Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хөгжмийн зохиолч Н.Жанцаноров дан хөгжмийн шинэ бүтээлүүдээрээ концерт хийнэ
Уртын дуу

Хөгжмийн зохиолч Н.Жанцаноров дан хөгжмийн шинэ бүтээлүүдээрээ концерт хийнэ

Урлаг Урлаг17/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
910x460_Govi_tal5890755082016-03-17-15-17[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Нацагийн Жанцаноров уран бүтээлийн 10 цомогтой. Хамгийн сүүлд гарсан “Дорнодын Цэнхэр Аялгуу”, “Оюу Эрдэнийн говь” хоёр цомогт Монголын үзэсгэлэнт говь, нүд алдам цэлгэр талыг бахдан дүрсэлсэн дан хөгжмийн бүтээлүүд оржээ.

Говь, Тал нутгийн тухай бүтээлүүд бөгөөд хөгжмийн зохиолчийн сүүлийн хэдэн жил өөрөөсөө хүлээлттэй байсан дан хөгжмийн бүтээлүүд туурвигдсан юм.

“Монгол орны говь, тал, хангай, алтай гэсэн дөрвөн том онцлогоор тус тусад нь цомог гаргая гэж зорьж байгаа. Нэн түрүүнд Дорнодын тал нутгаар аялан явсны дотор тэнгэр газрын завсарт хүн ямар өчүүхэн гэдгийг Мэнэнгийн талд очоод мэдэрсэн. Тал тийм агуу, уудам, бахдам юм билээ” хэмээн ярих хөгжмийн зохиолч маань тэр л мэдрэмжээ хөгжим болгон эгшиглүүлжээ. “Дорнодын Цэнхэр Аялгуу” цомогт  дөрвөн ангит “Дорнодын уудам тал” чуулбараас гадна “Миний номин тал”, “Тал ээж хоёр” зэрэг сүүлд гарсан ч хэдийнээ олны талархлыг хүлээсэн зургаан дуу оржээ.

Хоёр дахь цомгийн тухайд Говь нутгийн өглөөний наран мандахдаа эгээ л алган дээр буусан мэт ертөнцийг гийгүүлэх тэр үзэгдлийг гайхан бахдах мэдрэмжээр буюу “Их Өглөө” хэмээх бүтээлээр эхэлдэг. Угалз, зэрэглээ, хулангийн тоос зэрэг байгалийн үзэсгэлэнт зураглалын зэрэгцээ Монголын их говьд бүтээн байгуулалт хийж буй Монгол хүний хөдөлмөр, бүтээлийг илэрхийлсэн долоон ангийг энэхүү цомогт багтаажээ. “Говь, Тал” чуулбар концерт нь энэ хоёр шинэ цомогтоо оруулсан уран бүтээлүүдээ сонсогчдодоо хүргэх, өөрийн мэдрэмжийг тайлбарлан хүргэх зорилготой гэдгээ хөгжмийн зохиолч онцолж байлаа.

Тоглолтод оролцох уран бүтээлчид:

  • П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны Гран При шагналт, МУГЖ Г.Ариунбаатар
  • МУСТА Ө.Төрмандах
  • МУСТА Д.Отгонжаргал
  • Морин хуурч Р.Амарбаяр, Х.Батзаяа
  • Улсын Филармонийн Симфони Найрал Хөгжмийн Үлээвэр хөгжмийн хэсэг болон Виолончелийн чуулгын уран бүтээлчид
  • МУСТА Д.Түвшинсайхан – Морин хуурын чуулгын удирдаач, Хөгжмийн зохиолч

Эрхэм та Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын бүтээлүүдэд Говь, Тал нутгийн онцлог, байгалийн сайхан хэрхэн шингэснийг 2016 оны 3-р сарын 28-ны 19 цагт Соёлын төв өргөөнөө хүрэлцэн ирж мэдрээрэй. Тасалбарыг www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 98886565 дугаараас лавлана уу

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.