Ангилал: Нийгэм

30 жилийн хамтын амьдралын дараа Аль Бано Карризи, Ромина Пауэр нар салах өргөдлөө өгчээ: олонхийн ойлгодгоор, алдартай, аз жаргалтай хосуудын хоорондын харьцааны ан цав хэт их байсныг италичууд ойлгов. Гүн гүнзгий католик шашинтай энэхүү оронд гэр бүл сална гэдэг тийм ч амар эд биш. 6 жил гаруй сунжирсны эцэст, 2002 оны тавдугаар сард алдартай хосуудын асуудлыг шүүх шийдсэн байна. Тэд ахин хэзээ ч хамт байхааргүй боллоо…

Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлаг монголын бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баяраар буюу 3-р сарын 8-ны өдөр “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” гэсэн хоёр гайхалтай тоглолтоороо бэлэг барих болсноо дуулгасан. Тэд хэлэхдээ “Манай хамтлагийн үзэгч фенүүдийн 70-80 хувь нь эмэгтэйчүүд байдаг учир 20 гаруй жил бидний дууг сонсож, үнэнчээр дэмждэг монголынхоо бүх сайхан бүсгүйчүүддээ бэлэг болгож хамтлагийн түүхэнд анх удаагаа нэг өдөр хоёр өөр тоглолтыг толилуулах гэж байна хэмээсэн юм.

Тун удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тохиох гэж байна. Энэ өдрөөр та хайртай ижийгээ, халамжит ханиа, хайртай бүхнээ хэрхэн баярлуулахаа мэдэхгүй байгаа бол бид таньд энэ өдөр тоглогдох бүх тоглолтын хуваарийг танилцуулж байна.

“Хурд” хамтлаг “Инэмсэглэ бүсгүйчүүд” , ” Ханьдаа дуулъя” тоглолтуудаараа бэлэг барина

Зарим бүсгүйчүүдийн хувьд тэгш гадаргуу бүхий замаар өндөр өсгийттэй явахад хэцүү байдаг. Тэгвэл Оросын нэгэн эмэгтэй циркчин олсон дээгүүр өндөр өсгийттэй явж, Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Оксана Сероштан гэгч үзэсгэлэнт бүсгүй тэрхүү амжилтыг тогтоожээ.

Уран бүтээлч Л.Хонгорзулын “Сайн чимээ” бие даасан үзэсгэлэн нээлтээ хийнэ. Гранд Арт-6 Монгол-Солонгосын залуу уран бүтээлчдийн наадмын тусгай шагналт уран бүтээлч Л.Хонгорзул нь монгол улсад зохион байгуулагдсан 30 гаруй үзэсгэлэн, түүнчлэн Японы Фукуокагийн олон улсын наадам, Солонгосын Дэжон хотын Олон улсын солилцооны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэн зэрэгт уригдан оролцож байсан юм. Нээлтийн ажиллагаа 2016 оны 3-р сарын 7-ны Даваа гарагт 18.30-д 976 Арт Галерейд болно.

Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “ЦагаанУул -2016” яруу найргийн наадам ирэх есдүгээр сард болно. Тус хайрын шүлгийн наадам нь залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Тус наадамд 21 аймаг, нийслэлийн найрагчид оролцох юм байна.

Наадам гурван үе шаттай явагдах ба эхний шатанд нийт шүлгээ явуулсан яруу найрагчдаас 50-ыг нь сонгон шалгаруулж тайзнаа өөрийн шүлгээ унших эрхтэй болох аж.

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн залуус олон ч сайхан уран бүтээлээрээ сонсогч түмнийхээ хүндлэлийг хүлээсэн билээ. Хамтлагийн залуус өнгөрөгч онд уран бүтээлийн олз омог ихтэй байж Монгол орон даяар аялан тоглолтоо хийхээс гадна “Надад үлдсэн найз бүрэн хэмжээний мюзиклээрээ сонсогчиддоо бэлэг барьсан.

Монголын рок попын түүхэнд 20 гаруй жилийн турш домог болон гялалзаж яваа “Хурд” хамтлаг эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан энэ сарын 8-ны өдөр “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” хэмээх тоглолтуудаа үзэгч түмэндээ хүргэхэд бэлэн болжээ. Хамтлагийнхаа түүхэнд анх удаагаа нэг өдөр хоёр өөр тоглолтыг толилуулах гэж байгаа “Хурд”-ынхан өнөөдөр “Castle” клубд хэвлэлийн бага хурлаа хийсэн юм. Тэд “Нарлаг диваажин” хэмээх шинэ дууны цомгоо өлгийдөн авснаа үзэгч, сонсогч түмэндээ танилцуулж, тоглолтынхоо тухай мэдээллээ. Тэд хэлэхдээ “Манай хамтлагийн үзэгч фенүүдийн 70-80 хувь нь эмэгтэйчүүд байдаг учир 20 гаруй жил бидний дууг сонсож, үнэнчээр дэмждэг монголынхоо бүсгүйчүүдэд зориулан ийнхүү эмэгтэйчүүдийн баяраар тоглолтоо хийж байгаа юм” гэж байлаа.