Ангилал: Нийгэм

Эцэг эх, өвөө эмээ маань малгайгаа буруу харуулж өмсөхийг муу ёр гэж цээрлэдэг. Энэ нь нас барсан хүнийг хөдөөлүүлээд буцахдаа малгайгаа буруу харуулж өмсдөгтэй холбоотой юм. Ингэвэл нутаглуулсан сүнс “Хөөрхий эд нар маань намайг харсаар буцлаа даа” хэмээн боддог ажээ.
• Малгайгаа бусад хүнтэй сольж өмсөхийг цээрлэнэ. Сольвоос сүлд хийморь арилана. Хөлстэй малгай өмсвөөс бузартана гэнэ.
• Босгонд сүх мэс хүргэхийг цээрлэнэ. Зөрчвөөс айл гэрийн үүдэн сахиус хилэгнэнэ гэж үздэг.
• Гэр байшингийн босгон дээр болон үүд хаалга алдлан зогсвол хэрүүл маргаан үүснэ гэх ба босгоноос дүүжлэн үхэхийн цондон гэж ихэд зэвүүрхэн цээрлэдэг.

Эмэгтэйнхээ орлого, мэдлэг чадвар, бие даасан байдал зэргээс нь сайн гэгч нь зүүгдээд өөрөө бэлгэдлийн чанартайгаар “залсан бурхан” мэт гэртээ суух хүсэл эрмэлзэл эрчүүдэд түгээмэл болоод байгаа нь сүүлийн нэг жилийн турш сайтад маань ирсэн захидал, сэтгэгдлүүдээс нэвт үнэртэж байна. Зүүгддэг залуус өөрсдөө үүнийг мэдэж байгаа эсэх нь дараагийн асуудал. Харин яагаад хүйсийн үүргийн тэнцвэр алдагдаж, гэртээ эзэн суух хүсэлтэй эрчүүд цөөрөх болов?

Бусдаас онцгой амт, тухтай тохилог орчинд өөрийн хүссэн хоолоо хайртай дотны хүмүүстэйгээ зооглох нь бидний хамгийн эрхэм зүйлүүдийн нэг байдаг.

Тэгвэл сүүлийн үед хүн бүхнийг амт чанараараа соронзон мэт татаж “Yummy Chicken”-д дурлагчид хаана байна тэр газраа хүргүүлдэг боллоо.

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр БХЯ, ЗХЖШ-ынхан ажиллаж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ сарын 17-нд нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын Үлээвэр хөгжимчид хөгжимтэй парад алхаж монгол цэргийн сүр хүчийг хөг, ая эгшигтэй хамт үлгэрлэн харуулна.

Дэлхийн миссийн тэмцээнээс чансаагаараа тавдугаарт бичигддэг олон улсын сайхан бүсгүй шалгаруулах “Face of beauty international 2016” тэмцээн манай улсад зохиогдохоор боллоо. Тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох миссийг телевизийн шоу нэвтрүүлэг явуулж, үзэгчдийн нээлттэй санал асуулгаар тодруулах аж. “Face of beauty internetional 2016” тэмцээнд 60 орны мисс оролцох бөгөөд одоогийн байдлаар хоёр орны миссийн нэр тодорхой болсон байна. Үүнд Мексикийн миссийн тэмцээний тэргүүн байрын шагналыг хүртсэн Андреа Саенз өөрийн орныг төлөөлөх бөгөөд Унгарын мисс Ники Рудольф мөн тэмцээний титмийн төлөө өрсөлдөх болжээ.

Алдарт Apple корпорацийн захирал асан Стив Жобс өөрийн хүүхдүүдэд iPhone болон iPad-ыг удаан хугацаагаар ашиглахыг зөвшөөрдөггүй байсан гэхэд та итгэх үү? Тэр бүү хэл 2010 онд түүний бүтээсэн хамгийн анхны iPad худалдаанд гарч асар их амжилт олоод байхад хүртэл түүний охинд ганц ширхэг ч iPad байгаагүй байна. 2010 онд Нью Йорк Таймс сонины сэтгүүлч Ник Билтон, Стивтэй ярилцлага хийж байх үедээ “Танай хүүхдүүд iPad-нд ухаангүй дуртай биз?” гэж асуухад хэзээ ч сонсоно гэж бодож байгаагүй хариулт авчээ.

Саяхан нээлтээ хийсэн “Монголчууд III” цувралыг хэвлэн гаргасан “Адмон” компанийн захирал Р.Энхбаттай ярилцлаа.

-“Монголчууд” номын гурав дахь цувралын онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-Энэ ном олон онцлогтой. Тэдгээрээс хамгийн гол нь монголчууд гэж хэн бэ, тэд үүсч бий болсон цагаасаа хойш ямар хүмүүс байж, бусдаас юугаараа ялгарч, ямар итгэл үнэмшил, аж төрөх хэлбэртэй байв гэдгийг тодруулах, бүр цаашлаад тухайн үед юуны тухай хэрхэн боддог байсныг ч гаргах юмсан гэсэн эрмэлзэл байлаа. Мөн бичлэгийн хувьд он дараалал эсвэл үйл явдпыг барьж бичээгүй. Хамгийн сонирхолтой нь, маш их зурагжуулж, дүрсжүүлсэн явдал юм. Ийм төрлийн дорвитой бүтээл урд өмнө гарч байгаагүй, маш эх оронч хамтын бүтээл болсон гэж итгэлтэй хэлмээр байна.

Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлаг бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ зориулан 3-р сарын 8-ны өдөр “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” гэсэн хоёр тоглолтоороо бэлэг барьсан. Тус тоглолт танхим дүүрэн үзэгчдийн халуун дулаан уур амьсгал дунд үнэхээр гайхалтай болж өнгөрсөн билээ.

Монголын рок поп урлагт 22 жил тасралт гүй уран бүтээлээ туурвин өөрийн өнгө хэмнэлээр эгшиглэн байгаа “Хурд” хамтлагийнхан өчигдөр тохиосон Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар хос тоглолтоороо бэлэг барилаа. Тэд өчигдөр өдөр 15:00 цагт “АСА” циркт “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтоороо үзэгчидтэй 2 цаг гаран дуулж бүжиглэн орой нь 20:00 цагт Castle клубт дахин болзож үе үеийн хит дуунуудаараа фэнүүддээ хүргэлээ.