Одоогоос 40 жилийн өмнө “Цэргийн бодол” дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг бол “ХУРД”. Тус хамтлаг 20 жилийн ойгоо дэлхийн хэмжээнд тэмдэглэж фэнүүдээ баярлуулсан билээ. Энэ сарын 08-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” гэсэн хоёр тоглолтоороо бэлэг барьж, нэгэн өдрийг нижгэр өнгөрүүлсэн. Тэгвэл одоо тун удахгүй болох цэрэг эрсийн баярыг тохиолдуулан “Цэргийн бодол” тоглолтоо өргөн барихаар боллоо.
Ангилал: Нийгэм
Радио, телевиз, кино, медиа урлагийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын хүсэн хүлээдэг болсон дэлгэц, радиогийн шилдэг бүтээл шалгаруулах “Анхны бүтээл-7” наадам тун удахгүй энэ оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болох гэж байна.
Энэ сарын 4-нөөс 13-ны хооронд Осакад Азийн кино наадам амжилттай болж өндөрлөв.Тус наадамд найруулагч Б.Үйзэнмаа “Don`t look at me that way” бүтээлээрээ оролцож, “Most promising talent award” шагнал хүртсэн байна. Германы Баварийн кино наадмын “Шилдэг залуу найруулагч”-аар тодорсон тэрбээр шинэ киноны төсөл бичиж эхэлжээ.
Монголчуудынхаа үсний гоо зүйн чиг хандлагыг 2002 оноос эхлэн тодорхойлж байгаа MATRIX салонсалбартаа тэргүүлэгч билээ.
Шилдэг мастер стилистүүдээр багаа бүрдүүлсэн авьяаслаг хамт олон Эрхэм үйлчлүүлэгчдээ ойртож “BLUE SKY” Tower-т шинэ салбараа ирэх сард нээхээр болсон тухайгаа дуулгалаа.
Шинэ салбарын нээлтийн үеэр MATRIX салоны хамт олон үйлчлүүлэгчдээ энэ үеэрээ олон олон бэлэг, урамшуулал, хөнгөлөлтөөр бэлэг барина гэдэгт итгэлтэй байна.
Өдөр ирэх бүр хурдацтай хөгжиж буй хэвлэл мэдээллийн салбарт www.zuvsongolt.mn гэсэн нэгэн шинэ сайт албан ёсоор нээгдэж, өнөөдрөөс уншигч, хэрэглэгчдэд мэдээллээ түгээж эхэллээ.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчаар томилогдон ажиллаж буй олон нийтийн байцаагчдыг чадавхижуулах сургалт болж байна. Энэхүү сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа юм.
Өнгөрөгч оны 11-р сараас эхлэн “UBS MUSIC” “BACKYARD LABEL” нарын хамтын санаачлагаар хип хоп сонирхогч залуусын дунд зохион явагдаж байгаа “backyard” хип хоп анхдугаар уралдааны 4-р шат буюу эцсийн шилдэгийн шилдэгийг шалгаруулах гала тоглолт энэ сарын 25-нд “UB palace”-ийн их танхимд болох нь ээ.
“Чиний явдаг замаар”, “Наран ивээлт аав”, “Зүрхэнд минь чи”, “Аавынхаа ачийг хариулъя” зэрэг уран бүтээлүүдээрээ олноо танигдсан дуучин бол Жигжжавын Бямбадэлгэр билээ. Тэрээр удахгүй болох эр цэргийн баяраар бүх эрчүүддэ зориулан “Чиний явдаг замаар” тоглолтоо хийх болсноо дуулгалаа. Тоглолт энэ сарын 18-ны өдөр “Tamir Holiday Center”-т 19:00 цагаас болно. Тоглолтонд урилгаар “Татар” хамтлагийн дуучин Заяа, A Cool, Mister нар оролцох юм байна.
2016 оны 3 дугаар сарын 18 нд болох “НЭГ ӨДРИЙН ВИЗ” шоу VIP арга хэмжээний ЗАЛ зохион байгуулалт … Суудал ширээгээ товлоорой зочидоо…Захиалга авах утас : 99701376 ,94931818
1961 онд Хонхор өртөөнөөс галт тэргэнд ачигдаад явсан хээр азарга 1963 онд нутагтаа эргээд ирсэн аж. Монгол адуу гэдэг гайхамшигтай амьтан болохыг баталсан нэгэн үйл явдлын тухай маш сонирхолтой энэ түүхийг “Гүйгүүл морь” дууны үгийг бичсэн хурандаа Л.Төмөрбат ярьж байна.
