Ангилал: Нийгэм

Мөрөөдлийн театр, Валидол ноорог киноны хамт олон сүүлийн үед шинэ содон үг хэллэгээрээ залуусыг байлдан дагуулаад байгаа “ёоонк” Р.Адьяа нар хамтран нэгэн төсөл дээр ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал Шинэ инээд сангаас “Шинэ инээд” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх уран бүтээлчдийг хамтатган анхны уран бүтээлээ үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ. Удахгүй болох эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Эхнэртээ хайргүй хэн байхав” хэмээх инээдмийн энтертаймент шоу тоглолт энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд Улаанбаатар паласын их танхимд тоглохоор болжээ.

Ирж буй шинэ өдөр, тосч буй долоо хоног, сар жил эргэх бүрт үйл явдлын үргэлжлэл хийгээд өрнөлийг багцалж дараачийн алхмаа тооцох нь иргэншсэн нийгмийн иргэн хүний онцлог. Он гараад 2 сар өнгөрчээ.Сар шинэ хуучраад 20 хоног. Дахин нэг сар өнгөрөхөд шинэ оны нэг улирал өнгөрсөн байх юм. Улс төрийн хүрээнд болоод төр засгийн зүгээс өнгөлж буй мэдээ мэдээллийг бөөгнүүлж харвал урьд онд эхлүүлсэн сөргөлцөл талцал нь намдах бус даамжирсаар байгааг харж болно.

Монголын рок, поп урлагийхан сайн үйлсийн аянд нэгдлээ. Б.Энхлэн охин одоо дөрвөн сартай бөгөөд нүдний хорт хавдартай болох нь тогтоогджээ. Энэхүү өвчнийг Солонгос улсад эмчлэгдэх боломжтой гэж хариу гарсан ч хагалгааны зардал 160 сая төгрөг болох учир охины аав ээж ийнхүү олон түмнээсээ хандивын гараа сунгахыг хүссэн билээ.

Монгол улсын Филармони 2016 оны 3-р сард монголын гэр бүлүүдэд зориулж “Бид нэг гэр бүл” төслийг хэрэгжүүлэх аж. Уг төслийн хүрээнд Морин хуурын чуулгын дэлхийн болон монголын киноны хөгжмөөс дээжлэн хүргэх “Playing love” тоглолт, Баянмонгол жазз найрал хөгжмийн эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Бүсгүй минь инээмсэглэж яваарай”, эр цэргийн баярыг тохиолдуулан “Сэтгэлд хоногшсон дуунууд”, Симфони найрал хөгжмийн “L.Beethoven Symphony No8” зэрэг 3 удаагийн тоглолтыг зохион байгуулах бөгөөд 3-р сарын 8-нд “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолтоо эмэгтэйчүүддээ зориулан тоглох гэж байна.

Хошин урлагийн “Эмоци” продакшин , Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон эр цэргийн баярыг тохиолдуулан Солонгос улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан аялан тоглолт хийхээр болжээ. Тэдний уран бүтээл үзэгч олонд инээд хөөр, баяр бахдалыг төрүүлдэгт гэдэгт хэн ч маргахгүй. Тэд өөрсдийн шинэхэн болон шилдгийн шилдэг үзүүлбэрээ Солонгос улсын таван хотод амьдран суугаа монголчууддаа хүргэхэд бэлэн болсон байна.

МУЭ-ийн нэрэмжит шагналт, Дүрслэх дизайн урлагийн сургуулийн арьсан урлагийн ангийн багш Р.Ариунболдын шавь нар хамтран “Хүрэл буга” арьсан урлагийн үзэсгэлэнгээ МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд маргааш нээнэ.

Хошин урлаг & Нийтийн дуучдын хамтарсан “Бүх хайраа бүсгүйчүүддээ” шоу тоглолт гуравдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд 19 цагаас болохоор товоо зарлалаа.

Leonardo DiCaprio хэзээч Оскар авч байгаагүй Hollywood-ын чадварлаг жүжигчдийн нэг. Түүнийг энэ жил Оскарын эзэн болно хэмээн олон мянган шүтэн бишрэгчид нь хүлээж байсан юм. Тэрээр өмнө нь дөрвөн удаа Оскарт нэр дэвшиж байсан ч авч чадаагүй билээ. Өчигдөр харин тэрээр өөрийн 12 жилийн туш хүсэн хүлээж байсан Оскарын шагналаа Revenent киноны гол дүрээрээ авсан юм.

“Ном бол халаасанд багтдаг цэцэрлэгт хүрээлэн юм” гэсэн Хятад хэлц бий. Сайхан хөгжим, сайхан ном, сайхан уран зураг гурваас илүү хүний сэтгэлзүйд гайхалтай нөлөөлж чадах зүйл гэж үгүй гэлцдэг.

Морьдын чих цасан цэцэг хайчлан хайчлан алхахуйд молцогхон зүрх минь их хотоо дурсавч би анчдын хууч яриаг чагнан даарахаа ч үл ажин шогшино. Өвөл… дүлий юм шиг айдастай атлаа өвснөөс дэрхийн нисэх болжмор амьдрал дуудан жиргэх нь нутгийн минь хөг ая өөрийн зүстэй, өөрийн дүртэйг итгэнэ. Ноднин Гадаад худалдаа хангамжийн яамны сайд Надмидын Бавуу гуайтай томилолтын ая таарч Баянголын өвөлжөө чиглэн явсан минь энэ.