Ангилал: Нийгэм

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2016 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүл тогтож, хаврын огцом дулааралтын үед шар усны үерээс ард иргэдээ сэрэмжлүүлэх тухай Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын даргын албан даалгавар гарсан байна.

Будда ийн өгүүлжээ:“Нэг хүн над дээр ирээд бясалгал, энэрлийн зам мөрийг минь буруутган зүхэв. Би чимээгүй хүлцлээ. Түүний муушаал зогссон хойно би ингэж асуулаа.’Хөршдөө бэлэг өгөхөд чинь тэрбээр хүлээн авахгүй бол уг бэлэг өөрт чинь үлдэнэ биз?’ гэхэд тэр хүн ‘Тийм ээ’ гэв. ‘Тэгвэл та сая надад муу үгийн бэлэг гардууллаа. Даанч би тусгаж авсангүй. Үйлийн үр өөрт эргэж буудаг. Авиаг давтах цуурай, биеийг дагах сүүдэр мэт. Тийм учир муу үйлээс сэрэмжилж яв’ гэж би түүнд хэлсэн.”

Морин хуур хөгжмөөр дамжуулан Монгол үндэсний соёлыг олон улсад сурталчлах, Морин хуурын уламжлалт тоглох арга барилыг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах зорилгоор Морин хуур олон улсын 5-р наадам, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг 2016 оны 5 сарын 3-наас 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Уржигдар би “Үргээлэг 2” киног үзлээ. Хэнд ч юм бэ гомдоод хэн нэгнээр бахархаад байгаа мэдрэмж сэтгэлээс ер гарахгүй байна. Гэхдээ хүн чанар, үнэнч нөхөрлөлийг бүтээн, эв найрамдалтай аж төрж, хүн шиг амьдрах нь амьдралын утга учир юм гэдгийг мэдээд байсан ч энэ удаа сэтгэлдээ шингэтэл ойлгох шиг болов. Хамгийн аймар нь би улс эх орныхоо ирээдүйн төлөө хачин их санаа зовоод эхэллээ. Мэдэхгүй зүйлийг минь хүртэл мэдүүлж, намайг насандаа ахадахаар их амьдрал туулсан мэт болгоод, Монголын төлөө санаа зовох шалтгаан гаргаж, миний зовлонг нэмдэг та муу таван залуу ер нь хэн юм бэ. Яаж чадваа…

Эх оронд минь харийнхан ихээр ирж байгаа талаар “Үргээлэг” киноны нэгдүгээр ангид харуулсан. Бид үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлснаас ямар асуудал гарч болохыг саяхан нээлтээ хийсэн “Үргээлэг-2” харуулжээ.

TV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг хөтлөн үзэгч олонд танигдсан сэтгүүлч, редактор М.Батбилэг хэсэг хугацаанд ажлаасаа чөлөө авч эхнэрээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Өнөө цагт тулгамдаж буй олон чухал асуудал, цаг үеийн мэдээллүүдийг үзэгчдэдээ хүргэж, оновчтой дүгнэлт хийж чаддаг эл залуугийн нэвтрүүлэг ч багагүй хүрээг хамардаг.

Өнөөдөр Луис Суарес бүтэн жил найман сарын дараагаар Уругвайн шигшээдээ дахин тоглох гэж байна. Тэрбээр 2014 оны ДАШТ дээр Жоржо Кьеллиниг хазсан хэргээр шигшээдээ тоглох эрхээ есөн тоглолтоор хасуулсан нь сая л дуусгавар болсон юм. Энэ тохиолдолтой холбогдуулан хөлбөмбөгийн түүхэнд хамгийн урт хугацаанд тоглох эрхээ хасуулсан нэгэн явдлыг дурсая.

СУИС-ыг төгссөн нэг ангийн 5 залуугийн хамтран бүтээсэн “Үргээлэг” киноны хоёрдугаар анги саяхан нээлтээ хийж үзэгчдийг хуйлруулаад байгаа билээ. Тэгвэл уг киноны албан ёсны “Үргээ Үргээ” нэртэй шинэ дуу гарч, өнөөдөр үзэгч сонсогчдын хүртээл болж байна. Сургуулиа төгссөнөөсөө хойш 20 жилийн дараа хамтран кино бүтээсэн эрч хүчтэй, чадварлаг жүжигчин залуусын бүтээл болох уг киноны дууг “ICE TOP” хамтлаг дуулжээ. Энэ дуунд өгүүлснөөр “Атаман байхгүй Монголд ах зах байхгүй. Аавын хүү нэг шийвэл арай ч ийм байхгүй. Ард түмний төлөөлөл атаман та амьдралыг ажаад ажлаа хийвэл алтаар баах нь холгүй… Үргээ Үргээ харийнханд элэгтэй дээдсийг үргээ үргээ. Ханилж яваад хаядаг нохдыг үргээ үргээ”хэмээж байгаа нь гашуун бөгөөд хурц үнэн үгтэй бүтээл болжээ.

“FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016” буюу авьяас чадвар, оюун билэг, гоо үзэсгэлэнгээр дэлхийн олон тэрбум охид, эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болохуйц нүүр царайг тодруулах зорилготой тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болох гэж байна.

Энэхүү тэмцээнийг “Мисс Монгол консалтинг” төрийн бус байгууллага төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орны миссүүд ирж оролцох юм байна. Тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар олон зочид ирэх бөгөөд ирэх ням гарагт буюу энэ сарын 27-ны өдөр Монгол Улсад газардах аж.

Лос Анжелосын “Стаплес”-т тоглолтоо хийсэн Канадын дуучин Жастин Бибер тун овсгоотой нэгэн бололтой. Тэрбээр тоглолтоо хийхээс хэдэн хоногийн өмнө хуучин амраг Селенатай үнсэлцэж буй зургаа инстаграмдаа тавьсан юм.