Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод тэмдэглэж байгаатай холбогдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга Санкт-Петербург хотын Соёлын хорооны орлогч дарга А.Н. Воронко болон Санкт-Петербург хотын Хууль тогтоох хурлын депутат, А.А.Ковалев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна
Ангилал: Нийгэм
Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөгт шилдэг бүтээл шалгаруулах, худалдан авах “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ийн үзэсгэлэн 2016 оны 05-р сарын 20-ноос 05-р сарын 30-ыг хүртэл Монголын Уран Зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана. Үзэсгэлэнд оролцох бүтээлүүдийг 2016 оны 05-р сарын 04-18-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын Уран Зургийн Галерейд бүртгэж авна.
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахаар боллоо. “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулах олон улсын номын баярын үеэр олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Бүсгүйчүүд гоо сайхандаа цаг заваа зарцуулдаг ч зарим нэг асуудлуудыг шийдэхэд тийм ч амар биш байх үе олонтаа. Тэгвэл монгол бүсгүйчүүдийнхээ гоо сайханд дэлхийн трэнд болж буй үйлчилгээг цаг алдалгүй нэвтрүүлэн үйлчилдэг “Синдерелла” клиник өнөөдөр VIP хоёрдахь салбарынхаа үүд хаалгыг Олимп хотхонд нээлээ.
Энэ зураг дээрх эмэгтэй бол алдарт од Сталлонегийн эх Жекки Сталлоне. Тэрээр харьцангуй залуу байхдаа байсхийгээд л гоо сайхны мэс засал хийдгээрээ алдартай байв. Тухайн үедээ ч яахав болоод л байж. Харин нас ахисных нь дараа нөгөө олон зүсэлт оёдол энэ тэр нь царайг нь нэг иймэрхүү болгож дээ.
Хүүхнүүдээ гоо сайны хагалгаа хамаагүй хийлгэвэл энэ мэт мангаа болно шүү.
Холливуудын алдарт жүжигчин , хамгийн тачаангүй бүсгүйчүүдийн нэг гэгддэг Меган Фокс хөл хүнд болсон учраас хэсэг хугацаанд кино зураг авалтуудаас хөндийрээд байгаа билээ. Тэгвэл 29 настай алдарт жүжигчин саяхан Английн Миррор сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа хэсэг хугацаанд хүүхдүүддээ анхаарлаа хандуулах бөгөөд дахиж ямар нэгэн киноны эротик хэсэгт тоглохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь алдарт жүжигчиний том хүү Ноа болон бага хүү Боди нар нь одоо 3 , 4 нас хүрч байгаа учраас хүүхдүүддээ нүцгэн дүрээр харагдах хүсэлгүй байгаа гэдгээ ярьсан байна.
Хэндо Нирмала Таманг болон Пария гэх энэ балба охид одоо найман настай. Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 25-нд Катманду хотын…
“Үнсье”, “Хөөрхөн Бурмаа”, “Илчилж амжаагүй хайр”, “Хайраа олсон” зэрэг олон сайхан уран бүтээлээр фенүүдээ байлдан дагуулсан “Дурсамж”-ийнхан тоглолтоо хийхэд хэдхэн хоног үлдээд байна. Хүнээр бол эрийн цээнд хүрч, иргэний үнэмлэх авах 16 нас хүрч буй тэд “Илчилж амжаагүй хайр” хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ.
“Оюунлаг” продакшны шинэ уран бүтээл “Туршилтын хосууд” уран сайхны кино энэ сарын 20-нд нээлтээ хийх гэж байна. Инээдмийн төрлөөр бүтээгдэж буй тус кинонд жүжигчин Р.Адъяа, Б.Хулан, СТА, жүжигчин Г.Золбоот, Ааяа, Ц.Дэлгэрсайхан нарын нэр хүндтэй олон уран бүтээлчид тогложээ.
Адриенн Колеса хэмээх Герман эмэгтэй долоо хоногийн тавд нь фитнесст явдаг. Эрүүл хоололт, байнгын дасгал хөдөлгөөний ачаар сайхан биетэй болсон тэрбээр өөрийнхөө цахим хуудсанд зургаа байршуулдаг нь махлаг бүсгүйчүүдэд турах сэдэл, урам өгдөг байна.
Ингээд Германы “тасархай” биетэй цагдаа бүсгүйн зургуудаас хүргэе.
