Ангилал: Нийгэм

Олон улсын миссийн тэмцээний дагуу 7 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд оролцогч бүсгүйчүүд энэ сарын 23-нд “Мисс гүүдвил” номинацийн хүрээнд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аяныг өрнүүлэн үндэсний компаниудаар зочлон хандив цуглуулсан билээ. Ороолцогч охид монголын үндэсний шилдэг үйлдвэр “Говь”, “Наран косметик”, “Intercharm”, “Best Shoes”, “Тагтаа” хэвлэлийн үйлдвэрүүдээр зочлон хүмүүнлэгийн аяндаа хөрөнгө босгосон байна. Тэд нийтдээ 10-аад сая төгрөг цуглуулжээ. Энэхүү хандивын мөнгийг бүхэлд нь “Хүрээ” амаржих газар буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг тохижуулахад зориулж байгаагаа дуулгасан.

Герман, Монголын соёлын хамтын ажиллагааны хүрээнд Берлин хотод дэлхийн олон үндэстнүүдийн соёл, урлаг, түүхийн ордон сүндэрлэх гэж байна. Энэ ордонд олон улс өөрийн соёл, уламжлал, түүхийг харуулсан бүтээлүүдээ дэлгэн тавих юм. Монгол Улсын хувьд энэ ордонд өөрийн улсын соёл урлаг, соёлын өв, архив, түүх дурсгалын бүтээлийг харуулсан тэнхим байгуулахаар болжээ. Одоогоор тус тэнхимд Монголын онцлогийг харуулсан ямар бүтээл дэлгэхээ хэлэлцэж байгаа аж. Тэнхимийг 2019 онд нээхээр төлөвлөсөн байна.

Уран бүтээлч Б.Болормаагийн “Хотын төрх” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнгээс жил жилээр өөрчлөгдөн байгаа Улаанбаатар хотын шинээр баригдсан хорооллууд, зам, гэр хороолол, зах гэх мэт төрөл бүрийн орон зай өнцөг буланг өөрийн төсөөллөөр хэрхэн абстракт болон реалист арга барилыг ашиглан зурсныг харах боломжтой юм байна. Тус үзэсгэлэн гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл 976 art галлерйед дэлгэгдэх юм байна.

Энэ баасан гаригт олон улсын инээдмийн баяр тохионо. Уг өдрийг угтан хошин урлагийн хамтлагууд болон рок поп урлагийн хамтлаг дуучдын хамтарсан “Night comedy” шоу тоглолт болох юм. Уг тоглолтонд “Мөрөөдлийн театр”, “Эмоци продакшн”, жүжигчин элэглэгч Чапи, Суурь, Нямка болон A-Sound, Lemons, Digital, A-Cool, 3 охин, Шанз 3 хамтлаг болон дуучин Хишигдалай, Зоорий шилдэг DJ нар оролцох юм байна. Тэд таныг суудлаас тань босгохоор зэхэж байгаа гэнэ шүү.

Тун удахгүй инээдмийн баяр тохиох гэж байна. Энэ өдрөөр Монголын хошин урлагийн мастерууд болох “Маск”, “Шинэ үе”, “Х түц”, “Шилдэг өнгө”, “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшнууд болон МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ Б.Батзаяа, Чапи and Суурь нар нэгдэн Монголчууд та бүхэнтэй хамтдаа Инээдмийн баяраа тэмдэглэх нь ээ.

Монгол улсын Филармонийн 2016 онд төлөвлөгдсөн үйл ажиллагааны дагуу ирэх 4-р сард Өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхолд тулгуурласан, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолт, хөгжмийн урлагийн ач холбогдлыг таниулах, хөгжмийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их хотын хэмнэл” төслийг хэрэгжүүлэх юм.

Энэ бяцхан охинг О.Сувд гэдэг. 2014 оны аравдугаар сарын 23-нд хорвоод мэндэлсэн ч өдий хүртэл ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй, толгойгоо ч дааж чадахгүй байгаа юм.

Ой зургаан сартай түүнийг тархины саажилттай хэмээн оношилсон. Өдгөө Герман улс руу эмчилгээ хийлгэхээр болжээ. Эмчилгээний зардал 25 сая төгрөгийг цуглуулахаар түүний ээж М.Наранмандах шүрээр машинд тавьдаг утасны дугаарыг захиалгаар урлаж 6 сая гаруй төгрөгийг цуглуулаад буй юм.

Ливерпүүлийн их сургуулийн доктор Бен Картер энэ сарын 22-ны Дэлхийн усны өдрөөр өөрин зохион бүтээсэн хуурай уснбхаа талаар танилцуулжээ. Тэрбээр хуурай усыг гаргаж авах “Дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх” төслийнхөө хүрээнд энэ усыг гаргаж авсан бөгөөд энэ нь байгаль орчны бохирдлын асуудал тэмцэх үр дүнтэй арга хэмээн тодорхойлжээ.

Радио, телевиз, кино, медиа урлагийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын хүсэн хүлээдэг болсон дэлгэц, радиогийн шилдэг бүтээл шалгаруулах “Анхны бүтээл-7” наадам дөрөвдүгээр сарын 22-нд болно. Наадмын онцлог нь оюутан залуусын авьяас, уран сэтгэмжийг нээн хөгжүүлж, бүтээл туурвих идэвхийг дээшлүүлэх, туршлага хуримтлуулахад дэмжлэг болж өгдөг.