Ангилал: Нийгэм

“Гэгээн муза 2016” олон улсын театрын наадам ирэх сарын 1-нээс 7-ны өдрүүдэд үргэлжлэнэ. Энэ талаар “Гэгээн муза” академи, Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Энэ жилийн наадмын онцлог нь шилдэг бүтээлд олгох “Гран при” шагналыг БСШУ-ны сайдын нэрэмжит болгож байгаа юм байна. Түүнчлэн наадмын зохион байгуулагчид хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн уран бүтээлээс харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүүхдийн жүжгийн аудио СD-г хэвлэн гаргахаар болжээ.

“Мөрөөдлийн театрын” шинэ уран бүтээл СГЗ Ш.Гүрбазарын зохиол, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа тавигдах гэж буй “Хайрыг гэрчил” драмын жүжгийн уран бүтээлчид хэвлэлийн бага хурал хийлээ.

Монголын Үндэсний Кино Урлагийн Академи нь Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, киногоор дамжуулан үндэсний онцлог соёл, түүхийг олон нийтэд таниулах төдийгүй нийгмийг соён гэгээрүүлэх зорилготойгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан юм.

Өнөөдөр манайд орон сууц, газар, ажлын байр гээд юм бүхэн л эрэлт ихтэй болж, зарим нь энэ бүхнийг хулгай, худал аргаар зарсан, олсныхоо төлөө өнөөдөр хуулийн байгууллагад дуудагдаж байгаа нь нэг биш.
Гэтэл цэцэрлэгт хүрээлэн, худалдааны төв, хот суурин гээд огт эзэнгүй орхигдсон газар манай өмнөд хөршид нэг биш байна аа, цаана чинь. Хэн ч хайхрахгүй орхисон томоохон сүнс хии үзэгдэлтэй байгууламж юм.

Монголын урлаг тэр дундаа жүжгийн болоод шүлэг яруу найраг, дуу хөгжмийн урлагийн “МУНДАГУУД” сүүлийн өдрүүдэд нэгэн бүтээл дээр хамтраад тун завгүй байгаа. Тодруулбал УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Яруу найрагч, зохиолч, Соёлын Гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, UBS телевизийн захирал, Соёлын Гавъяат зүтгэлтэн Б.Балхжав нар “ХАЙРЫГ ГЭРЧИЛ” драмын жүжиг юм.

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Хүрэлбаатарын анхны бие даасан “Best of Khurlee” тоглолт 2016 оны 05-р сарын 12-ны 19 цагт UB Palace-ийн Концертын их танхимд болох тул үзэгч та бүхнийг өргөнөөр оролцохыг урья. “Хайрын сарнай”, “Үгүйлэгдсэн хайр” зэрэг хит дуунуудыг 1990-иэд оны дундуур дуулж ард олноо хит дуу болгож байсан С.Хүрэлбаатар гавьяат маань амьд хөгжимтэйгээр хит дуунуудаа дуулж, үзэгч олондоо бэлэг барих юм.

Охид бүсгүйчүүдийн хамгийн ихээр санаа зовоодог асуудлын нэг бол хэт таргалалт болоод байгаа. Харин нөгөө талаас хэт туранхай буюу турах дон “Анорексиа нервоза” буюу мэдрэлийн шалтгаантай хоолны дуршил буурах өвчтэй хүмүүс олширчээ. Эдгээр хүмүүст зориулан жил бүрийн 5 дугаар сарын 6-нд Хоолны дэглэм баримтлахгүй байх олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд олон компанит ажлууд өрнөдөг.

US Weekly мэдээлснээр Кристэн Стьюарт хэдэн сар болзсоны эцэст дуучин Стефани Соко Соколинскигээс салжээ. 26 настай жүжигчин, 30 настай дуучин бүсгүй хоёр олон нийтийн нүдэн дээр хөтлөлцөн явж, үнсэлцэн их л дотно байсан юм.