Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Опра Уинфри: Миний сайн мэдэх зүйлс
Сонгодог уран зохиол

Опра Уинфри: Миний сайн мэдэх зүйлс

Урлаг Урлаг29/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1840211839aa637bc32d20f75b2eb6d16757913422016-03-29-11-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Опра Уинфриг мэдэхгүй хүн ховор. Түүнийг маш сонирхолтой ток шоу хөтөлдөг, асар баян, нөлөө бүхий хар арьст эмэгтэй гэдгийг ихэнх хүн гадарладаг. Гэхдээ яагаад ингэж алдаршиж, дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн нэг болсныг тэр болгон мэдэхгүй л болов уу.
Тэрбээр “эфирийн хоолой”-ныхоо ачаар 16 настайдаа радиод ажилд орж, 19 насандаа телевизийн оройн мэдээний хөтлөгч болсон байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэрч, бэлтгэлгүйгээр сайн хөтөлж чаддаг авьяас нь түүнийг улмаар ток шоу руу хөтлөсөн байна. Чикаго хотын рэйтингээрээ гуравт ордог ток шоуг нэгт оруулсныхаа дараа тэр өөрийн медиа компанийг үүсгэн байгуулж, “Опра Уинфригийн Шоу”-г хөтлөх болжээ.
 
Энэ ток шоуны онцлог нь Опра ирсэн зочдыг чин сэтгэлээсээ яриулж чаддагт байв. 1990-ээд оны дунд хэрд Опра шоундаа утга зохиол, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлээ засах зэрэг сэдвүүдийг түлхүү оруулж, шоугаа хүмүүсийн боловсролд хувь нэмэр оруулах индэр болгосон байна. Тэрбээр “Опрагийн сэтгүүл”-ийг олон жилийн турш эрхлэн гаргаж ирсэн бөгөөд уг сэтгүүлийн “Миний сайн мэдэх зүйлс” буланд амьдралаас сурч ойлгосон зүйлсээ 14 жилийн турш хуваалцсан юм.
 
 
Ингээд энэ буланд нийтэлсэн бичвэрүүдээ эмхэтгэн шинэчилж, “Миний сайн мэдэх зүйлс” номоо бүтээжээ. Баяр баясгалан, харилцаа холбоо, талархал, боломж, бишрэл, ил тод байдал, хүч чадал зэрэг сэдэвт бүлгүүдийг агуулсан энэ номдоо Опра амьдралын хором мөч бүрийг хэрхэн зөв зүйтэй өнгөрүүлж, өдөр тутмын амьдралаасаа баяр баяслыг хэрхэн хүртэж байх вэ гэдгийг өөрийн туулсан амьдрал, ойлгож мэдсэн зүйлсээр жишээлэн бичжээ. Энэхүү номыг Монсудар хэвлэлийн газраас монгол хэлээр эрхлэн гаргасан бөгөөд эл бүтээл уншигчдын хүртээл болоход нэгэнтээ бэлэн болжээ.
 
Та шинэхэн хэвлэгдээд буй номоо Интерном дэлгүүрийн бүх салбаруудаас 19 мянга 900 төгрөгөөр худалдан авах боломжтой бөгөөд www.internom.mn сайтаас онлайнаар захиалан гэртээ хүргүүлэн авахыг зөвлөж байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.