Ангилал: Нийгэм

Өчигдөр орой гарсан 15 РАУНД гэх шууд нэвтрүүлгээс болж үзэгчид уг нэвтрүүлгийн хөтлөгчийг ёс зүйгүй, урьж авчирсан хүнээ хүндэлж харьцаж чадахгүй байна хэмээн шүүмжлээд байгаа юм.Тэгвэл нэвтрүүлгийн хөтлөгч Б.ДАВАА үзэгчдээс албан ёсоор уучлалт хүссэн мөн нэвтрүүлэгээ үргэлжлүүлэн гаргахаа мэдэгдлээ.

Орчин үед олон төрлийн шүүлтүүртэй зураг авах камерууд болон зураг янзлах, өнгө дүрсийг нь өөрчлөх апп-нууд олноор гарсан билээ.

Тэдний зураг дээрх дүрслэл бодит байдал дээр зөрдгөөс болж зарим аялагчдын сэтгэл гонсойдог байна.

Инстаграм дээр тавигдсан эдгээр зургууд дээр төсөөлөл болон бодит байдал хоёрыг харьцуулан харуулсныг сонирхоно уу.

ЮНЕСКО-гоос жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг “Дэлхийн яруу найргийн өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг манай улс ч бас тэмдэглэн өнгөрүүлдэг болоод удаж байгаа юм. Утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгэмээс энэхүү өдрийг хүндэтгэн яруу найргийн чөлөөт уншлага зохион байгуулахаар болжээ. Яруу найрагт сэтгэлтэй хэн бүхний өмнө нээлттэй бөгөөд өөрийн бичсэн шүлэг, эсвэл хүндэлдэг яруу найрагчдынхаа шүлгийг бусадтайгаа хуваалцан яруу найргийн тухайд санаа бодлоо солилцох, өөрийн гаргасан ном товхимолоо сурталчлах боломжийг олгох гэнэ.

Гуравдугаар сарын 12-21-нд үргэлжилж буй ес дэх удаагийн Дэлхийн супермоделийн тэмцээний ялагчид хэдхэн хормын өмнө тодорсон бөгөөд өсвөр насны супермодель буюу 16-19 насны ангилалд ийнхүү Т.Шинэтуяа түрүүлжээ. Тэрбээр энэ жил 16 настай, “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч аж. Хамгийн гайхалтай нь тэрбээр өсвөр насны ангилалд түрүүлээд зогсохгүй нийт оролцогчдоос хамгийн шилдэг нь байж, Нью-Йоркт төвтэй Trump Models агентлагтай гэрээ байгуулах онцгой эрхийн эзэн болжээ. Тэрбумтан Дональд Трампийн 1999 онд үүсгэн байгуулсан тус агентлаг нь Нью-Йоркийн төдийгүй дэлхийн хэмжээний топ агентлагуудын нэг. Жерри Холл, Мэгги Райзер, Пэт Кливлэнд, Татъяна Патиц гээд хувцас загварын ертөнцийн нүүр царай болсон олон шилдэг модельуд тус агентлагт харьяалагддаг билээ.

20 сая төгрөгийн шагналтай “Мастер тогооч” өрсөлдөөнт шоу нэвтрүүлгийг санаачлан хүргэж, цахим ертөнцөөр аялах болон телевизийн урд тухлан суух дуртай бүхий л насны үзэгчдийг нэгэн цагт цуглуулж чадсан VTVHD телевиз хавар цагийн нээлтээ хийхэд бэлэн болжээ.
Залуу, идэр насны үзэгчдийн телевиз болох VTVHD телевизийн уран бүтээлчдийн барьж буй хамгийн том бэлэг бол All or Nothing шоу нэвтрүүлэг. Америкийн алдарт реппер Snoop Dogg-той хамтран дуулж, клипээ хийлгэн, нэрт продюсер DCAT тэй ажиллах азтай авъяастныг тодруулах энэхүү шоу нь Монгол мөрөөдлийг дэлхийд хүргэх зорилтот төсөл юм. Шоуны хамгийн гол онцлог нь Монголын хөгжмийн өнгө аясыг тодорхойлогч продюсерүүд хамтдаа энэхүү хүнийг бэлдэж тодруулах юм байна.

НЭГ: Бүх зүйлс мөрөөдлөөс эхтэй. Тийм учраас: Миний хүү чи мөрөөдөлдөө итгэ. Мөрөөдлөө ойлго. Гүн ойлго.

“Гүн гүнээ дуудаж, Өндөр өндөрөө шатаадаг” гэж гүн ухааны сургаал бий. Үнэн байх.

Тийм учраас: Миний хүү чи. Уужим их орон зайд багтаж мөрөөд. Дотор сэтгэл, хүч чадал, бололцоо боломжиндоо тулж мөрөөд. Тэсвэр тэнхээ юугаан мэдэрч мөрөөд. Аливааг…Юмыг…Ертөнцийг таньж мэдэхийг хичээ. Мөрөөдсөн мөрөөдлөө чи цаасан дээр буулга. Зурж тэмдэглэ.

Одоогоос долоон жилийн өмнө “Хөгжим бүжгийн коллеж”-ийг дуулаачийн мэргэжлээр дүүргэсэн дөрвөн залуу нэгдэн Монголд төдийлөн хөгжөөгүй поп опера урсгалаар уран бүтээлийн гараагаа эхэлж байсан юм. Тэгвэл өдгөө тэд хэдийн Монгол түмнээ хүндлэгдэж Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж явна. “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг уран бүтээлүүдийг нь мэдэхгүй хүн үгүй биз ээ. Өнгөрсөн нэгдүгээр сард тэд “Надад үлдсэн найз” мюзиклээ маш амжилттай тавьж байсан бол өчигдөр буюу эр цэргийн баярын өдрөөр гэгээн муза наадмын хүрээнд үзэгчдийн хүсэлтээр тус мюзиклээ дахин тоглосон юм. Тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйд эрэлт ихтэй байсан нь сонгодог урлаг сонирхдог хүмүүст хүлээлт үүсгэсэн тоглолт байсныг харуулж байлаа.