Өдгөө 41 настай дуучин Кэти Перри Канадын 54 настай ерөнхий сайд асан Жастин Трюдотой тогтоосон харилцааныхаа талаар анх удаа илүү нээлттэй ярьжээ.
Тэрбээр “Unfamous” подкастад оролцох үеэрээ хувийн амьдралынхаа сүүлийн үеийн өөрчлөлт, Орландо Блумтай салсны дараах хүнд үе болон Жастин Трюдо түүний амьдралд хэрхэн гарч ирсэн талаар хуваалцсан байна.
Кэти Перри энэ харилцааг өөрийн амьдралд ирсэн “бурхны ивээл” хэмээн тодорхойлжээ.
Кэти Перри, Жастин Трюдо нарын харилцааны тухай анхны цуурхал ойролцоогоор жилийн өмнө гарч байв. Тухайн үед тэд хамт оройн хоол идэж яваад зурагчдын дуранд өртсөн. Мөн тэр сард Жастин Трюдо дуучны тоглолтыг үзсэн нь олон нийтийн анхаарлыг улам нэмэгдүүлжээ. Удалгүй хосууд харилцаа олны өмнө ил болгосон юм.

