Ангилал: Нийгэм

Хүүхэд бүрийн нүдэнд баярын оч гялалзаж, инээд хөөрөөр хөглөгдөх мөч урин цагийн дулаан салхитай хамт айсуй. “Хүүхдийн хөгжил номын хуудаснаас” уриатай Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн номын редакцийн хамт олон 15000-20000 төгрөгийн хооронд хүүхдийн насны онцлогт тохирсон амттантай, тоглоомтой, номтой бэлгийг гаргаж байна. 0-3, 4-7, 8-аас дээш гэсэн 3 насны ангилал тус бүр 15000, 20000 төгрөгийн үнийн сонголттой байгаа бөгөөд 0-3 насны ангиллын бэлгэнд Жангар редакцийн ном, үсэг тоотой өндөр хэмжигч, модон тоглоом, ил захидал, амттан, ундаа багтаж байгаа юм.

2016 оны дөрөвдүгээр сар дэлхийн түүхэн дэхь хамгийн халуун сараар тэмдэглэгдсэнийг Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ мэдээлжээ. 1951-1980 оны дунджаас нэг гаруй хувиар илүү дулаан байсан үзүүлэлт сүүлийн зургаан сар дараалан бүртгэгдсэн байна.

– Үлдсэн амьдралаа эзэнгүй арал дээр ганцаардан өнгөрөөх болжээ гэж бодъё, өнөөх Робинзон Крузо шиг. Тэгвэл, ямар ном аваачиж унших вэ?

ВВС радиогоор олон жил нэвтрүүлж буй, сонин сайхнаа одоо ч алдаагүй Эзэнгүй арлын пянз хөтөлбөр яг ийм асуулт тавьдаг юм. Бас ВВС-гийн олон улсын сувгаар цацагддаг болохоор дэлхий даяар андахгүй.

Өсвөр үеийг “Зөв Монгол хүн” болон төлөвшихөд нь нөлөөлөх шинэ, шилдэг ном, бүтээлийг шалгаруулж, сурталчлан таниулах ба “Болор сарнай” шагналын эзнийг тодруулах зорилготой “Болор сарнай” хүүхдэд зориулсан шилдэг ном зохиол шалгаруулах төсөл уралдаан ирэх 6 дугаар сард болох гэж байна. Бүтээлийг 2016 оны 05-р сарын 16-аас 05-р сарын 25-ныг дуустал Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн харьяа БЗД дэх салбар номын сангийн байр /БЗД 12-р хороолол, 58-р байр/ -нд хүлээн авах юм байна.

Монголын хацар гоо охидын авъяас билэг, мэдлэг чадвар, гоо үзэсгэлэнгээрээ ширүүхэн өрсөлддөг “Student Miss” буюу “Оюутан мисс”-ийн тэмцээн энэ жил “Сайн үйлсийн элч” төслийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. Төслийн ерөнхий зохион байгуулагчаар “Тансаг мода” загварын агентлаг ажиллаж байгаа бол дэмжигч байгууллагаар “Hankook” косметикс ажиллаж байгаа юм.

“Алтаргана -2016” наадам ирэх долдугаар сарын 1-3 ны өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үдэ хотноо болно. Тус наадмын хэвлэлийн хурал өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төд боллоо. Олон улсын чанартай тус наадам энэ жил 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо “Эх үрсийн баяр”-т зориулан 5 дугаар сарын 23-ны 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулах гэж байгаа билээ. Тус тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд боллоо. Энэхүү хурлаараа “Хайрын тэнгэр диваажин” тоглолтонд хүрэлцэн ирсэн азтай нэг үзэгчид “Алтан Сан” хорооллын 2 өрөө байрны урьдчилгаа 30% буюу 25.800.000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичгийг бэлэглэхээ амлалаа.

14 эмэгтэйгээс 22 хүүхэдтэй болсон залуу халамжийн асуудлаас болж шүүхэд дуудагдсан талаар “Huffington post” мэдээллээ. АНУ-ын Теннисси мужийн 33 настай иргэн Орландо Шауд тохиолдсон энэхүү хэрэг нийслэл Нэшвилл хотын хамгийн өндөр өртөгтэй хүүхдийн халамжийн хэргийн нэгээр тодроод байна.
Орландо Шаугийн өмнөх хамтран амьдрагчид түүнийг шүүхэд өгч хүүхдийн халамжиндаа төлөөгүй арван мянган долларыг нэхэмжилснээр энэ хэрэг сөхөгджээ.

Монголчуудын бас нэгэн үзэх дуртай шоу нэвтрүүлэг болж чадсан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хоёрдахь удаагийн дугаар өчигдөр үзэгчдэд хүрлээ. Оролцогчдын дүр хувиралт жүжиглэлт гээд тус шоу сонирхол татах зүйл ихтэй. Тэгвэл өчигдөрийн дугаарт хэн хэрхэн ямар оддын дүрд хувирсныг харьцуулан харуулъя.