Ангилал: Нийгэм

Радио, телевиз, кино, медиа урлагийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын хүсэн хүлээдэг болсон дэлгэц, радиогийн шилдэг бүтээл шалгаруулах “Анхны бүтээл-7” наадам дөрөвдүгээр сарын 22-нд буюу өнөөдөр 14 цагаас болно.

Энэхүү наадам нь СУИС-ийн РадиоТелевиз Медиа урлагийн сургуулийн анхны захирал, Монголын театр, телевиз, киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсны нэрэмжит юм.

Герман, Монголын соёлын хамтын ажиллагааны хүрээнд Берлин хотод дэлхийн олон үндэстнүүдийн соёл, урлаг, түүхийн ордон сүндэрлэх гэж байна. Энэ ордонд олон улс өөрийн соёл, уламжлал, түүхийг харуулсан бүтээлүүдээ дэлгэн тавих юм. Монгол Улсын хувьд энэ ордонд өөрийн улсын соёл урлаг, соёлын өв, архив, түүх дурсгалын бүтээлийг харуулсан тэнхим байгуулахаар болжээ. Одоогоор тус тэнхимд Монголын онцлогийг харуулсан ямар бүтээл дэлгэхээ хэлэлцэж байгаа аж. Тэнхимийг 2019 онд нээхээр төлөвлөсөн байна.

Шилдэг адал явдалт, тулаант кино шалгаруулдаг “Детектив фест” олон улсын наадам энэ жил ОХУ-ын Москва хотол зохион байгуулагдлаа. 18 дахь удаагаа зохион байгуулж буй уг наадамд анх удаа Монгол кино өрсөлдөхөөр шалгарсан юм. “Скай пирамид” продакшн, зохиолч, найруулагч А.Батбаатарын бүтээл “Зангараг” адал явдалт, уянгын кино өнгөрсөн 2015 онд үзэгчдэд хүрсэн билээ.

Нийтийн дуучид болон рок поп, уран бүтээлчид Х.Түвшинжаргал охинд зориулсан “Сэтгэлийн хүч” нэртэй хандивын тоглолтонд нэгджээ. Тус тоглолтонд, МУГЖ Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Б.Оюунбат, зэрэг 20 гаруй уран бүтээлч оролцох аж. Тоглолт энэ сарын 25-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19.00 цагт болох бөгөөд тоглолтын орлого Х.Түвшинжаргал охины эмчилгээнд зарцуулагдах юм байна.

“People” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон шалгаруулдаг энэ оны Хамгийн дур булаам эмэгтэйгээр Холливудын жүжигчин Женнифер Эннистон шалгарчээ. Түүнийг яагаад энэ шалгаруулалтад багтаасан нь зургаас харахад тодорхой болов уу

1950-аад оны үед залуусын зүрх сэтгэлийг эзэмдээд байсан бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүй, “Америкийн секс билэг тэмдэг” Мэрилин Монро (Marylin Monroe) 1962 оны 8 сард ид хийж бүтээх 36-хан насандаа харамсалтайгаар хорвоог орхисон юм. Тухайн үед түүний сэтгэл зүйчээр ажиллаж байсан эмч Ралф Гринсон (Ralph Greenson), жүжигчин бүсгүйн нас барахаасаа жилийн өмнө түүнд илгээж байсан захидлыг олонд дэлгэсэн байдаг. Тэрхүү захидалд юу өгүүлэв? Магадгүй энэ нь түүний үхэлтэй дам холбоотой ч байж мэдэх юм.

“Цэцгийн зун шиг Ижий” хандивын тоглолт 2016 оны 04-р сарын 30-ны 19:00 цагт Соёлын Төв Өргөөнд болох гэж байна. Тоглолтонд Монгол улсын Морин хуурын чуулга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын Филармонийн гоцлол дуучид, Nuans, Voice, Uvertura групп, нийтийн дуучид болон залуу уран бүтээлчид ая дуугаа өргөх юм. Дуу хуураар хөглөгддөг дуучин монголчууд та бүхнийг нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийн зэрэгцээ сайн үйлст нэгдэхийг урьж байна.

Ц.Жамсран Монголын дүрслэх урлагт олон шинэ сэдлүүд шинээр бий болгосон алдартай зураач юм.

Тэрээр “Монгол эмэгтэй”, “Орхоны хавар”, “Уулзалт” зэрэг олон алдартай бүтээлүүдийг хийсэн гайхамшигтай зураач байсан юм. “Монгол эмэгтэй” энэ зургийг хичнээн удаан харсан ч уйдахгүй. Эмэгтэй хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл, гайхамшигтай сайхан нууцлаг инээмсэглэл, бодит амьдлаг мэдрэмж хадгалсан уран бүтээл юм. “Монгол эмэгтэй” энэ зураг уран зургийн алслалтын хуулийг монгол үндэсний зурагт нягт нямбай, чадварлаг байршуулж чадсанаар орчин цагийн монгол зургийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан алдартай зураг мөн.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 22-ны өдөр буюу Баасан гарагт “Ажил олгогчид”-ын гуравдугаар чуулганыг зохион байгуулна. Уг үйл ажиллагааны талаар нэгдсэн мэдээлэл өгөх үүднээс Сүхбаатар дүүргийн Худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогцолмаагаас дараах тодруулгыг авлаа.