Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Тайвшралыг бус инээдийг илүүд үзэгчид
Уртын дуу

Тайвшралыг бус инээдийг илүүд үзэгчид

Урлаг Урлаг05/04/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6445ee131292178bd7c16d23700c550f420545042016-04-05-10-19[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөгийн нийгэмд стрессгүй хүн үгүй болж. Бүгд өөр өөрийн гэсэн уур бухимдал, гуниг, уйтгарт автана. Гудамжаар зөрж өнгөрөх олон хүнээс инээмсэглэл тодруулсан хүн тун ховор. Тэд бухимдлаа хэрхэн тайлдаг бол гэсэн асуултын эрэлд гарахад ихэвчлэн найзуудтайгаа доргин ууж, гэр бүлтэйгээ кино, тоглолт, хошин шог үзэж стрессээ тайлдаг гэв.

Саяханы нэг өдөр Монгол улсад анх удаагаа Бетховений 8-р симфони эгшиглэнэ гэдгийг дуулаад улсдаа ганц филорманийг зорилоо. Соёлын төвийн хажууханд иртэл төв хаалгаар орох гээд дугаарлан зогсож байгаа хүмүүсийг хараад гайхлаа. Улсын филормани руу төв хаалгаараа ордог болж дээ гэтэл "үгүй ээ тэд надаас тэс өөр тасалбар барьжээ".

Ийнхүү соёлын төвийн бөөрөнд байрлаж буй аугаа хөгжим эгшиглэх өрөөний танхимд ортол жижиг агаад зөвхөн сонгодог бүтээлийг шимтэгчид л цуглардагийг илтгэнэ. Түрүүний миний харсан их хүнээс хавьгүй цөөн хүн цуглаж.

“Та сонгодог урлагийг заавал ойлгох гээд өөрийгөө зовоогоод хэрэггүй. Та зөвхөн таашаал аваад л орхи” хэмээн сонгодгийн төлөө өөрийгөө зориулсан хүн хэлж байсан удаатай. Тийм ээ түүнтэй санал нэг байна. Зүгээр л тийм гэхийн аргагүй тайвшралыг цагийн турш мэдэрсэн. Өмнө нь ямар нэгэн үзвэр үйлчилгээ үзэхээр танхимд ороход эхэлсэн цагаас нь аваад л зураг авч, бичлэг хийсэн хүмүүстэй их таардаг байсан бол сонгодогт дурлагчид тийм биш зүгээр л тэр орчиндоо дотоод сэтгэлээрээ амьдарч байгаад л жинхэнэ стрессээ тайлдаг болохыг анзаарлаа.

Н.Жанцанноров гуай хөгжим гэдгийг “Ертөнцөд олон янзын шуугиан байдаг. Хайр, хар, хов, хэрүүл, аз жаргалыг илтгэсэн гэх мэт. Тэр шуугиануудын дээд яруу найраг нь хөгжим юм. Мөн хүний сэтгэлийг эгшгээр хөдөлгөх дээд мэргэн чадвар. Бас сэтгэмж, логик, сахилга бат, зохион байгуулалт юм. Ертөнцийн тухай, үнэн мөнийх нь тухай ухуулах хуудас, номлол юм. Тухайлбал би өөрийнхөө хөгжмүүдийг өөрийн зүгээс хүмүүст илгээж буй номлол гэж ойлгодог” хэмээн тайлбарласан. Хүн гоё байшин хараад “Хөөх, ямар гоё юм бэ” гэж харж мэдэрснээ үгээр илэрхийлдэг бол хөгжмийг сонсож сайхан эсэхийг нь мэдэрнэ. Чихэр, бурмыг амталж гоёыг нь мэддэг, ялгаж салгадагтай адил. Хөгжмийг мэдрэхэд чих онцгой үүрэгтэй бөгөөд хөгжмийг тархи руу оруулах эсэхийг шийдэх эрх бүхий “мундаг”эрхтэн бол чих. Чих хэрвээ виз дараад тархи руу илгээсэн л бол уг хөгжим хэмээх зөв зохион байгуулагдсан эгшгүүдийн цомог хүнд сайн, ердийн эсвэл муу нөлөө үзүүлдэг байна. Өнгөн талаас нь авч үзвэл сайхан, чанартай хөгжим хүний сэтгэлийг хөглөж, оюун санааг цэлмээн, урам зориг, эрч хүч бэлэглэнэ. Чанаргүй, хортой хөгжим ч бий гэнэ. Н.Жанцанноров гуай ийм хөгжмүүдийг метилийнспирттэй архитай зүйрлэж хошигносон.

Тэгвэл өнөөдөр манайд сонгодог бүтээл сардаа нэг удаа, жилдээ 10 удаа тоглож байхад үзсэн хүн их ховор байх. Ингэж хэлэхийн учир нь хошин шог, кино шийг үзэгчид их хэрнээ сонгодог бүтээлийг сонсож,тайвшрал авсан талаараа цахим хуудсандаа байршуулсан хүмүүс бараг алга. Сошал ертөнц хүчээ авч буй энэ эринд иймэрхүү судалгааг хийхэд мөн амар болж. Нөгөө талаараа бид хэт өнгөн талын зүйлд дурлагч болсон нь ажиглагдлаа. Нээлтээ хийсэн киног даруйхан үзэхийг их хүсдэг атлаа сонгодог хөгжмийг орхигдуулж байгаа нь хачин. Хөгжим бол хорвоо дэлхийн бүх хүмүүсийг холбодог ганц хэл.

"Бетховен хэдэн симфони бичсэн, Моцарт хэд насалсныг цээжээр хэлэх зэрэг нь хөгжмийн боловсролтой болж байгаагийн шалгуур биш юм. Хүн гээч дээд зохион байгуу­лалттай амьтан сонсох мэдрэхүйгээ хэр зэрэг ашиглаж чадаж байгаа тухай асуудал юм. Хүн юмыг амталж, үнэрлэж, харж мэдэрч таашаал авдаг, хэрэглэдэг биз дээ. Яг л түүн шиг сонсож таашаан мэдэрч оюунаа цэнэглэн хөгжүүлэх, улмаар амьдралаа хөглөхөд ашиглах тухай асуудал" гэж Н.Жанцанноров хэлсэн байдаг.

Оюунаа цэнэглэхийг бус инээдийг эрхэмлэж, гоолиг биетэй хүүхэн, эр эм нь ялгагдахгүй алиа марзан зүйлд дурлах нь олширч байгааг хэн хүнгүй мэдэж буй. Жинхэнэ тайвширалыг бус нэг цагийн инээдийг илүүд үзэгч Монголчууд болж бид. Сонгодгийг зөвхөн сонирхогч, суралцагчид, шимтэгч нар л зорьж тэрхүү бүтээгчдийнхээ фэн нь байж урмаар тэтгэж буй нөхдүүд илүү олон болог.

Х.Даваа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Н.Наранбаатар: Эх орон гэдэг ямар нандин болохыг ойлгуулах гэж хичээлээ

12/07/2025

Соёолонгийн айргийн тавд хурдалсан хүлгүүд

12/07/2025

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025

Монголчуудын XIX-XX зууны үед хэрэглэж байсан авдар дэлгэн үзүүлж байна

11/07/2025

У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс түүх соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл юм

11/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.