

ФОТО: BTS хамтлагийн JHOPE “Louis Vuitton” брэндийн шоунд оролцлоо

25/06/2025

“Хунт нуур” балетыг гурван өдрийн турш хоёр өөр театрын тавилтаар толилуулна

25/06/2025

“Mongolia fashion week 2025” арга хэмжээ болно

25/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.